Нийгмийн даатгал, халамж



Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний 11 сард 518.4 тэрбум төг, зарлага 470.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 61.3 тэрбум төг буюу 13.4 хувь, зарлага 24.3 тэрбум төг буюу 5.5 хувиар тус тус нэмэгдлээ.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эхний 11 сард 556.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 342.7 мянга буюу 61.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 214.1 мянга буюу 38.4 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 0.2 хувь, төсөвт байгууллагаас шимтгэл төлөгчид 5.3 хувиар тус тус өссөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний 11 сард 322.9 тэрбум төг болж, үүний 73.6 хувийг өндөр настны, 12.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна (Зураг 1).

Нийгмийн халамж:
Энэ оны эхний 11 сард 176.5 мян.хүнд 45.5 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.7 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 59.2 тэрбум төг буюу 56.5 хувиар буурчээ. Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хуульд 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс орсон өөрчлөлтөөс шалтгаалжээ. Өмнөх оны мөн үед улсын төсвөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжаар 1.0 сая хүнд 49.1 тэрбум төг олгож байсныг энэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон...
Нийгмийн халамжийн сангаас 2010 оны эхний 11 сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 24.8 тэрбум төг буюу 54.5 хувийг халамжийн тэтгэвэрт, 13.2 тэрбум төг буюу 29.1 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд, 3.6 тэрбум төг буюу 7.8 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 3.4 тэрбум төг буюу 7.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэдэд, 479.6 сая төг буюу 1.1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 2).
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 48.3 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 31.6 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, 9.0 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.5 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсөн иргэд байна (Зураг 3).
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний 11 сард 55.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 2.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 1.9 тэрбум төг буюу 8.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 338.2 мян.хүн хамрагдсаны 45.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 40.3 хувь нь ахмад настнууд, 6.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5.4 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 2.0 хувь нь алдар цолтой ахмадууд байна. Энэ оны эхнээс "Хүний хөгжил" сангаас иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний 11 сард 2.6 сая иргэнд 228.6 тэрбум төг олгожээ.

0 comments:

Post a Comment