Компьютер ''сэтгэдэг'' болох нь

Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хvрээлэнгийн мэргэжилтнvvд нэгэн сонирхолтой зорилт тавиад байгаа аж.

Энэ нь компьютер дэлхийн сvлжээнд байрлуулсан мэдээллийн утга агуулгыг ойлгодог болгох аж. Єєрєєр хэлбэл, эрдэмтэд компьютерийг хvний тавьсан асуултад vнэн зєв хариулдаг болгох гэнэ. Компьютерийн хэлний мэргэжилтнvvд эхийг анхны хэлбэрээс машинд ойлгомжтой зарим хийсвэр тєсєєллєєр єєрчилдєг ШАТ-3 системийг боловсруулжээ. Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хvрээлэнгийн захирал, техникийн ухааны доктор Александр Кулешов хэлэхдээ, "Хамгийн гол нь сонгодог вэбийг энгийн хэлээр асуултад хариулж сургах хэрэгтэй байна. Ямар ч асуултад хариулахад мэдээлэл хангалттай байгаа. Интернэтийг асуултад хэрхэн оновчтой хариулдаг болгох вэ. Дэлхийн эрдэмтэд 2001 оноос энэ асуудлаар ажиллаж байна. Тэд єнєєгийн дэлхийн сvлжээнд семантик сvлжээ буюу утга агуулгатай давхар байгуулж байна" гэжээ. Компьютерийн хэлний лабораторийн ахлагч, профессор Игорь Богусловский: "Интернэтэд ашиглаж байгаа мэдээллvvдийг хvн ойлгох зориулалттай юм.

Компьютерээр интернэтээс мэдээ олж чадах ч, тvvнийг ойлгож, ангилж чаддаггvй. Интернэтэд байгаа мэдээ компьютерт ойлгох боломж олгож байгаа нэмэлт тусгай мэдээллээр хангахад семантик сvлжээний зорилго оршиж байна гэжээ. ШАТ-3 систем нь эхийг эсвэл єгсєн агуулгаар эхийн бvтцийг ойлгох шаардлагатай дурын ангиллын даалгаврыг шийдэх боломжтой. Эхээс мэдээлэл авах эсвэл эхийг машинаар хєрвvvлэх тухай энд яригдаж байгаа билээ. Ямар ч хэлээр системийг ашиглахаас гадна асуултыг тодруулах шаардлагатай нєхцєлд компьютер асуултад хариулахын тулд хэрэглэгчтэй харилцах боломжтой юм. Тус хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Иомдин: "Тухайлбал, нэр утга тодорхойгvй єгvvлбэрийг харилцан ярьж, ангиллах боломжтой. Хэрэв єгvvлбэр хоёр утгатай бол хєрвvvлэх систем энэ мєчид зогсч, тухайн хvнээс юу , асууж байгааг нь тодруулна" гэжээ. Компьютер эхийг "ойлгоно" гэдэг тодорхой хэмжээний тєсєєлєл юм хэмээн академич Юрий Апресян хэлсэн байна.

Мєн тэрбээр, "Хvний" хэлэнд "халхлах", "гийгvvлэх", "зєн совин" гэсэн ойлголт байдаг. Хvний ойлголт нь эрэмбэ дараалалгvй, учир зvйд vл нийцэх байдлаар задардаг. Харин учир зvй нь гийгvvлэх, таамгаар ээлжилдэг. Хvний энэ чадвар их чухал... Компьютер ердєє "ухаантай" машин. Энэ машин зєвхєн эрэмбэ дарааллаар ажилладаг. Харин эрдэмтэд компьютерийг єнєєгийнхєєс илvv гvн гvнзгий эх материалыг ойлгох чадвартай болгож чадна. Vгсийн сангийн vйлдэл хийдэг аппарат энэ даалгаврыг шийдэхэд тусална. Vvнийг машинд шилжvvлж, vгсийн сан болон єгvvлбэр зvйн ижил бус утгыг танихад ашиглаж болно. Тэр vед компьютер илvv оновчтой, зєв сонголт хийнэ. Манай багийнхан дэлхийд анх удаа "Утгатай- эх" загварыг компьютерт єргєн хvрээнд хэрэгжvvлсэн. Бид компьютер эхийг нарийн ойлгох чадвартай болгохын тулд утга зvйн болон єгvvлбэр зvйн бvтцийг автоматаар бvтээх системийг боловсруулж байна. Гэхдээ хэсэг хугацаанд утга зvйн сvлжээ байгуулахад шийдвэрлэх эргэлт хийнэ гэж найдах хэрэггvй юм" гэжээ. Мэдлэгийг аажмаар хуримтлуулж, эцсийн дvндээ интернэтийн боломжийг нэлээд єєрчилнє. Эртний Грекийн домогт гардаг сvсэгтнvvдийн асуултад бурханы ємнєєс хариулдаг оракул шиг бvх vvргийг єєртєє хvлээхэд бэрх хэдий ч, 10 жилийн дараа єєр вэб хуудастай болох юм байна. Read More......

Хэл сурах шалгарсан арга бол сонсох

"Шинжлэх ухааны хялбаршуулсан дискурсыг танин мэдэхvйн хэл шинжлэлийн vvднээс зэрэгцvvлэн судлах нь" сэдвээр докторын зэрэг хамгаалсан,

БСШУЯ-ны улсын боловсролын vнэлгээний газрын шинжээч, Канадын боловсролын мэдээллийн тєвийн ерєнхийлєгч, Англи хэлний академийн захирал З.Ганчимэг зєвлєж байна.

- Англи хэл дээр сонсох чадвараа сайжруулах хамгийн шалгарсан арга бол ФМ радиогоор ББЦ-ийн нэвтрvvлгийг тогтмол сонсох. "ББЦ их хурдан ярих юм, ойлгохгvй байна" гэж ярих хvнтэй цєєнгvй тааралдсан. Хэт хурдан, ойлгохгvй байна гэдэг тийм ч муу биш л дээ. Машиндаа, гадаа гудамжинд явж байхдаа ч чихэвчний хєгжмєєр англи хэлний нэвтрvvлгийг байнга сонсоцгоо. Сонсголоо дасгахгvй, дадлага хийхгvйгээр амжилтад хvрэхгvй.

-Бид эх хэлээ сурсан шигээ англи хэлийг мєн тэгж vзэх хэрэгтэй. Эргэцvvлээд бодъё. Монгол хэлийг манцуйдаа, тэр ч бvv хэл бvр эхийн хэвлийд байхаасаа л чагнаж эхэлсэн билээ. Дараа нь бид ярьж, уншиж, хамгийн сvvлд бичиж сурсан биз дээ.

- 3аримдаа ойлгох гэж хэт хичээлгvй зvгээр л чагнах нь тустай байдаг. Улайрах нь ойлгох чадварыг хєгжvvлэхгvй саад болох, залхаах хандлага vvсгэдэг тал бий. Гэхдээ санаа бvv зов.
Сандраад хэрэггvй. Сонсож эхэлсэн анхны долоо хоногт амжилтын сууриа аажмаар тавь. Тэгвэл чихэнд англи хэлний хэмнэл, аялга хоногшиж, яваандаа мэддэг vг хэллэгээ барьж авч чадна. Ойлгох тусмаа, vг барих тусмаа урам зориг ордог.
Урсгал яриаг сонсоод барьж сурахад хамгийн чухал зvйл бол авиа ижилсэх, ондооших, гээгдэх гэх мэт авиан зvйн vзэгдлvvдийн тухай зохих мэдлэгтэй байх нь ач тустай. Эцэст нь цэвэрхэн дуудлагатай болоход чухал нєлєєтэй.

Одоо англиар сонсох чадвараа хєгжvvлэхээр зориг шулуудсан гэдэгт уншигчиддаа найдаж байна. Єнєєдрєєс эхлэн ФМ 106.6 долгионоор "Америкийн дуу хоолой" радио станцын тусгай англи хэлний цагийг алдалгvй сонсоорой. Єдєр бvр ФМ долгионоор 00.30-01.00, 15.30-16.00, 23.30-24.00 цагт олон улсын мэдээгээр эхэлж, 30 минутын турш Тантай хамт байх болно.


Англи хэл бие даан суралцахад туслах зарим вэб хаягууд:
1. www.englishpage.com дунд болон дээд шатны оюутнуудад зориулсан англи хэлний дvрмийн дасгал
2. www.englishlearner.com, www.long-man.com, www.geocities.com англи хэл суралцагсдад зориулсан.
3. owl.English.purdue.edu vнэгvй интерактив видео хичээл, асуулт хариулт, vгийн сvлжээ.
4. Англи хэлээ хэрхэн сайжруулах талаар vнэгvй онлайн зєвлєгєє авах, унших материал, vгийн сангийн баялгаа нэмэгдvvлэх, сонсох www.churchill-house.com/english, www.learning-eng-lish. com/learnonline Read More......

Найз бvсгvйчvvддээ бvv итгэ

Гэр бvлийн амьдрал нууцлагдмал, далд байх ёстой. Амьдралын практикаас харахад найз хvvхнvvддээ итгэж, бvх нууцаа дэлгэдэг эмэгтэйчvvд зарим талаар хохирох нь бий.

Ялангуяа хvнтэй суух гэж байгаа эсвэл гэр бvлтэй эмэгтэйчvvд нэлээд хашир байх нь зvйтэй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зvйл юм. Єчvvхэн тєдий "сvvдэр" тусахад "хагарч бутрахдаа" амархан. Найз залуу болон нєхєртэйгээ харьцах харьцаанд асуудал vvсэх бvрт найз нєхєд болон гадны хэн нэгэнд зовлон тоочиж гvйх хэрэггvй. Хэрвээ vнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зєвлєлгєєг єгье.
Гэр бvлийн амьдралд сэтгэл хангалуун, дутах зvйлгvй бол єчvvхэн тєдий зєрчил, маргааныг бvv дэвэргэ. Асуудалгvй гэр бvл байдаггvйг сана.
Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нєхєр чинь цалингаа бvтэн єгдєггvй эсвэл гэр орны ажилд тусалдаггvй бол vvнийг гэр бvлийн бус хvнд хэлэх хэрэггvй. Нэг мэдэхэд л харамч нєхєртэй гэсэн дэмий яриа хайртай хvний чинь сонорт хvрч асуудал хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгvй. Иймд жижиг сажиг асуудлыг нєхєртэйгээ хэлэлцэж тохирсон нь дээр байдаг.

Нєхрийнхєє сексийн чадавхыг хэзээ ч бусадтай бvv хэлэлц. Хамгийн дотны найз бvсгvйдээ ч тэр. Ор хєнжлийн асуудлын тухай яриа бусдын саваагvй шохоорхлыг хєдєлгєдєг юм шvv.
Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгvй ярих хэрэггvй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шvvмж байсайн ч найз бvсгvй чинь зєвхєн шvvмжийг єлгєж авна. Энэ нь эмэгтэй хvний онцлог гэх vv дээ. Ингээд л тэр шvvмж яриа тархаж, гомдож, баярлахдаа амархан настангуудын сонорт хvрнэ.

Гэр бvлийн тєсєв санхvvг бусадтай хэлэлцдэггvй. Ялангуяа бусдын атаархал тєрvvлэхvйц "Би тийм vнэтэй бєгж, шуба авсан", "тийм єртгєєр байрандаа засвар хийсэн" гэх мэтийн яриа бvv дэлгээрэй. Хvний хорсол, атаархал гэдэг юу ч бусниулж чаддаг хvчтэй хар энерги билээ.
Нєхрийнхєє зан ааш, дадал зуршлын онцлог, євєрмєц байдлын тухай ч ярих хэрэггvй. Хvн бvрт л бага сага сул тал байдаг шvv дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бvл болсон биз ээ. Ер нь гэр бvлийн амьдрал нууцлагдмал, далд байхдаа гэмгvй байдгийг санаарай.

Эх сурвалж: www.olloo.mn Read More......

Дэлхийн санхvv эдийн засгийн хямрал ба Монгол улс сэдэвт уулзалтаас гаргасан зєвлємж

МАХН-ын Удирдах Зєвлєлийн санаачлагаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

Шинжлэх ухааны академи, Сургалт судалгааны "Прогноз" академиас хамтран зохион байгуулсан "Дэлхийн санхvv, эдийн засгийн хямрал ба Монгол Улс" сэдэвт зєвлєлдєх уулзалтадтєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, банк санхvvгийн болон олон улсын байгуулла¬гын тєлєєлєгчид оролцож, дэлхийн санхvv, эдийн засгийн хямралын Монгол Улсад илэрч байгаа шинж тэмдэг, нєлєєлєх хvчин зvйл, даван туулах боломж, арга замын талаар тавигдсан vндсэн болон хавсралт илтгэлvvдийг олон талаас нь єргєн хvрээтэйгээр хэлэлцлээ. Дэлхийн санхvv, эдийн засгийн хямралын нєлєє, манай орны эдийн засгийн єрєєсгєл бvтэц, бодлогын зарим алдаанаас улбаалан манай орны эдийн засагт хvндрэл бий болж тодорхой хугацаанд vргэлжлэх шинжтэй боллоо. Хямралт байдлыг богино хугацаанд даван туулж, улс орныхоо эдийн засгийг цаашид хєгжvvлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжvvлэхийг зєвлєлдєх уулзалтад оролцогчдоос санал, зєвлємж болгож байна.

- Дэлхийн санхvv, эдийн засгийн хямралын нєлєєллийг Монгол Улс хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэх Vндэсний хєтєлбєр, арга хэмжээний тєлєвлєгєєг Засгийн газар яаралтай хэлэлцэн цаг алдалгvй хэрэгжvvлж эхлэх;

- Улсын Их Хурал, Засгийн газар, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр санхvv, эдийн засгийн хямралын vр дагаварын асуудлыг єєр єєрийн чиг vvрэг, эрх хэмжээний хvрээнд нягтлан vзэж, улс орон даяар авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэх;

- Учирч буй хvндрэлийг гэтлэн давах асуудлыг улс орны хэмжээнд тєрийн нэгдсэн бодлого, нэгдэл нягтралтайгаар, хамтын хvчин чармайлтаар, дэг журам, зохион байгуулалттайгаар шийдвэрлэх, vvний тулд Улсын Их Хурал, Засгийн газраас эхлээд тєр засаг, аж ахуйн бvх шатны байгууллага, иргэдийн vvрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байгааг анхаарах;

- Санхvv, эдийн засгийн хvндрэлийг даван туулахын тулд Монгол Улс юуны ємне дотоод нєєц бололцоогоо дээд зэргээр бvрэн дайчлан ашиглах. Дотоодын хєрєнгє нєєц хvрэлцэхгvй байгаа эдийн засгийн гол салбаруудад гадаадын зээл, тусламжийг авч ашиглах. Ингэхдээ гадаад єрийн дарамтад єртєхгvй байх зарчмыг чанд баримтлах;

- Банк, санхvvгийн салбарын vvрэг хариуцлагыг єндєржvvлж, тєрєєс тавих хяналтыг чангатгах. Иргэдээс банк, санхvvгийн салбарт итгэх итгэлийг хєсєрдvvлэхгvй байх, тэдний итгэл vнэмшилд vндэс-лэн хvндрэл бэрхшээлийг даван туулна гэдгийг онцгой анхаарах;

- Vндэсний мєнгєн тэмдэгт, тєгрєгийн ханшийг тогтвортой байлгах замаар иргэдээс банк, санхvvгийн системд итгэх итгэ¬лийг бэхжvvлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжvvлэх;

- Гадаад валютын ханшийн єсєлт Монгол Улсын иргэд, бизнес эрхлэгчдийн vйл ажиллагаанд бэрхшээл учруулж байгааг анхаарч, ханшийг зохиомлоор хєєрєгдсєн аливаа vйлдлvvдтэй хатуу тэмцэж, дотоодод бvх гvйлгээг тєфєгєєр хийдэг болгох;

- 2008 онд бий болсон инфляцийг энэ онд давтан гаргахгvй байх талаар бvх та-лын арга хэмжээ авч ажиллах. Vнийн зохиомол єсєлт гаргаж иргэдийн амьдралыг хvндрvvлж байгаа зохисгvй vзэгдлvvдтэй тэмцэх, хууль эрх зvйн орчинг бvрдvvлэх;

- Хєгжлийн банк байгуулах асуудлыг боловсруулах;

- Арилжааны банкуудын vйл ажиллагааны зохистой харьцааг нийтэд мэдээлж байх;

- Засгийн газрын бондыг олон улсын санхvvгийн зах зээлд гаргах замаар дотоод, гадаадын зах зээлээс хєрєнгийн эх vvсвэр бий болгох;

- 2009 оны тєсвийн тодотголыг яаралтай хийж тєсвийн орлогыг нэмэгдvvлэх, бvх нєєц бололцоог дайчлах, vр ашиггvй зардлыг эрс багасгах замаар тєсвийн тэнцлийг сайжруулах;

- Засгийн газрын зvгээс санхvvгийн хямралыг даван туулахад шаардагдах хєнгєлєлттэй зээл, тусламж авах хvсэлтийг донор орнууд болон олон улсын байгууллагуудад тавьж, дэмжлэгтуслалцаа авах талаар зєвлєлдєх;

- "Монгол Улсын санхvv¬гийн орлого, зарлагын богино, дунд хугацааны тєсєєллийн нэгдсэн баланс" гаргаж санхvvгийн нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах, хяналт тавихад хэрэглэх;

- Зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтєєс авах татварын хэмжээ, боегын тєвшингоновчтой тогтоож баримтлах;

- Нийгмийн халамжийг хэт хавтгайруулан олгох хандлагыг багасгаж, эмзэг бvлгийнхэнд тvлхvv анхаарах;
- Банк санхvvгийн байгууллага болон ХК-иудад эрсдлийн vнэлгээний чадавхи, чанарыг сайжруулах, нягтлан бодох бvртгэл, санхvvгийн тайлагналын олон улсын стандартыг бvрэн нэвтрvvлэх, аудитын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг чангатгах, бизнесийн байгууллагын санхvvгийн тайлан, балансыг аудитаар баталгаажуулах арга зvйг олон улсын жишигт хvргэх;

- Шударга єрсєлдєєний хvрээнд vнийн хяналтыг тогтоох эрх зvйн орчинг бvрдvvлж, хяналтыг чангатгах;

- Бодит эдийн засгийн салбаруудыг дотоодын болон гадаадын хєрєнгє оруулалтаар дэмжих чиглэлийг тууштай баримтлах, ялангуяа уул уурхайн салбарын томоохон тєслvvдииг яаралтай эхлvvлэх, стратегийн хєрєнгє оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээрvvдийг шуурхай шийдэх;

- Тvvхий эдээс хамааралтай эдийн засгийн єрєєсгєл бvтцээс гарах бодлого, арга механизмыг боловсруулан хэрэгжvvлэх;

- Ажлын байрыг бий болгох санаачлага, хєдєлгєєнийг улс орон даяар єрнvvлж, ажлын байрыг хэвээр хадгалсан, нэмэгдvvлсэн аж ахуйн нэгжийг тєр засгийн бодлогоор дэмжих;

- Хямралыг даван туулахад vндэсний томоохон компаниудын vvрэг хариуцлагыг нэмэгдvvлж, тэдэнд бололцоотой бvх талын дэмжлэг vзvvлэх;

- Банкны зээлийн хvvг бууруулах, vндэсний vйлдвэрлэгчдэд бага хvvтэй зээл олгож улс орныхоо эдийн засгийг дэмжих;

- Экспортыг дэмжсэн болон импорт, ялангуяа тансаг хэрэглээ, хvн амын єдєр тутмын зайлшгvй хэрэгцээний бус бvтээгдэхvvний импортыг хязгаарлах бодлогыг хэрэгжvvлэх;

- Импортыг орлох бvтээг¬дэхvvний vйлдвэрлэлийг нэ¬мэгдvvлэх, тvvнийг бvх талаар урамшуулах, тvvхий эдийн боловеруулалтын тєвшинг дээшлvvлэх;

-Даатгалын нэр тєрлийг олшруулж, хvрээг нь нэмэг¬дvvлэх, тvvхий эдийн vнийн хэлбэлзлийн даатгал, эрсдлийн сан байгуулах, даатгалын тогтолцоог хєгжvvлэх;

- Эдийн засгийн єрсєлдєх чадварыг дээшлvvлэхийн тулд шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах, шинэ мэдлэгийг дамжуулах, аж vйлдвэрийн хvрээнд инновацийг дэмжихэд гадаад харилцаа, гадаадын хєрєнгє оруулалтыг чиглvvлэх;

- Гадаадын хєрєнгє оруулалтын хууль эрх зvйн тогтвортой орчинг хадгалан улам боловсронгуй болгож, хєгжлийн тэргvvлэх салбаруудад гадаа¬дын хєрєнге оруулалтыг тvлхvv татах;

- "Атрын III аян"-ыг vргэлжлvvлэх замаар хvнсний аюулгvй байдлыг хангах;

- Дотоодын vйлдвэрлэгчдийн бараа бvтээгдэхvvн, ажил vйлчилгээг тєр засгийн байгууллага, улсын vйлдвэрийн газрууд эн тэргvvнд авдаг болох, хориг саадыг арилгах;

- Стратегийн ач холбогдолтой нефть шатахуун, мах, сvv, гурил зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл, борлуулалтад тавих хяналт, зохицуулалтыг дээшлvvлэх, терийн оролцоог бий болгох;

- Нефть импортлогч компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлvvлж, єрсєлдєєний орчныг бий болгох, тєрийн оролцоотой нефть импортлогч компани бий болгох асуудлыг судалж vзэх;

§ Монгол Улсын Ерєнхий сайдын дэргэд Эдийн засгийн зєвлєлдєх комиссыг холбогдох албан тушаалтан, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын бvрэлдэхvvнтэй байгуулах, Эдийн засаг, санхvvгийн асуудлуудыг бие даан судлах vvрэг бvхий Эдийн засгийн хvрээлэнг байгуулах, улс орны хєгжлийн замыг тодорхойлдог ирээдvй судлал хєгжлийн ухааныг бий болгож дэмжих;

- Тєрийн албан хаагчид, ялангуяа удирдах тєвшний мэргэжлийн ур чадвар суларсан нь хямралыг гэтлэн давахад саад учруулж буйг онцгой анхаарах;

- Дэлхийд нvvрлэсэн санхvv, эдийн засгийн хямралын сєрєг нєлєєллийг Монгол Улс гэтлэн давахад иргэн бvрийн ухамсартай vйл ажиллагаа, идэвхтэй оролцоо нэн чухал болохыг анхаарч бvх нийтийн хэмнэлтийн горимд шилжих, эх орныхоо vйлдвэрийн бvтээгдэхvvнийг худалдан авах, тэдэнд дэмжлэг vзvvлэх эх оронч санаачлагыг єрнvvлэх;

- Монгол Улсын тєр засаг, улстєрийн нам, иргэний хєдєлгєєн, тєрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бvх байгууллагын нэгдмэл vйл ажиллагаа чухал байгааг онцгой анхаарах;

- Хvндрэл бэрхшээлийг даван туулах зорилтыг vр дvнтэй хэрэгжvvлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо нэн чухал болохыг анхаарч, тэдэнтэй бvх талаар хамтран ажиллаж, тэдэнд дэмжлэг vзvvлэх. Олон нийтэд vнэн зєв, бодитой мэдээллийг шуурхай хvргэх;

Эх сурвалж: www.olloo.mn Read More......

Монгол зоос дэлхийн шилдгээр шалгарлаа



Дэлхийн Шилдэг зоосыг жил бүр 10 төрлөөр нэр дэвшүүлэн сонгодог юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд эдгээр 10 зоосыг нэрлэжээ. Харин эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болсон байна. Шилдэг арван зоост АНУ-ын гурав, Беларусын хоёр, Австри, Итали, Дани, Британи, Монголоос тус бүр нэг зоос орсон байна.

Шилдэг Мөнгөн Зоос төрөлд нэгдүгээр байрт орсон Монгол зоос хамгийн шилдэг зоосоор шалгарчээ.

Алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос нь ан амьтныг хамгаалах утгатай аж.

Энэхүү зоос нь 2007 онд үйлдвэрлэгджээ. Шилдэг зоосны үзэсгэлэн ирэх сарын 7-нд Герман улсын Берлин хотноо болох бөгөөд энэ үеэр шилдэг зоосны шагналыг гардуулах юм байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдгээр Унгар улсын хувьсгалын 50 жилийн ойдоо зориулсан зоосон тэмдэгт шалгарч байжээ.

Эх сурвалж: www.gogo.mn Read More......

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаар

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаарУлсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2156.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 2462.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн алдагдал 305.7 тэрбум төгрөг болсон байна...

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 40.2 хувь, нэгдсэн төсвийн алдагдал 5.0 хувийг тус тус эзэлж байна.

Төсвийн урсгал орлого 2136.1 тэрбум төгрөг, урсгал зардал 1749.5 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 386.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. ДНБ-д төсвийн урсгал ашгийн хэмжээ 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувь болж 2007 оныхоос 4.3 пунктээр буурчээ.

Татварын нийт орлого 2007 оныхоос 386.6 тэрбум төгрөг буюу 25.7 хувь, үүнээс гадаад худалдааны татварын орлого 48.4 тэрбум төгрөг буюу 47.2 хувь, онцгой албан татварынх 44.7 тэрбум төгрөг буюу 33.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 90.0 тэрбум төгрөг буюу 33.9 хувиар тус тус нэмэгдэв.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 71.1 хувь, хөрөнгийн зардал 25.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 3.6 хувийг эзэлж байгаа нь 2007 оныхоос урсгал зардлын эзлэх хувийн жин 7.2 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.0 пунктээр тус тус буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 8.2 хувиар өссөн байна.

ДНБ-д хөрөнгийн зардлын эзлэх хувь 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 хувь болж 2007 оныхоос 3.7 пунктээр нэмэгдсэн байна.

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2008 оны 12 дугаар сарын эцэст 2341.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 99.6 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувиар өссөн боловч 2007 оныхтой харьцуулахад 59.9 тэрбум төгрөгөөр буюу 2.5 хувиар буурсан байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2008 оны 12 дугаар сарын эцэст 407.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 76.3 тэрбум төгрөгөөр буюу 23.0 хувь өсч, 2007 оныхтой харьцуулахад 43.1 тэрбум төгрөгөөр буюу 11.8 хувиар нэмэгдлээ. Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 67.9 тэрбум төгрөгөөр буюу 6.7 хувиар, 2007 оныхоос 169.6 тэрбум төгрөгөөр буюу 15.2 хувиар тус тус буурч 944.1 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад валютын хадгаламж 452.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 50.4 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувь өсч, 2007 оныхтой харьцуулахад 76.8 тэрбум төгрөгөөр буюу 20.4 хувиар илүү байна. 2008 оны 12 дугаар сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2007 оныхоос 28.2 хувиар өсч, 2635.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2007 оныхоос 20.9 хувиар, хувийн байгууллагынх 34.7 хувиар, улсын байгууллагынх 27.3 хувиар, санхүүгийн бусад байгууллагынх 20.6 хувиар тус тус өссөн бол бусад байгууллагынх 36.8 хувиар буурчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 53.0 тэрбум төгрөгөөр буюу 2.3 дахин, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 120.6 тэрбум төгрөгөөр буюу 2.8 дахин өсөв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 188.7 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд 2007 оныхоос 3.85 пунктээр нэмэгдсэн байна.

Гадаад валютын цэвэр албан нөөц 2007 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 606.3 сая ам.долларт хүрсэн нь манай улсын импортын 8.7 долоо хоног буюу 2.2 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд хүрсэн байна. 2007 оныхтой харьцуулахад гадаад валютын цэвэр албан нөөц 400.9 сая ам.доллар буюу 39.8 хувиар буурсан байна.
Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 12 дугаар сарын эцэст 1267.51 төгрөгт хүрч 2007 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 8.3 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 8.3 хувь тус тус суларчээ. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1786.75 төгрөгт хүрч 2007 оны 12 дугаар сарынхаас 4.1 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 18.3 хувь тус тус сулрав. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 185.25 төгрөг болж 2007 оны 12 дугаар сарынхаас 15.7 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 8.1 хувь тус тус суларсан байна.

Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа 2008 оны 12 дугаар сард 23 удаа явагдаж, 2.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 740.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоог 2008 оны 11 дүгээр сарынхтай харьцуулбал 61.6 хувиар, гүйлгээний хэмжээ нь 37.5 хувиар тус тус буурсан байна. 2007 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 8.5 дахин, гүйлгээний хэмжээ 22.2 дахин буурсан байна.

ТОП-20 дундаж индекс 2008 оны 12 дугаар сард 5777.7 болж, өмнөх сарынхаас 623.7 нэгжээр буурчээ. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2008 оны 12 дугаар сард 515.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 46.5 тэрбум төгрөгөөр буюу 8.3 хувиар буурсан байна.

Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2008 оны жилийн эцэст өмнөх сарынхтай харьцуулахад 0.04 хувь, 2007 оны жилийн эцсийнхээс 22.1 хувиар өслөө.

Хэрэглээний үнийн өсөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн хэрэглээний үнийн индексийг 6.0 хувьд байлгахаар тавьсан зорилтоос 3.7 дахин өндөр байна.

Түүнчлэн хэрэглээний үнийн индексийн жилийн дундаж түвшин 2008 онд 28.0 хувь байгаа нь сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Хэрэглээний үнийн улсын индекс 2008 онд 22.1 хувь өссөний дотор боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 39.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 31.4 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 27.0 хувь, тээврийнх 25.8 хувь, хүнсний барааных 24.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 22.6 хувь, хувцас, гутал, бөс барааныx 16.5 хувь, гэр ахуйн бараа, тавилгынх 15.4 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 14.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 12.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 9.7 хувиар өсч, харин холбооны үйлчилгээнийх 3.0 хувиар буурчээ.
Хэрэглээний үнийн улсын индексийн 2008 оны 22.1 хувийн өсөлтийн 10.2 нэгж нь хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөөс; 2.4 нэгж нь орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн; 2.4 нэгж нь тээврийн бүлгийн, 2.3 нэгж нь хувцас, гутал, бөс барааны бүлгийн, 2.2 нэгж нь боловсролын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. Аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2008 оны жилийн эцэст 2007 оныхтой харьцуулахад 11.9-29.4 хувь өссөний дотор Булган аймагт хэрэглээний үнэ 29.4 хувь нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй байв.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6155.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2539.3 сая, импорт 3615.8 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Гадаад худалдааны алдагдлын хэмжээ 2007 оныхоос 855.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд импортын бэлэн бүтээгдэхүүн болон шатах тослох материалын үнийн өсөлтөөс шалтгаалж импортын өсөлт экспортынхоос 36.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв. Нийт бараа эргэлт 2007 оныхоос 49.4 хувь, экспорт 30.3 хувь, импорт 66.6 хувиар тус тус өслөө.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, гадаад валютын цэвэр албан нөөцийг өсгөх зорилт тавьсан боловч гадаад худалдааны нийт тэнцэл 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарч, 2007 оныхоос алдагдлын хэмжээ 855.6 сая ам.доллараар буюу 4.9 дахин өссөн дүн гарч байна. 2007 оныхтой харьцуулахад экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүн 224.1 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс 365.3 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 31.7 сая ам.доллараар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 4.7 сая ам.доллараар тус тус нэмэгдэж, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 37.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 3.3 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 1.6 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ 2007 оныхоос 590.1 сая ам.доллараар буюу 30.3 хувиар өссөний 207.5 сая ам.доллар буюу 35.2 хувь нь үнийн өсөлт, 382.6 сая ам.доллар буюу 64.8 хувь нь биет хэмжээний өсөлт байжээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2007 оныхоос 4.1 хувиар буурч, үнийн дүн нь 3.0 хувиар өссөн байна. 2007 онд нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 1335.2 ам.доллар байсан бол 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1433.6 ам.доллар болж, 7.4 хувиар өсчээ.

Боловсруулаагүй алтны экспортын биет хэмжээ 2007 оныхоос 91.2 хувиар, үнийн дүн нь 2.5 дахин өссөн байна. 2007 онд нэг кг боловсруулаагүй алтны үнэ дунджаар 20.3 мянган ам.доллар байсан бол 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 мянган ам.доллар болж, 33.6 хувиар нэмэгдэв.

2007 оныхтой харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 362.7 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 235.5 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 183.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн 102.7 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 71.1 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 81.2 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 42.6 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 10.2 сая ам.доллараар буюу 21.0 хувиар буурсан байна.

Импортын хэмжээ 2007 оныхоос 66.6 хувиар буюу 1445.7 сая ам.доллараар өссөний 64.2 хувь буюу 928.8 сая ам.доллар нь үнийн өсөлт, 35.8 хувь буюу 516.9 сая ам.доллар нь биет хэмжээний өсөлт байна.

2007 оныхоос автобензиний импортын биет хэмжээ 20.3 мянган тонноор, үнийн дүн нь 123.1 сая ам.доллараар; хөнгөн тэрэгний импортын биет хэмжээ 16.3 мянган ширхэгээр, үнийн дүн 88.9 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 19.9 мянган тонноор, үнийн дүн 25.5 сая ам.доллараар нэмэгдэж; харин цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 9.9 сая квт.цагаар буурч, үнийн дүн 1627.9 мянган ам.доллараар тус тус өслөө.

Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1764.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 47.7 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувиар өсчээ.

2007 оныхтой харьцуулахад бусад ашигт малтмал олборлолт, ус ариутгал, усан хангамж, нэхмэлийн үйлдвэрлэл, цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл, нүүрс олборлолт, тамхи үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл, тээврийн бусад хэрэгсэл үйлдвэрлэл, зэрэг салбарын үйлдвэрлэл 0.7 хувиас 9.0 дахин өсч, харин металлын хүдэр олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, резин болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэлт 3.2-66.7 хувь буурсан байна.

Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг 2007 оныхтой харьцуулбал 61.8 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 38.2 хувийнх нь үйлдвэрлэл буурчээ.

Аж үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн бүтээмж (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2008 онд 34.8 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлт 2007 оныхоос боловсруулах салбарт 13.8 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлтийн салбарт 5.5 хувиар өсч, харин уул уурхай, олборлох салбарт 1.3 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулаан, нүүрс, түгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, малын мах, боловсруулсан шингэн сүү, хиамны зүйл, тараг, талх, нарийн боов, гоймон, спирт, архи, пиво, цэвэр ус, жүүс, тамхи, хивс, шахмал эм, шохой, төмөр бетон эдлэл, шавардлагын зуурмаг, хөөсөнцөр хавтан, металл бэлдэц, металл цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч, харин 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлсэн молибдений баяжмал, алт, цайрын баяжмал, өлөн гэдэс, гурил, чихэр, дарс, тарилгын эм, катодын зэс, бетон дэр, цул бетон, ган төмөр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2008 онд 2920.8 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махны хэмжээ 19.0 мянган тонн, дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалтын хувь 43, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг 25.9 сая литр, цементний үйлдвэрлэл 300.0 мянган тн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 150 мян.тн байхаар тусгасан бөгөөд 2008 оны гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах 12.0 мянган тонн, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 7.4 сая литр, цементийн үйлдвэрлэл 269.3 мянган тонн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 2.6 мянган тонн болсны дээр дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хувийн жин 31.9 байна.

Тээвэр
Бүх төрлийн тээврээр 2008 онд 23.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 231.6 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 574.1 мянган тонн буюу 2.5 хувь, зорчигчдын тоо 21.7 сая хүн буюу 10.3 хувиар тус тус өсчээ. Төмөр замын тээврээр 2008 онд 14.6 сая тонн ачаа, давхардсан тоогоор 4.4 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 525.6 мянган тонн буюу 3.7 хувиар өсч, зорчигчдын тоо 125.4 мянган хүн буюу 2.8 хувиар буурлаа. 2008 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас тээсэн ачаа 139.1 мянган тонн буюу 11.1 хувь, зорчигчдын тоо 68.0 мянган хүн буюу 20.0 хувиар буурчээ. Төмөр замын дотоодод тээвэрлэсэн ачаа 472.8 мянган тонн буюу 6.3 хувь, олон улсад тээвэрлэсэн ачаа 52.9 мянган тонн буюу 0.8 хувиар нэмэгджээ.
Дамжин өнгөрөх тээврийн ачааны хэмжээ 2337.1 мянган тонн болж, 2007 оныхоос 1136.2 мянган тонн буюу 32.7 хувиар буурсан байна.

Агаарын тээврээр 2008 онд 1.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 365.5 мянган зорчигч тээвэрлэж, 2007 оныхоос тээсэн ачаа 0.1 мянган тонн буюу 2.4 хувь, зорчигчдын тоо 22.9 мянган хүн буюу 5.9 хувиар буурлаа. 2008 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас агаарын тээврээр тээсэн ачаа 7.4 тонн буюу 5.6 хувь, зорчигчдын тоо 1.3 мянган хүн буюу 5.7 хувиар тус тус буурчээ. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо 2007 оныхоос 3.5 мянган хүн буюу 1.3 хувь, дотоодод тээвэрлэсэн зорчигчдын тоо 19.5 мянган хүн буюу 15.9 хувиар буурав.

Авто тээврээр 2008 онд 9.3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 226.9 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 48.6 мянган тонн буюу 0.5 хувь, зорчигчдын тоо 21.9 сая хүн буюу 10.7 хувиар тус тус өссөн байна.
Бүх төрлийн тээвэрлэлтийн нийт орлого 2008 онд 412.1 тэрбум төгрөгт хүрч, 2007 оныхоос 20.4 хувь буюу 69.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр 2008 онд 190.5 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон нь 2007 оныхоос 17.6 хувь буюу 28.5 мянгаар нэмэгдсэн байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 40.1 хувь нь 10 хүртэлх жил, 59.9 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.

Ажилгүйчүүд
Засаг захиргааны бүртгэлд үндэслэсэн ажил эрхлэлтийн 2007 оны жилийн эцсийн тайлангаар янз бүрийн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 261.4 мянган хүн хөдөлмөр эрхлээгүй, үүнээс, хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, өвчтэй, гэр бүлийн хүний ажлын онцлог, гэрийн ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хасвал 165.4 мянган хүн хүндэтгэх биш шалтгаанаар тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байжээ.

Эдгээр хүмүүсээс 2008 оны жилийн эцсийн байдлаар 29.8 мянга нь аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил идэвхитэй эрж хайж байгаа ажилгүйчүүд гэж бүртгүүлсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2008 оны жилийн эцэст 29.8 мянга болж, 2007 оны жилийн эцсийнхээс 0.4 хувь буюу 0.1 мянган хүнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 17.6 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 59.1 хувийг эзэлж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэдээгээр 2008 оны жилийн эцсийн байдлаар 52.7 мянган хүн ажилд зуучлагдаж орсон нь 2007 оныхтай харьцуулахад 4.9 хувь буюу 2.7 мянган хүнээр буурчээ. Ажилд орсон хүмүүсийн 13.3 хувь буюу 7.0 мян.хүн төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 86.7 хувь буюу 45.7 мян.хүн компани, хоршоо, бусад байгууллагад ажилд зуучлагдан орсон мэдээтэй байна.

Эрүүл мэнд
Амьд төрсөн хүүхдийн тоо 2008 онд 63.3 мянга, амаржсан эхийн тоо 63.1 мянга болж 2007 оныхоос 7.5 мянгаар буюу 13.4 хувиар өссөн байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 18; тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 24; 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийг 69-д хүргэх зорилт тавьсан болно. 2008 онд 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 49, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж дэвшүүлсэн зорилт хэрэгжсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2008 онд 20 болж 2007 оныхоос 2 пунктээр өссөн ч 2008 оны үндсэн чиглэлд тавьсан зорилтоо биелүүлж чадсангүй. Харин 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2007 оныхоос 1 пунктээр буурсан байна.

Нялхсын эндэгдэл /1000 амьд төрөлтөд ногдох/ Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Завхан аймгуудад улсын дунджаас дээгүүр байна. Харин эхийн эндэгдэл 31 болсон нь 2007 оныхоос 38.0 хувь буюу 19 эхээр буурсан эерэг үр дүн байгаа боловч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.5 мянга болсон нь 2007 оныхоос 249 хүүхдээр буюу 20.2 хувиар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 43.8 мянга болж, 2007 оныхоос 2.7 мянган хүнээр буюу 6.6 хувиар нэмэгдэв. Улсын хэмжээнд 10 000 хүнд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 163 болж 2007 оныхоос 7 хүнээр нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өвчлөл Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Хөвсгөл, Дорноговь, Хэнтий, Булган, Говь-Алтай аймгууд болон нийслэлд улсын дунджаас дээгүүр байна. Тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 2007 оныхоос 50.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 49.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 34.8 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 3.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1.8 хувиар өсч, харин сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 3.2 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 1.9 хувиар тус тус буурсан байна. Вируст гепатит өвчний дэгдэлт хүн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүү эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар өвчлөгчдийн 89.4 хувь нь “А” хэлбэрийн вируст гепатитаар өвчилжээ. Энэ онд 3.2 мянган хүн “гар, хөл, амны өвчин” (энтеровирус)-өөр өвчлөв. 2008 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол 13 илэрч, улсын хэмжээнд нийт 49 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд 2008 онд нийт 15.0 мянган хүн нас барснаас 26.4 хувь буюу 4.0 мянга нь эмнэлэгт нас баржээ. Эмнэлэгт нийт 638.4 мянган хүн хэвтэж эмчлүүлэв. Хувийн эмнэлгүүд 2008 онд 908.0 мянган хүнд Read More......

Эерэг энерги

Хvний энерги аливаа хєдєлгєєнєєр дамжин бусдад нэвчиж байдаг. Тухайлбал vг яриа, vйл хєдлєл, хоол унд, хувцас хунар, хурьцахуй гэх мэт.

Бие, хэл, сэтгэл бохирдох олон шалтгаан бий. Бие нь хооллох, хувцаслах, хурьцах, хэл нь хараах, ховлох, хэрэлдэх, сэтгэл нь хардах, хорсох, харуусах хэлбэрээр бохирдож євчлєх, єєнтєглєх, єширхєх vрээр илэрдэг аж. Дээрх гурвыг цэвэршvvлсэн тохиолдолд бие, хэл, сэтгэл эрvvлшдэг. Энэ нь зєв эерэг энерги хадгалах орон зайг бий болгоно.
Зєв буюу эерэг энерги нь хvнийг дотроос нь гэрэлтvvлж, гадаад єнгє тєрхийг нь тєгс тєгєлдєр харагдуулж, хvнд хайрлагдах, хvндлvvлэх эрхэм чанарыг бvтээдэг. Муу энергийг гэмшлээр арилгаж, сайн энергийг инээмсэглэл, vнсэлтээр дамжуулдаг ажээ.

Хvний бодол санаа энергийн агуулах байдаг. Тэр агуулахад сєрєг энерги их байна уу, эерэг нь их байна уу гэдгээр хvний мєн чанарыг тодорхойлж болно. Vргэлж муу мэдээ сонссон, тvvнийгээ дамжуулсан, эсвэл хvний дургvйг хvргэхvйцээр vг хэллэг хараал"зvхэл хэлж явдаг хvмvvс єєртєє муу энерги агуулж байдаг. Харин эерэг энергитэй хvний дэргэд энэрэл хайр амтлах мэт болж vг яриаг нь удаан сонсч, сэтгэл санаагаа амраамаар санагддаг.

Сонирхолтой нь хvний оюун бодол бохирдвол сєрєг энерги агуулсан vйлийн vрийг нєхцєлдvvлдэг гэнэ. Энэ нь хvйсээр дамжин уламжлагдаж vр хvvхдэд нь ч нєлєєлдєг. Мєн яруу найрагчид сав шим ертєнцєєс эерэг энергийг бусад хvмvvсээс илvvтэй авдаг аж. Тиймээс эерэг энерги шингэсэн шvлэг, дуу хvмvvст илvv хvрч, бие сэтгэлд нь эрчим хvч єгч байдаг гэнэ." Read More......

Дэлхийн бусад улс оронд эдийн засгийн хямралыг давахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

Олон улсын санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн системд үүссэн бэлэн мөнгөний дутагдал, банкинд итгэх итгэлцэл дутагдсанаас болж анх АНУ-д ажиглагдсан боловч өнөөгийн дэлхий нийтийн даяаршлын нөхцөлд уг хямрал дэлхийн бүх орныг ямар нэг хэмжээгээр хамарсан төдийгүй цаашдаа дэлхийн эдийн засаг, нийгмийн хямрал болон өргөжих хандлагатай болж байна.

Өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Английн Ерөнхий сайд Браун санхүүгийн хямралын сөрөг нөлөөг арилгах чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн нь оновчтой болж, түүний туршлагыг бусад орнууд авч хэрэглэх болжээ. Брауны санаачилгын дагуу өрнөдийн орнуудын засгийн газар банкны найдваргүй зээлийг нөхөж, банкны найдвартай ажиллагааг хангахын тулд банканд бэлэн мөнгө нийлүүлж, оруулсан хөрөнгийнхээ хэмжээгээр банкны Төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг томилон ажиллуулж, хяналт тавьж байгаа нь үр дүнтэй болж байна. Гэвч засгийн зүгээс банкны хөрөнгийн тодорхой хэсгийг “хүчээр” худалдан авч байгаа нь түр зуурын арга хэмжээ бөгөөд банкны санхүү сайжирч, хувьцааны үнэ өсөхийн цагт засгийн газар илүү өндөр үнээр хувьцааг борлуулж өөрийн төлөөлөгчөө татах болно гэдгээ мэдэгдэж байгаа болно.
Санхүүгийн хямрал анх АНУ-д эхэлж, тэнд газар авсан боловч нэлээд хугацаанд арга хэмжээ авалгүй түүнийг улам гүнзгийрүүлсэн билээ. Энэ нь АНУ-ын удирдах бүлгээс баримталдаг үзэл баримтлалд “хувийн хэвшил нь хамгийн үр ашигтай, хувийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцохгүй” гэсэн номлол онцгой хүчтэй мөрдөгдөж байдагтай холбоотой байна. Харин Ж.Бушийн засгийн газар санхүүгийн хямралыг зохицуулах талаар европоос гаргасан саналыг хүлээн авах болсон үндсэн шалтгаан нь түүнээс өөр зам үлдээгүйд болно гэж эдийн засагчид дүгнэж байна. АНУ Сангийн сайд Пульсон санаачилгын дагуу найдваргүй зээлийг худалдан авах, банкны ажиллагааг дэмжих зорилгоор 700 тэрбумын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлээд мөнгөний тал илүү зарагдсан боловч, Засгийн газраас өгсөн мөнгийг банкууд зориулалтын дагуу муу зээлийг худалдан авч, иргэдийн ачааллыг хөнгөлөхийн оронд өөрийнхөө мөнгөний зузаатгалд хэрэглэж байсан тул хөтөлбөрийн хэрэгжилтийг түр зогсоож, банкинд мөнгө өгөхдөө ТУЗ-д нь өөрийн төлөөлөгчөө томилж хяналт тавих европын зам руу оров.
Олон улсын санхүүгийн хямрал нь бодит эдийн засагт нөлөөлж, дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт удааширч, хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж эхлээд байна. Юуны өмнө банкны системийн үйл ажиллагаа удааширч төлбөр тооцоо цаг тухайдаа хийгдэхэд бэрхшээлтэй болсноос гадна жижиг, дунд үйлдвэр, хэрэглэгчдийн зээл авах нөхцөл хатуурч, зээлийн өртөг нэмэгдсэнээс гадна олдохгүй болсон тул томоохон орнуудын эдийн засгийн идэвхи удааширсан байна. Зах зээл дээр мөнгө ховордож, итгэлцэл буурахын хирээр үйлдвэрүүд нь өөр хоорондоо хийдэг тооцоондоо бие биедээ харилцан зээл олгодог явдал ч ихээхэн багассан байна. Хүмүүсийн худалдан авах чадвар буурч, тэд мөнгийг зарцуулах биш, харин барьж байх уур амьсгал давамгайлах болов.
ОУВС-ийн захирлаас Их 20-ын уулзалт дээр хэлсэн үгэндээ гишүүн орнууд эдийн засгийг уналтаас хамгаалах, эдийн засгийн идэвхийг сэргээх зорилгоор улсын төсвөөрөө дамжуулан хөрөнгө оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм. ОУВС-гийн үзэж байгаагаар төсвөөр дамжуулан оруулах хөрөнгийн хэмжээ нь ДНБ-ний 2 хувьтай тэнцүү байж болох гэнэ. Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнуудаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрт зарцуулах мөнгөний хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал:
ЕХ-ны хэмжээнд дэд бүтцийг дэмжих чиглэлээр 200 тэрбум евроны хөтөлбөр боловсруулж, 2008 оны сүүлчээр ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаас баталсан байна.
Ийнхүү өрнөдийн орнуудын засгийн газраас гаргаж байгаа бэлэн мөнгө нь бэлэн байгаа нөөц мөнгө биш бөгөөд харин гадаадын зах зээлээс үндсэндээ Хятад, Япон, ОХУ, нефть экспортлогч арабын орнуудын биеэ даасан сангуудаас засгийн газрын бондын хэлбэрээр зээлсэн мөнгө болно. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн зах зээл дээр хялбар мёнгө гэж байхгүй болсон ба ганцхан хамгийн найдвартайд тооцогдох засгийн газрын зээлийн баталгаа л өнөөдөр ганцаараа үйлчилж байна. Үүний үр дүнд хувийн секторын найдвар муутай зээлийг урт хугацаатай улсын өр болгож хувиргаж байна гэсэн үг юм. Дээрх арга хэмжээний дүнд улсын өрийн хэмжээ ихээр нэмэгдэж байгаа нь бас шинэ зүйл биш юм. Ер нь эдийн засгийн томоохон өөрчлөлт хийх, ялангуяа дэд бүтцийг хөгжүүлэхэд улсын өрийн хэмжээ нэмэгддэг уламжлалтай болно. Тухайлбал дэлхийн 2 дугаар дайны дараа өрнөдийн орнуудын засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-нээс хэд дахин илүү байсан ч тохиолдол бий. Тухайлбал Английн Засгийн газрын өрийн хэмжээ нь ДНБ-ний 300 хувьтай тэнцэж байжээ. Өрийг ихээр нэмэгдүүлэх нь мөн улсын төсвийн зарлагад нэмэлт ачааг бий болгож өгнө. Францад л гэхэд хэрвээ улсын өрийн хэмжээг 400 тэрбум еврогоор нэмэгдүүлнэ гэвэл энэ нь өрийн төлбөрийг 13 тэрбумаар нэмж, нийт өрийн төлбөр жилд 43 тэрбум болох ажээ.
Дэлхийн өнөөгийн санхүүгийн хямрал нь өрнөдийн орнуудад хамгийн хурцаар тусч, зах зээл дээрээс мөнгө босгох явдал үндсэндээ байхгүй болсон тул мөнгийг зөвхөн Хятад, Япон, ОХУ болон нефть экспортлогч орнуудаас болон тусгай сангуудаас зээлэхэд хүрч байгааг үүний өмнө дурдсан билээ.
Хятадын алт, вальютын нөөц нь 1900 тэрбум доллар, Японых 1000 тэрбум, ОХУ-ынх 480 тэрбум, Энэтхэгийнх 300 тэрбум, АНУ-ынх 40 тэрбум доллар байна.
Түүнээс гадна дээрх орнуудад экспортын орлогын илүүдлийг байрлуулсан нэлээд тооны тусгай зориулалтын сангууд байгаа бөгөөд тэдний хөрөнгийн хэмжээ нь нийт дүнгээрээ дээр дурдсан томоохон орнуудын нөөцөөс ч илүү байна.
2009 онд АНУ 1011 тэрбум доллар, Франц 175 тэрбум, Герман 238 тэрбум, Итали 220 тэрбум, Англи 182 тэрбум, Грек 53 тэрбум долларыг тус тус гадаад зах зээлээс олохоор төлөвлөжээ. Гэвч өрнөдийн орнуудаас гадаад зах зээл дээрээс олох мөнгөний хүү (зардал) нь орон тус бүрийн төлбөрийн чадвар, эрсдэл, эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан өөрөөр байгаа ба цаашид өсөх хандлагатай байна. Энэ нөхцөлд төлбөрийн чадварын хувьд сул, жижиг орнуудын зүгээс гадаад зах зээл дээрээс мөнгө босгох бололцоо багасч байгааг ажиглагчид анхааруулж байна. Исланд нь дээрх шалтгаанаар шаардлагатай мөчид гадаад зах зээлээс мөнгө олж чадаагүй тул улсын санхүүгийн систем нь дампуурахад хүрчээ. Мөн түүнчлэн засгийн газраас зээлийн төлбөрийн баталгаа гаргахдаа авах төлбөрийн хэмжээ ч тасралтгүй өсч байгаа гэнэ.
Олон улсын валютын сан нь гишүүн орнуудын зүгээс төлбөрийн алдагдалд ороход яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй цорын ганц байгууллага боловч түүний бололцоо ихээхэн хязгаарлагдмал байна. ОУВС-гийн зээл олгох хөрөнгийн хэмжээ нь 250 тэрбум доллар болно. Нөгөө талаас урт хугацааны зээл авах асуудлыг шийдвэрлэх үйл явц нь ОУВО-нд ихээхэн удаан, хүнд сурталтай байсныг өөрчлөх анхны алхмууд хийгдэж байна. ОУВС өнгөрсөн 10 дугаар сард санхүүгийн төлбөрийн хямралд орсон оронд зээл олгох журмаа хөнгөвчилж, харьцангуй богино хугнацаанд зээл олгож байхаар зохицуулсан байна. Энэ утгаар зээл хүсэх хэмжээ ч урьд өмнө байгаагүй их болжээ. Санхүүгийн хямралд орсон Исланд, Унгар, Вьетнам, Украйн зэрэг орон тус бүр 10 гаруй тэрбумыг авах хүсэлт гаргажээ. Энэ нөхцөлд хөрөнгийн боломжтой орнууд ОУВС-гийн зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим санаачилгыг гаргаж эхлээд байна. Тухайлбал 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20-ын бага хурлын өмнө Япон, Хятад хоёр ОУВС дахь өөрийн хувь нэмжээг нэмэгдүүлэх замаар тус бүрдээ 100 тэрбум долларыг нийлүүлэх саналыг тавьсан. Нөгөө талаас дэлхийн 2 дугаар дайны дараа Бретон Вуудын системийг 44 орон үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дээр 200 орчим тусгаар тогтносон улс оршин тогтож, өнөөгийн даяаршлын үед хөгжиж буй болон шинээр хөгжиж буй орнууд нь эрчимтэй хөгжиж дэлхийн эдийн засгийн өсөлтийн үндсэн зүтгүүр болсон ба ихээхэн хэмжээний хуримтлалыг бий болгосон байна. Дэлхийн эдийн засгийн одоогийн өсөлтийн 80 шахам хувийг шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнууд хангаж байгаа, шинээр хөгжиж буй орнуудын алт, валютын нөөц нь 5 500 тэрбум доллар болсон мэдээ байна. Тийм учраас дэлхийн санхүү, эдийн засгийн системийг өнөөгийн нөхцөлд нь тохируулан өөрчлөх, шинээр хөгжсөн, хөгжиж буй орнуудад зохих байх суурийг эзлэх бололцоог хангаж өгөх асуудал зүй ёсоор тавигдаж байна.
Гүйлгээнд бэлэн мөнгийг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхгүйгээр ийнхүү ихээр оруулах нь мөнгөний ханшийн уналтыг бий болгох нэг үндсэн нөхцөл болдог бөгөөд энэ нь нөгөө талаас улсын өрийн дарамтыг багасгах нэг үндэс болдог байна.
Дэлхийн санхүүгийн хямрал нь жирийн иргэдийн хувьд яаж тусаж байгааг одоо авч үзье. Юуны өмнө иргэдээс банканд хадгалуулсан мөнгийг улсын зүгээс баталгаа гаргаж өгч байна. Европын хэмжээнд иргэддээ аль банканд мөнгөө хадгалуулсан байхаас үл шалтгаалан иргэний хадгаламжийн 100 мянган евронд улсын зүгээс баталгаа өгч байна. Харин иргэд өөрийн ихээхэн хэмжээний хуримтлалыг томоохон компанийн үнэт цаас авч хадгалдаг уламжлал Европ, Америкт тогтоод удсан. Үүний шалтгаан гэвэл, өрнөдөд банкны хадгаламжийн хүү нь үнэт цаасны ашгийн хэмжээнээс ямагт ариа доогуур явж ирсэнтэй холбоотой байна. Гэтэл дэлхийн санхүүгийн зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол үүсч, үнэт цаасны үнэ ихээр унаснаас жирийн хувьцаа эзэмшигчид ихээхэн хохирсон байна. Эдийн засагчдын бичиж байгаагаар өрнөдийн орнуудын зах зээлд үнэт цаасны үнэ дунджаар 2008 он гарснаас хойш 50%-иар унасан бол, шинээр хөгжиж буй орнуудын зах зээл дээр 60% унасан ажээ. Ийнхүү үнэт цаасны үнэ унаснаас үүдсэн иргэдийн хохирлыг нөхөх боломжгүй үлджээ. Үүний дүнд үнэт цаасанд хуримтлалаа оруулж байсан хүмүүс хуримтлалаа алдаж, ядуурсан гэж хэлж болох юм.
Энэхүү хямрал нь дэлхийн баячуудыг тойроогүй бөгөөд тэдний эзэмшдэг компанийн хувьцааны үнэ буурснаас хөрөнгийнх нь үнэлгээ буурч, бас хадгаламжид ч хохирол учруулсан байна. Саяхан интернетийн arabianbuziness.com-д бичсэнээр арабын 50 баян хүн нийт 25 тэрбум долларын хохирол хүлээсэн гэж бичжээ.
Санхүүгийн хямралын улмаас улсын өрийн дарамт өсч байгаа нь бодит зүйл бөгөөд түүнийг хэзээ нэгэн цагт төлж барагдуулах ёстой. Түүнийг төлж барагдуулах үндсэн 3 арга байдаг гэж эдийн засагчид үздэг. Улс өрөө төлөхийн тулд юуны өмнө төсвийн зардлыг, эн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын зардлыг багасгах, эсхүл иргэд, компаниудаас хураах татвараа нэмэх замаар төсвийн орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох, эсхүл инфляцийг нэмэгдүүлэх замаар бодитойгоор хөлөх мөнгөний хэмжээг багасгах арга зам болно.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны төр, засгийн тэргүүн нарын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вашипгонд болсон уулзалтаар дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахад банк, санхүүгийн системийг ил тод болгож, олон улсын санхүүгийн зах зээлд үйлчлэх нэгдсэн журмыг бий болгож, мөрдүүлэх, хяналт тавих талаар тохиролцож, зарчмын шийдвэр гаргасан нь чухал ач холбогдолтой болов. Өөрөөр хэлбэл санхүүгийн хямралтай хамтаараа тэмцэж, хамтран ажиллах байж үндэсний эдийн засгаа аврахаар тохиролцсон түүхэн шийдвэр болжээ. Цаашид энэ үйл явц үргэлжилж, 2009 оны 3 дугаар сарын 31-нд 20 орны удирдагчдын дараагийн уулзалтыг Лондонд хийж, хямралыг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тохиролцох ажээ. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг уулзалтын наана нь сангийн сайд нарын хэмжээнд тохиролцох болно.
Дэлхийн санхүү, банкны системийг өөрчлөхдөө юуны өмнө Бреттен Буудын системийг буюу ОУВС, Дэлхийн Банкийг өөрчлөн шинэчлэх замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь гэвэл, олон улсын санхүүгийн системд ОУВС-аас илүү энэ салбарт мэргэжсэн, судалгаа, мэдээлэл бүхий өөр байгууллага байхгүй байгаатай холбоотой байна. ОУВС нь дээр дурдсан чадваруудыг эзэмшиж байгаа боловч урьд өмнө түүний эрх мэдлийн хэмжээ хангалтгүй байсан, хямралаас урьдчилан сэргийлэх үүрэг, бүтэц байгаагүй, төсөв нь хангалтгүй байсан, эрх зүйн орчин нь дээрх асуудлаар тодорхойгүй байсан, ОУВС-д хийх өөрчлөлтийг Ж.Бушийн засгийн газар хоошлуулж байсан зэрэгтэй холбоотой байна. Мөн томоохон орнуудын төв банкнуудын хамтын ажиллагааны албан ёсны бус механизм болох Санхүүгийн тогтвортой байдлын чyyлгa(Financial stability forum)-ыг өргөн ашиглахаар тохиролцжээ.
Дэлхийн санхүү, банкны системийн хямралыг гэтлэн давах талаар дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнууд далайцтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч хямрал сүүлийн саруудад бодит эдийн засагт нөлөөлж, эдийн засгийн идэвхи буурч, үйлдвэрүүд олноор зогсож, ажилгүйдэл өсч байна. ОУВС-аас саяхан гаргасан судалгаагаар 2009 онд дэлхийн нийт худалдааны хэмжээ -2 хувиар буурч, эдийн засгийн өсөлт дэлхийн хэмжээнд +2,4 хувь байх бол, АНУ-ын эдийн засгийн өсөлт -0,5 хувь, Европын Холбоо 0 хувь, Япон +0,4 хувь, харин шинээр эрчимтэй хөгжиж буй орнуудын өсөлт +5,7 хувь байх болно гэжээ. Хүлээгдэж байгаа үр дүн нь юуны өмнө одоогийн хямралыг хэр зэрэг хурдан гэтлэн давах, дэлхийн эдийн засаг, санхүү, банкны системд нөлөө бүхий орнууд зүгээс хэр зэрэг үр ашигтай хамтран ажиллаж чадахаас шууд хамаарах болно. Read More......

Хvvхдээ хэрхэн хайрлах вэ?

Энэ асуултанд эх хvн хамгийн сайн хариулах байх гэж та бодож байна уу? Гэтэл дандаа тийм биш ажээ.

Эхийн хайр ба хорвоод дєнгєж сая мэндэлсэн хvvхэд хоёр маш нягт холбоотой байдаг гэдгийг олон залуу эхчvvд мэддэг ч чухам єєрєєс нь тэр нялх хvvхдийн аз жаргалтай амьдрал, амь нас хамаарна гэдгийг тэр бvр сайн ойлгодоггvй. Нэгэн тєрєх газар ийм явдал болжээ. Хоёр эмэгтэй бараг зэрэг шахам хvvхэд тєрvvлжээ. Нэг нь эрvvл саруул, нєгєє нь дутуу тээлттэй, жижиг биетэй, эмч нар тvvнийг амьдарна гэж итгэхгvй байв, энэ тухай эхэд нь ч хэлжээ. Эрvvл хvvхдийн эх уг нь хvvхэдтэй болохыг хvсээгvй бєгєєд зєвхєн vр хєндvvлэхээс айгаад хvvхдээ тєрvvлсэн байна, тэгээд хvvхдээ харахыг ч хvсэхгvй байв. Сувилагч бvсгvй эх хvн хvvхдээ хараад зvрх нь тэсэхгvй, хайрлана гэж бодоод єрєєнд нь аваачтал бvр толгойгоо ч эргvvлж харсангvй.

Харин бие муутай хvvхдийн эх хvvхдийнхээ хажууд байх гэж эмч нарт худал хэлэн 24 цагийн турш сахиж байв. Гурван хоногийн дараа эрvvл тєрсєн хvvхэд гэнэт нас баржээ, тvvний vхлийн шалтгааныг эмч нар тодорхойлж чадсангvй. Харин нєгєє сул биетэй тєрсєн хvvхэд амьдарч, одоо эрvvл чийрэг єсєж торниж байгаа. Тэр хvvхдийг энэ ертєнцєд эхийн хайр л тогтоожээ гэхээс яахав. Энэ бол эхийн хайрын хvч. Байгалиас заяагдсан эх vрийн салшгvй холбооны илрэл. Эх хvний хайр амьдралыг ч аварна. Иймээс хvvхэдтэй болохоор шийдсэн эмэгтэй хvvхдээ тээх vедээ эрvvл хэв маягаар амьдрах ёстой тєдийгvй хvvхдээ хайрлахад бэлдэх ёстой. Эх хvн бvр хvvхдээ эрvvл саруул, хєєрхєн, амгалан тайван єсч торниосой гэж мєрєєддєг. Гэтэл сvvлийн vед эрvvл хvvхэд тєрєх нь улам ховордож байна.

Vvнд олон шалтгаан бий: орчин vеийн залуусын амьдрах хэв маяг, байгаль орчны бохирдол, чанаргvй хоол хvнс, стресс гэх мэт. Гэхдээ эдгээр хvчин зvйлийн нєлєєллийг багасгаж болно. Орчин vеийн анагаах ухааны судалгаагаар эхийн умайд байгаа хvvхэд эхийн зєвхєн нэг хэсэг биш, харин vvсэж бий болсон vеэс эхлэн, єєрийн євєрмєц шинж чанар бvхий хvн гэдгийг нотолжээ. Ийм учраас эхийн муу бодол, сэтгэлийн сєрєг хєдєлгєєн гутрал, цєхрєл нь хvvхдийн эрvvл мэнд, сэтгэцэд сєргєєр нєлєєлдєг тєдийгvй алж ч магадгvй, мєн хугацаанаас ємнє тєрєх, хvндрэлтэй тєрєх зэрэг хор уршигтай. Хvvхдийнхээ тєлєє эх хvн зєв хооллож, эрvvл агаарт аль болох удаан байх ёстой. Эхийн сэтгэл санааны байдал тун чухал vvрэгтэй, иймээс унших номоо сайн сонго, єєдрєг гэгээн ном зохиол болон vлгэр, шvлэг унш. Ямар ч тохиолдолд аймшгийн кино vзэж болохгvй.

Хvvхдийн сэтгэлд юу байдаг вэ?
Хvvхэд байж vзээгvй хvн байхгvй. Харин єсєж том болоод бvгд л эцэг эхийн байр сууринд очдог. Сvvлийн vед бидний хvvхэдтэйгээ харьцах харьцаа буруу байна гэсэн шvvмжлэл их гарах болсон. Танд энэ тал дээр ямар бодол тєрж байсан бэ? Хvvхдээ яаж анхаардаг талаар асуухад сайндаа л оройд "Хичээлээ хийсэн vv?", "Хоолоо идсэн vv?" гэх зэргийн єдєр тутмын зvйлс асуухаас бусад нарийн ширийн зvйлийн талаар ярилцаж байгаагvй санагдах байх. Эцэг эхчvvд хvvхдээ хоолтой хувцастай байлгах гээд єдєр шєнєгvй л мєнгєний тєлєє ажлын тєлєє улайрна. Тиймээс хvvхдийнхээ тухайд мэдээлэл багатай байдаг нь нийтлэг дутагдал. Тэдний сэтгэлийн ертєнц рvv єнгийх аваас хvсэж тэмvvлэн, мєрєєдєж бас уйтгарлан гуниглаж, санаа зовж байдаг олон зvйлийг харж болно. Тэр тусмаа амьдралд бие даах нь дєхєж буй єсвєр насны хvvхдvvдэд хайр дурлал, ирээдvйн сургууль, мэргэжил, хєлєє олоход хялбаргvй энэ нийгэмд хэрхэн амьдрах вэ гэх зэрэг санаа зовох, бодох зvйл олон.

Хичээлээ ойлгохдоо бэрхшээлтэй байгаа, сурлагаар хоцорсон хvvхэд vvндээ тоож эмзэглэдэггvй гэж бодож байна уу. Хvvхдээ хоол унд, хувцас хунар бvхнээр хангавч дотоод ертєнц рvv нь єнгийж, сэтгэлээсээ ярилцан, тулгамдсан асуудлаа ухаалгаар шийдэхэд нь тусалдаг аав ээж цєєхєн. Тиймээс ганцаардаж гуниглах vедээ хамгийн зєв туслагч нь байж чадах ээж аавтайгаа ярилцахаас илvvтэйгээр найз нєхєд, гадны хvмvvст ярьдаг, эсвэл насандаа ахадсан зvйл ийг єєрєє л тээж явдаг хvvхдvvд олон байгаа. Хамгийн бяцхан бага насны хvvхэд ч хvртэл маш баялаг сэтгэлийн ертєнцтэй, их зvйлийг боддог байж болно. Харин та хvvхдээ энгийн хялбар эсвэл юм ойлгодоггvй гээд итгэчихсэн юм биш биз. "Гэдэс цатгалан мєр бvтэн явуулж байхад энэ юугаар дутлаа гэж ингэж байгаа юм бэ?" гэж буруутгахаасаа ємнє хvvхдийг сонс, ойлгохыг хичээ, тvvний байр сууринаас харахыг оролдоод vзээрэй, Хvvхдэдээ зориулсан таны хайр хоёр дахин илvvгээр танд ирэх болно. Read More......

Охидтой хэрхэн дотносох вэ?

Охид гэдэг оньсого л гэсэн vг. Гэхдээ тvлхvvрийг нь олчихвол хvрч боломгvй зvйл бас биш. Харин тэр тvлхvvрийг олох аргыг хєвгvvддээ сонирхуулъя.
Урьдчилан тєлєвлєх: Тєлєвлєгєє хамгийн чухал нь. Юу хэлэхээ ч мэдэхгvй байвал оролдлого чинь эхний алхамаасаа л сvйрнэ гэсэн vг. Тvvнд бvтэлгvй тэнэг шиг харагдахгvйн тулд бvхнийг урьдаас тєлєвлє. Тvvний сонирхдог зvйлс, онцлог гээд л бvгдийг жагсааж бичсэн ч болох шvv дээ. Эндээс чамд ярианы сэдвийн санаа олдох ч юм билvv.

Єєртєє итгэлтэй байх: Єєртєє бат итгэлтэй бай. Ямар ч охин єєртєє итгэлтэй хєвгvvнд татагддаг юм. Хамгийн гол нь єєртєє итгэлтэй байдал, дээрэлхvv бардам занг ялгаж зааглах нь чухал. Охидыг болон тэдний vзэл бодлыг ямагт хvндэтгээрэй.

Єєрийгєє илэрхийлэх: Тvvнд таалагддаг /бага ч болов/ эсэхээ мэдеэн бол єєрийнхєє сэтгэлийг илэрхийлээрэй. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ. Охид зєнгєєрєє хуурамч байдал, жинхэнэ сэтгэлийг ялгадаг тул vнэн тєрхєє нуух хэрэггvй. Дотносох тусам бодол чинь эргэж, бvхнийг дуусгах хvсэлтэй байвал эелдгээр энэ бvхнийг тайлбарлаарай. Хайртай, хайргvй, хайртай... Тvvнийг харах бvрт зvрх чинь хvчтэй дэлсч, "Би тvvнд таалагддаг болов уу?" гэх бодол сэтгэлийг чинь эзэмддэг юм биш биз. Толгой гашилгасан ээдрээтэй бодлыг гурван шинжээр эмхэлье. Хамгийн гол нь эдгээр vйлдлийг санаатай, эсвэл санамсаргvй хийснийг мэдэж чадвал хариуг нь хялбархан гаргаж дєнгєнє.

Сандарч байвал: Охид таалагдсан хєвгvvнийхээ дэргэд байхдаа ичиж биеэ барьдаг. Энэ нь vсээ оролдох, шидэх зэргээр ч илэрч мэдэх юм. Чамд таалагдах гэж л тэр шvv дээ. Энэ vед нvд рvv нь эгцлэн хараарай. Хэрэв тэр ичингvйрэн харц бууруулж, эсвэл нvvр нь улайж байвал энэ нь сайны дохио. Тvvнээс гадна хэрэв чи тvvнд таалагддаг бол тэр хэлсэн vг бvрийг чинь анхааран сонсох болно. Тиймээс тандалтаа бэхжvvлэхийн тулд хэдэн єдрийн ємнєх яриагаа эргэн сєхєєрэй. Тэнэг онигоо байсан ч тэр бvгдийг санах болно.

Чам руу анхаарлаа хандуулбал:
Тvvний санааг мэдэх бас нэгэн арга. Тэр яриа бvртээ чам руу харж, эсвэл чамайг ярьж эхлэх vед анхааран чагнаж байх вий. Мэдээж энэ нь чамд сэтгэлтэйн шинж. Охид хэн нэгний анхаарлыг татахын тулд биед нь ойртож, эсвэл хvрдэг. Тvvний зєєлєн шvргэлтийг анзааралгvй єнгєрєєх вий. Хянамгай байгаарай. Read More......

Санхvvгийн эрх чєлєєнд хvрэх нь



Дэлхий дахинаа Санхvvгийн Моцарт хэмээн єргємжлєгдсєн, баруун европын №1 санхvvгийн зєвлєх Бодо Шеферийн “Санхvvгийн эрх чєлєєнд хvрэх нь” бестселлэр номыг сонссоноор, Санхvvгийн эрх чєлєєнд хvрэхэд Та єєрєє ямар хичээл зvтгэл гаргах ёстойгоо мэдэж, сурч авах болно.

Энэхvv сонсдог номыг худалдаж авахад зарсан мєнгєє хэдэн мянга, магадгvй хэдэн сая дахин єсгєх арга, ухаарлыг Та уг номоос сонсож мэдэх болно.

Єєрчлєлт явуулж болдог олон тvвшин байдаг. Энэ номондоо би танд таван тvвшин тус бvр дээр нєлєєлєхийг эрмэлзэнэ. Гагцхvv эдгээр таван тvвшин тус бvрт аливаа юм хувирч байж бvхнийг хамарсан єєрчлєлтvvд гардаг учиртай.

Єсєлтгvйгээр бид vхнэ. Єсєлт бол єєрєє амьдрал юм. Тасралтгvй суралцаж, єсч хєгжих нь хvн єєрийгєє амьд яваагаа мэдэрч байгаагийн шинж. Ингэж чадвал бид бололцооныхоо дээд хэмжээгээр сайн байна гэж ойлгож болно.

Єдрийн тэмдэглэл нь та єєртєє зориулан бичдэг цэвэр тунгалаг ном. Хvн бvр єдєр тутам єєрийн гаргасан амжилтуудыг бичдэг єдрийн тэмдэглэлтэй байх нь зvйтэй. Тухайн єдєр амжуулсан бvх ажлаа бичиж байхдаа таны ажлыг хvмvvс хэр сайн vнэлсэн, та биеэ хэр зєв зохистой авч явсан, аливаа асуудлыг хэр зєв шийдвэрлэсэн, хvнийг яаж баярлуулсан гэх мэт асуудлуудыг хамруулна.

Єєртєє итгэх итгэлийн vр дагавар нь ямагт ялгарал байдаг. Амжилтын тэмдэглэлийн дэвтэр нь юунаас ч илvv єєртєє итгэх итгэлийг батжуулна.

Бид амьдралынхаа анхны мєчєєс эхлэн ихэнхдээ бусдыг дуурайж юманд суралцдаг. Орчин тойрон бидэнд итгэхийг хvсэхээс ч илvv хэмжээгээр нєлєєлдєг юм. Ямар ч ном судар биднийг хvрээлэн тойрч буй хvмvvсээс ойролцоогоор ч хvртэл тийм хvчтэй хэмжээнд нєлєєлж, бидний тєлєвшилд тусдаггvй. Бид єєрсдєєсєє илvv хvмvvсээр хvрээлэгдсэн нєхцєлд хєгжих чадвартай. Хэрэв биднээс дорой хvмvvс хvрээлбэл бид зогсонги байдалд ордог.

Баян чинээлэг байдлын тулгуур чулуу нь дасгалжуулагч юм. Тэрээр нь таныг єєрийн далбаан дор авч дэмжлэг vзvvлдэг, танаас ахиу баян хvн байх учиртай. Баян хvмvvстэй уулзах болгонд тэдэнд дасгалжуулагч буюу дотно харьцаатай, тэдний хvндлэн биширдэг хэд хэдэн хvмvvс байсан болохыг би ойлгож авдаг байв.

Vvнээс улбаалах сургамж нь “Єндєглєдєг тахиагаа бvv ал!” гэвэл зохилтой.
Харин ихэнх хvмvvс ингэдэг биш билvv? Тахиа бол капитал, харин алтан єндєг бол хувь процент. Капиталгvйгээр хувь процент бий болохгvй.

Хангалуун амьжиргааг бий болгох бvх зvйл дээрхээс шалтгаалах учир юуны тvрvvнд хэмнэлт хийх ёстой! Магадгvй та илvv ихийг олдог болж болно, орлого ч єсч болно. Гэвч бvх юмны vндэс нь хэмнэлт байх болно.

Амьдралд эрvvл мэнд, хэлхээ холбоо, мєнгє санхvv, сэтгэл мэдрэхvй болон ноогдсон vvрэг зорилго гэсэн таван чухал салбар байдаг. Эдгээр таван салбар бvгд чухал. Хэрэв аль нэг салбарт бид урагшлах аваас, энэ нь заавал бусад салбаруудад нєлєєлнє. Санхvvгийн асуудлаа сайн шийдвэрлэвэл бидний бvхий л амьдрал илvv єндєр шатанд дэвшинэ.

Хэрэв та єрєєлийг буруутгаж байгаа бол эрх мэдлээ алдсан хэрэг. “Бvх юманд зогсонги байдал буруутай. Би хэтэрхий хєгшин, эсвэл залуу. Засгийн газрын буруугаас бvх юм болж байгаа юм. Эцэг эх...” гэх мэтийн зvйл ярих нь ямар ч утгагvй. Хариуцлагаас бултаж тойроод байвал эд баялаг бvрэлдэхгvй. Хэрэв бид єєртєє итгэхгvй, шийдлийг эрэлхийлэхийн оронд бvх эрч хvчээ шалтаг хайхад зарцуулах юм бол хангалуун сайхан амьдрал хэзээ ч ирэхгvй.
Цєвvvн цаг гэнэт ирэхэд та мэдлэгээр бvрэн зэвсэглэчихсэн байна. Vvгээр барахгvй, хэрэв дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болох vед та мєнгєтэй байх юм бол танд ер бусын, гайхалтай боломжууд нээгдэнэ. Муу цаг ирэхгvй нєхцєлд ч, та сайн хєрєнгє оруулагч болчихсон тул тийм ч хувь тавилангvй нэгэн биш байх болно.

Автомашиныг тvрэхийг оролдоно гэж байдаггvй. Эсвэл та машиныг байдаг хvчээрээ тvрнэ, эсвэл юу ч хийхгvй. “Ямар нэгэн юмыг” хийх гэж оролдоно гэдэг бол vнэн чанартаа боломжгvй зvйл. Хvн аливаа юмыг хийнэ, эсвэл vл хийнэ.

Ялагч нар єєр дээрээ хєнєєлтэй шvvмжлэлийг vл хvлээж авах тийм бэлэн байдлыг хєгжvvлсэн байдаг. Асуудал нь гол тєлєв шvvмжилж буй хvний асуудал болохыг тэд эрхбиш ухамсарладаг аж. Vvнээс гадна юмыг дандаа гоочилж, няцааж явдаг хэcэг хvмvvс байдгийг ч тэд бас мэднэ.

Хvний амжилт арвин байх тусам алдаагаа бага санадаг болохыг та мэдэрнэ. Амжилтаар дулимагхан хvмvvсийн яриа гол тєлєв осол сvйрэл, ялагдал буюу єдгєє єрнєж буй бусад аймшигт vйл явдлын эргэн тойронд эргэлддэг. Харин ялагчдын хувьд бол, эсрэгээр, сvvлийн vед ямар зvйлийг гойд сайн хийсэн тухайгаа ярина.

“Эрх чєлєє нь чадах зvйлээ хийж болох буюу хvссэн юмаа авч vлдэх гэхээс илvvтэйгээр санаж сэдсэн зvйлээ хэрэгжvvлэх хувийн сахилга баттай байхыг хэлнэ”.

Амжилтад хvргэдэг ажил хэрэг ерєнхийдєє тийм ч хэцvv биш. Энэ нь гол тєлєв єдєр тутмын хэвшмэл ажил юм. Хэрэв та баян болохыг хvсч байгаа бол ер бусын хvнд хvчир ажлыг сайн хийж гvйцэтгэх биш, дасал болсон ажлаа ер бусаар сайн хийж байхад л хангалттай.

Та биеэ удирдаж, єєрийгєє хатуу хянаж байвал зохино. Тєлєвлєгєєгєє мєрдєхгvй байх хэмжээнд хvртлээ биеэ сул тавьж таарахгvй. Таны дотор байгаа дарга таны доторх цэргийн олон жилийн турш хуримтлуулсан бvхий л бvтээлч бус зуршлуудыг vргээж гаргах ёстой.

Завгvй байх явдлыг дэвшилтэй андуурахад амархан. Бид єдєржингєє нэг юм хийснээрээ єєрийгєє хялбар хуурчихдаг. Бид чухам юу хийгээд завгvй байсан юм бэ? гэдэг асуудал хамгийн чухал.

- Нугас “Энийг би хийж чадахгvй!” гэж єгvvлэх зуур бvргэд “Энийг бvтээхийн тулд юу хийх вэ байз” гэж асууна.
- Нугас шалтаг хайдаг бол бvргэд шийдлийг эрэлхийлдэг.
- Нугас хvндрэлvvд дээр анхаарлаа тєвлєрvvлж гонгинодог. Бvргэд шийдвэр дэрээ анхаарлаа тєвлєрvvлж хєдєлдєг.

САЙХАН АМЬДРАЛЫН ЗАМНАЛ ДЭЭР VЛДЭХИЙН ТУЛД БАГ БVРДVVЛЭЭРЭЙ!
Та нэгэнт шийдсэн бол Танаас хамгийн сайныг гаргаж чадах тийм бvлэг хvмvvстэй нийлээрэй. Єєрийн зорилгоо хэрэгжvvлэхийн тулд шаардлагатай бvхнийг хийдэг, ид шидийг бий болгодог хvмvvстэй нийлээрэй. Vр дvнд хvрч, єдрєєс єдєрт хєгжиж, Таныг дэмждэг тийм хvмvvстэй. Таныг чадлынхаа доор сэтгэл ханахыг хэзээ ч хvлээн зєвшєєрч чадахгvй тийм хvмvvстэй. Тэдгээр хvмvvстэй зvгээр харьцахад л хєгжих, єсєх хэрэгтэй болохыгоо мэдэрдэг. Эдгээр хvмvvстэй ойр дотно байх нь та єєртєє хvсч болох хамгийн сайн бэлэг гэж vзээрэй.
Ийм хvмvvстэй дотно байх нь бас зугаатай. Хэн нэгнээс амьдралынх нь хамгийн сайхан мєчийх нь тухай асуувал та тэр хvн багийн гишvvн байхдаа тийм зvйл хийсэн гэж олонтаа сонсоно. Хэрэв Та багийн гишvvн бол энэ нь таны єсєлт хєгжилд тvлхэц болно. Та єєрєє чадахгvй байх байсан тийм нарийн арга замаар тэр хvмvvс Таныг дэмжиж урамшуулж чадна.

Энэ хорвоо дээр єєрийн байр cууриа цогцлуулахын тулд тасралтгvй суралцаж дэвжээрэй!
Бусдыг аз жаргалтай болгож, бусдад эд баялаг бvтээж байгаадаа сэтгэлийн ханамж аваарай!
Єєрт тєрєлхєєс заяасан эрхээ эдэлж єєрийн амьдралаа давтагдашгvй уран бvтээл болгон цогцлуулаарай! Read More......

ЗАЛУУЧУУДЫН ФОРУМД ОРОЛЦОХ ЭРХЭЭР ШАГНАГДАХ УРАЛДААН

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар Монгол Улсын иргэн 18-23 насны, 2009 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар дотоодын их дээд сургуулийн 2 дугаар курсээ дүүргэсэн оюутнуудын дунд дараах сэдвээр эссе бичлэгийн уралдаан зарлаж байна.
Эссе бичлэгийн сэдэв: What is the biggest problem facing people in your community and how would you use information and communication technologies to solve it?
Сонирхосон оюутан хавсаргасан хүснэгтийг бөглөн эссе бичлэгийн хамт 2009 оны 2 дугаар сарын 10-ны дотор МШХХТГазар хүргүүлнэ.
МШХХТГазар дээд үнэлгээ авч шалгарсан 2 эрэгтэй 2 эмэгтэй оюутныг Швецарь Улсын Засгийн газраас санхүүжин Дэлхийн Цахилгаан Холбооны байгууллагаас зохион байгуулдаг дэлхийн цахилгаан холбооны форум, үзэсгэлэнд оролцох эрхийг олж авах шалгаруулалтанд оролцох эрхээр шагнана. Чуулга уулзалт 2009 оны 10 дугаар сарын 5-9-ны өдрүүдэд Швецарь улсын Женев хотноо Англи, Франц, Испани хэл дээр явагдаж бөгөөд оролцогч оюутан аль хэл ч хэл дээр арга хэмжээнд оролцох боломжтой. Англи хэл бусад орны анд нөхөдтэйгээ харилцахад шаардлагатай учир Англи хэлний зохих мэдлэгийг шалгах аман ярилцлагыг МШХХТГазраас авна. Дэлхийн цахилгаан холбооны байгуулагаас 2 оюутныг онгоцны билет, байр, унаа, өдөр бүрийн хэрэглээний зардлаар хангана.

Эссе Англи хэл дээр байна.
Ямар нэгэн суралцах чиглэл заахгүй болно.
1-4 байр шалгаруулна.
• Эхний 2 байр: (2 эрэгтэй, 2 эмэгтэй) Дэлхийн Цахилгаан Холбооны байгууллагаас зохион байгуулдаг дэлхийн цахилгаан холбооны форум, үзэсгэлэнд оролцох эрхийг олж авах шалгаруулалтанд оролцох эрхээр шагнагдана. (МШХХТГазар эссе, анкет, ярилцлага зэргээс хамгийн сайн гэсэн 2 эмэгтэй 2 эрэгтэй оюутныг сонгож Дэлхийн Цахилгаан холбооны байгуулага руу санал болгоно. Түүнээс Дэлхийн Цахилгаан холбооны байгуулага 1 эмэгтэй, 1 эрэгтэй оюутныг сонгоно)

• Дээрх шалгаруулалтаас тунаж үлдсэн 2 оюутны 2009-2010 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөр урамшуулна.
Хаяг: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Төв шуудан, Сүхбаатарын талбай-1,
Улаанбаатар-15160 ш/х-785
Утас: 318171
Факс: 330780 Read More......

Монгол эдийн засгийн эрх чєлєєгєєрєє дэлхийд 69 дvгээрт бичигдлээ

АНУ-ын ''Heritage'' сангаас дэлхийн улс орнуудыг 2008 оны эдийн засгийн эрх чєлєєний vнэлгээг гаргажээ.

Монгол орон эдийн засгийн эрх чєлєєний индексээр 62.8 оноо авч нийт 183 орноос 69-д оржээ.

Энэ нь єнгєрсєн оныхоос 0.8 оноогоор буурсан vзvvлэлт юм. Эдийн засгийн эрх чєлєєний бууралт нь 10 vзvvлэлтийн зургаа нь бага зэрэг дордсоноос шалтгаалжээ. Мєн Монгол Улс Ази Номхон далайн бvс нутгийн 41 орноос 11 -д жагссан байна. Эдийн засгийн эрх чєлєєний оноо нь дэлхийн улс орнуудын дунджаас арай дээгvvрт байгаа юм. Энэ тухай тус сангийн сайтад гаргасан мэдээллийг тоймлон хvргэе.

Бизнесийн эрх чєлєє 71 оноо
Бизнес эрхлэх эрх чєлєє Монгол оронд харьцангуй сайн хамгаалагдсан. Бизнес эхлэхэд 13 хоног шаардагддаг нь дэлхий дундаж болох 38 єдрєєс бага юм. Бизнесийн тусгай зєвшєєрєл авахад дэлхийн дундаж болох 225 хоногоос бага хугацаа шаардагддаг. Харин дампуурал зарласнаас хойш гарах шvvх ажиллагаа нэлээд тvвэгтэй.

Худалдааны эрх чєлєє 81.2 оноо
Монгол Улсын гаалийн хураамж 2006 онд 4.4 хувь байсан. Худалдааг либералчлах vйл явц хєгжиж байгаа. Гэвч импорт, экспортын хязгаарлалтууд, татвар муу, оюуны ємчийн эрхийн хамгаалал vр дvнгvй. Vvнээс гадна авлигад автсан гаалийн хvндрэлийг татварын бус саадад тооцож болно.

Мєнгєний эрх чєлєє 81.3 оноо
Анх 2007 оноос хэрэгжvvлж эхэлсэн татварын шинэчлэлийн vр дvнд хvн амын орлогын татвар жилд 10 хувь болж, єндєр орлогын дээд татвар 25 хувиар тогтсон. Бусад татварт НЄАТ, онцгой албан татвар, ногдол ашгийн татвар орно. Сvvлийн жилvvдэд ДНБ- д татварын эзлэх хэмжээ 33.8 хувь болсон.

Санхvvгийн эрх чєлєє 76.7 оноо
2005-2007 онд инфляци дунджаар 8.4 хувьтай байсан. Тєрєєс ихэнх vнийг хянахаа больж татаас олгохоо зогсоосон. Гэвч Засгийн газар нь зарим бараа, бvтээгдэхvvний vнийг тогтворжуулахын тулд тєрийн байгууллагууд болон бусад зохицуулалтаар дамжуулан зах зээлд хєндлєнгєєс оролцож, агаарын тээврийн болон, шатахууны vнийг хянасаар байна.

Хєрєнгє оруулалтын эрх чєлєє 60.0 оноо
Гадаад болон дотоод хєрєнгє оруулалт хуулийн дагуу тэгш эрхтэй. Газрын тосны олборлолт, стратегийн ордуудын ашиглалтад гадаадын хєрєнгє оруулалт оролцох тохиолдолд тусгай зохицуулалт, хязгаарлалтvйлчилдэг. Хєрєнгє оруулалттай холбоотой хууль, зохицуулалтууд vе, vе єєрчлєгдєж зохих ёсоор нь хэрэглэх боломжгvй байдаг. Дотоод, гадаадын хєрнгє оруулагчид хяналт, шалгалт, зєвшєєрєл лиценз хэт хавтгайрсан тухай гомдоллодог. Гадаадын иргэн болон тvр оршин суугчид гадад валютын данстай байх эрхтэй бєгєєд бараг хязгаарлалт байдаггvй. Тєлбєр тооцоо болон шилжvvлэг хийхэд ямар нэгэн хязгаарлалт байдаггvй. Гадаадын хєрєнгє оруулагч нар газрыг ємчлєх эрхгvй ч тvрээслэх эрхтэй.

Ємчлєх эрх 30 оноо
Хувийн ємчийг хамгаалсан хууль эрх зvйн тогтолцоо сул. Шvvгч нар гэрээ хэлэлцээрийн чанд байдлыг хvндэтгэн vздэггvй. Тэдний гаргасан шийдвэр нь гэрээний заалтыг хэрэгсдэггvй. Уг тогтолцоо нь vнэт цаасаар баталгаажсан хєрєнгийг хvлээн зєвшєєрдєггvй. Моргэйжийн хууль байхгvй. Зохиогчийн эрхийг зєрчсєн бvтээгдэхvvнvvд элбэг. Зохиогчийн эрхийн тухай хуулийг хааяа хэрэгжvvлэх гэж оролддог.

Авлига 30 оноо
Авлига ихээхэн тvгээмэл тархсан. Монгол Улс энэ vзvvлэлтээр 179 орноос 99-д нь орсон. Авлига их бєгєєд єсєх хандлагатай. Тєрийн албаны авлигад Засгийн газрын тvвшингийн албаныхан ихээхэн єртдєг.

Хєдєлмєрийн эрх чєлєє 67.7 оноо
Ажил эрхлэлтийг дэмжих хєдєлмєрийн бvтээмжийг нэмэгдvvлэх талаар Монгол Улс харьцангуй уян хатан зохицуулалттай. Ажилтантай холбоотой цалингийн бус зардал дунд зэргээс гадна ажиллах хvчин элбэг. Харин цалин хєлс нь бага. Ажлын цагтай холбоотой зохицуулалтууд нь уян хатан бус. Read More......

Олон улсын санхvvгийн хямрал, тvvнийг даван туулах чиглэлээр авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ

Олон улсын санхvvгийн хямрал нь банк, санхvvгийн системд vvссэн бэлэн мєнгєний дутагдал, банкинд итгэх итгэлцэл дутагдснаас болж анх АНУ-д ажиглагдсан боловч єнєєгийн дэлхий нийтийн даяаршлын нєхцєлд уг хямрал дэлхийн бvх орныг ямар нэг хэмжээгээр хамарсан тєдийгvй цаашдаа дэлхийн эдийн засаг, нийгмийн хямрал болон єргєжих хандлагатай болж байна. Энэхvv хямралын шалтгааныг 2008 оны 11 дvгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20 -ын тєр, засгийн тэргvvн нарын уулзалт -аас гаргасан тунхаглалд санхvvгийн зах зээлийн хэлцлийн журам хангалтгvй, олон улсын хэмжээнд зохицуулалт байхгvй, банкны зvгээс эрсдэлийг зєв тооцож чадахгvй байгаа, нягтлан бодохын систем боловсронгуй биш, стандарт орон бvрт нэг байж чадахгvй байгаа ба зарим зах зээл дээр хяналт хангалтгvй байгаатай холбоотой гэж дvгнэжээ.

Энэхvv хямралын vр дvнд дэлхийн санхvvгийн системийн хэвийн ажиллагаа алдагдаж, дэлхийн хэмжээнд vйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэд хэдэн банк дампуурч, улмаар олон улсын болон vндэсний санхvv зээл, тєлбєрийн системд саатал vvсч, уг vйл явц цаашаа даамжрах тєлєвтэй болсон нєхцєлд томоохон орнуудын зvгээс тєв банкаараа дамжуулан мєнгє нийлvvлэх болсон нь тодорхой vр дvнгээ єгч байна. Дээрх арга хэмжээний дvн олон улсын санхvvгийн зах зээл vндсэндээ тогтворжих хандлагатай болсон боловч найдвартай болж чадаагvй хэвээр байна.

Єрнєдийн орнуудаас хамгийн тvрvvнд Английн Ерєнхий сайд Браун санхvvгийн хямралын сєрєг нєлєєг арилгах чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн нь оновчтой болж, тvvний туршлагыг бусад орнууд авч хэрэглэх болжээ. Брауны санаачилгын дагуу єрнєдийн орнуудын засгийн газар банкны найдваргvй зээлийг нєхєж, банкны найдвартай ажиллагааг хангахын тулд банканд бэлэн мєнгє нийлvvлж, оруулсан хєрєнгийнхээ хэмжээгээр банкны Тєлєєлєн уидрдах зєвлєлд єєрийн тєлєєлєгчийг томилон ажиллуулж, хяналт тавьж байгаа нь vр дvнтэй болж байна. Гэвч засгийн зvгээс банкны хєрєнгийн тодорхой хэсгийг “хvчээр” худалдан авч байгаа нь тvр зуурын арга хэмжээ бєгєєд банкны санхvv сайжирч, хувьцааны vнэ єсєхийн цагт засгийн газар илvv єндєр vнээр хувьцааг борлуулж єєрийн тєлєєлєгчєє татах болно гэдгээ мэдэгдэж байгаа болно.

Санхvvгийн хямрал нь даяарчлагдсан єнєєгийн дэлхий ертєнцєд vндсэндээ бvх орныг хамарч, орон тус бvр банкны системээ аврах чиглэлээр арга хэмжээ авч байна. Засгийн газрууд нэг хэсэг мєнгийг банкны бэлэн мєнгєний хангамжийг сайжруулахын тулд шууд нийлvvлж байгаагаас гадна банк хоорондын гvйлгээний механизмын хэвийн ажиллагааг хангахын тулд нєгєє хэсэг мєнгєнд баталгаа гаргаж єгч байна.

Санхvvгийн хямрал анх АНУ-д эхэлж, тэнд газар авсан боловч нэлээд хугацаанд арга хэмжээ авалгvй тvvнийг улам гvнзгийрvvлсэн билээ. Энэ нь АНУ-ын удирдах бvлгээс баримталдаг vзэл баримтлалд “хувийн хэвшил нь хамгийн vр ашигтай, хувийн бизнесийн vйл ажиллагаанд тєрийн зvгээс оролцохгvй” гэсэн номлол онцгой хvчтэй мєрдєгдєж байдагтай холбоотой байна. Харин Ж.Бушийн засгийн газар санхvvгийн хямралыг зохицуулах талаар европоос гаргасан саналыг хvлээн авах болсон vндсэн шалтгаан нь тvvнээс єєр зам vлдээгvйд болно гэж эдийн засагчид дvгнэж байна. АНУ Сангийн сайд Пульсон санаачилгын дагуу найдваргvй зээлийг худалдан авах, банкны ажиллагааг дэмжих зорилгоор 700 тэрбумын хєтєлбєр гаргаж хэрэгжvvлээд мєнгєний тал илvv зарагдсан боловч, Засгийн газраас єгсєн мєнгийг банкууд зориулалтын дагуу муу зээлийг худалдан авч, иргэдийн ачааллыг хєнгєлєхийн оронд єєрийнхєє мєнгєний зузаатгалд хэрэглэж байсан тул хєтєлбєрийн хэрэгжилтийг тvр зогсоож, банкинд мєнгє єгєхдєє ТУЗ-д нь єєрийн тєлєєлєгчєє томилж хяналт тавих европын зам руу оров.

Олон улсын санхvvгийн хямрал нь бодит эдийн засагт нєлєєлж, дэлхийн хэмжээнд эдийн засгийн єсєлт удааширч, хvмvvсийн амьдралд шууд нєлєєлж эхлээд байна. Юуны ємнє банкны системийн vйл ажиллагаа удааширч тєлбєр тооцоо цаг тухайдаа хийгдэхэд бэрхшээлтэй болсноос гадна жижиг, дунд vйлдвэр, хэрэглэгчидийн зээл авах нєхцєл хатуурч, зээлийн єртєг нэмэгдснээс гадна олдохгvй болсон тул томоохон орнуудын эдийн засгийн идэвхи удааширсан байна. Зах зээл дээр мєнгє ховордож, итгэлцэл буурахын хирээр vйлдвэрvvд нь єєр хоорондоо хийдэг тооцоондоо бие биедээ харилцан зээл олгодог явдал ч ихээхэн багассан байна. Хvмvvсийн худалдан авах чадвар буурч, тэд мєнгийг зарцуулах биш, харин барьж байх уур амьсгал давамгайлах болов. Энэ бvхний vр дvнд хэрэглээ багасч, vйлдвэрvvдийн захиалга багасаж, vйлдвэрийн хvчин чадал буурах буюу зогсоход хvрч ажилгvйдэл нэмэгдэв. Энэ vзэгдлийн хамгийн тод жишээ болгон тємрийн vйлдвэрлэлийг нэрлэж болохоор байна. Тємрийн хэрэглээний тэн хагасыг єєртєє шингээдэг барилга, автомашины vйлдвэрлэл удааширснаас хэрэглээ 50%-иар буурч, vнэ нь сvvлийн 6 сард 50%-иар буурахад хvрчээ.

ОУВС-ийн захирлаас Их 20-ын уулзалт дээр хэлсэн vгэндээ гишvvн орнууд эдийн засгийг уналтаас хамгаалах, эдийн засгийн идэвхийг сэргээх зорилгоор улсын тєсвєєрєє дамжуулан хєрєнгє оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм. ОУВС-гийн vзэж байгаагаар тєсвєєр дамжуулан оруулах хєрєнгийн хэмжээ нь ДНБ-ний 2%-тай тэнцvv байж болох гэнэ. Дэлхийн эдийн засагт нєлєє бvхий орнуудаас авч хэрэгжvvлэхээр тєлєвлєж буй хєтєлбєрт зарцуулах мєнгєний хэмжээ харилцан адилгvй байна . ЕХ-ны хэмжээнд дэд бvтцийг дэмжих чиглэлээр 200 тэрбум евроны хєтєлбєр боловсруулж, 2008 оны сvvлчээр ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаас баталсан байна.

Ийнхvv єрнєдийн орнуудын засгийн газраас гаргаж байгаа бэлэн мєнгє нь бэлэн байгаа нєєц мєнгє биш бєгєєд харин гадаадын зах зээлээс vндсэндээ Хятад, Япон, ОХУ, нефть экспортлогч арабын орнуудын биеэ даасан сангуудаас засгийн газрын бондын хэлбэрээр зээлсэн мєнгє болно. Єєрєєр хэлбэл дэлхийн санхvvгийн зах зээл дээр хялбар мєнгє гэж байхгvй болсон ба ганцхан хамгийн найдвартайд тооцогдох засгийн газрын зээлийн баталгаа л єнєєдєр ганцаараа vйлчилж байна. Vvний vр дvнд хувийн секторын найдвар муутай зээлийг урт хугацаатай улсын єр болгож хувиргаж байна гэсэн vг юм. Дээрх арга хэмжээний дvнд улсын єрийн хэмжээ ихээр нэмэгдэж байгаа нь бас шинэ зvйл биш юм. Ер нь эдийн засгийн томоохон єєрчлєлт хийх, ялангуяа дэд бvтцийг хєгжvvлэхэд улсын єрийн хэмжээ нэмэгддэг уламжлалтай болно. Тухайлбал дэлхийн 2 дугаар дайны дараа єрнєдийн орнуудын засгийн газрын єрийн хэмжээ ДНБ-нээс хэд дахин илvv байсан ч тохиолдол бий. Тухайлбал Английн Засгийн газрын єрийн хэмжээ нь ДНБ-ний 300%-тай тэнцэж байжээ . Єрийг ихээр нэмэгдvvлэх нь мєн улсын тєсвийн зарлагад нэмэлт ачааг бий болгож єгнє. Францад л гэхэд хэрвээ улсын єрийн хэмжээг 400 тэрбум еврогоор нэмэгдvvлнэ гэвэл энэ нь єрийн тєлбєрийг 13 тэрбумаар нэмж, нийт єрийн тєлбєр жилд 43 тэрбум болох ажээ.

Дэлхийн єнєєгийн санхvvгийн хямрал нь єрнєдийн орнуудад хамгийн хурцаар тусаж, зах зээл дээрээс мєнгє босгох явдал vндсэндээ байхгvй болсон тул мєнгийг зєвхєн Хятад, Япон, ОХУ болон нефть экспортлогч орнуудаас болон тусгай сангуудаас зээлэхэд хvрч байгааг vvний ємнє дурдсан билээ. Хятадын алт, вальютын нєєц нь 1900 тэрбум доллар, Японых 1000 тэрбум, ОХУ-ынх 480 тэрбум, Энэтхэгийнх 300 тэрбум, АНУ-ынх 40 тэрбум доллар байна. Тvvнээс гадна дээрх орнуудад экспортын орлогын илvvдлийг байрлуулсан нэлээд тооны тусгай зориулалтын сангууд байгаа бєгєєд тэдний хєрєнгийн хэмжээ нь нийт дvнгээрээ дээр дурдсан томоохон орнуудын нєєцєєс ч илvv байна.

2009 онд АНУ – 1011 тэрбум доллар, Франц -175 тэрбум, Герман -238 тэрбум, Итали – 220 тэрбум, Англи – 182 тэрбум, Грек -53 тэрбум долларыг тус тус гадаад зах зээлээс олохоор тєлєвлєжээ . Гэвч єрнєдийн орнуудаас гадаад зах зээл дээрээс олох мєнгєний хvv(зардал) нь орон тус бvрийн тєлбєрийн чадвар, эрсдэл, эдийн засаг, санхvvгийн байдлаас шалтгаалан єєр єєр байгаа ба цаашид єсєх хандлагатай байна. Энэ нєхцєлд тєлбєрийн чадварын хувьд сул, жижиг орнуудын зvгээс гадаад зах зээл дээрээс мєнгє босгох бололцоо багасч байгааг ажиглагчид анхааруулж байна. Исланд нь дээрх шалтгаанаар шаардлагатай мєчид гадаад зах зээлээс мєнгє олж чадаагvй тул улсын санхvvгийн систем нь дампуурахад хvрчээ. Мєн тvvнчлэн засгийн газраас зээлийн тєлбєрийн баталгаа гаргахдаа авах тєлбєрийн хэмжээ ч тасралтгvй єсч байгаа гэнэ.

Олон улсын валютын сан нь гишvvн орнуудын зvгээс тєлбєрийн алдагдалд ороход яаралтай тусламж vзvvлэх vvрэгтэй цорын ганц байгууллага боловч тvvний бололцоо ихээхэн хязгаарлагдмал байна. ОУВС-гийн зээл олгох хєрєнгийн хэмжээ нь 250 тэрбум доллар болно. Нєгєє талаас урт хугацааны зээл авах асуудлыг шийдвэрлэх vйл явц нь ОУВС-нд ихээхэн удаан, хvнд сурталтай байсныг єєрчлєх анхны алхмууд хийгдэж байна. ОУВС єнгєрсєн 10 дугаар сард санхvvгийн тєлбєрийн хямралд орсон оронд зээл олгох журмаа хєнгєвчилж, харьцангуй богино хугнацаанд зээл олгож байхаар зохицуулсан байна. Энэ утгаар зээл хvсэх хэмжээ ч урьд ємнє байгаагvй их болжээ. Санхvvгийн хямралд орсон Исланд, Унгар, Вьетнам, Украйн зэрэг орон тус бvр 10 гаруй тэрбумыг авах хvсэлт гаргажээ. Энэ нєхцєлд хєрєнгийн боломжтой орнууд ОУВС-гийн зээлийн хєрєнгийг нэмэгдvvлэх чиглэлээр зарим санаачилгыг гаргаж эхлээд байна. Тухайлбал 11 дvгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20-ын бага хурлын ємнє Япон, Хятад хоёр ОУВС дахь єєрийн хувь нэмжээг нэмэгдvvлэх замаар тус бvрдээ 100 тэрбум долларыг нийлvvлэх саналыг тавьсан. Нєгєє талаас дэлхийн 2 дугаар дайны дараа Бретон Вуудын системийг 44 орон vvсгэн байгуулж байсан бол єнєєдєр дэлхий дээр 200 орчим тусгаар тогтносон улс оршин тогтож, єнєєгийн даяаршлын vед хєгжиж буй болон шинээр хєгжиж буй орнууд нь эрчимтэй хєгжиж дэлхийн эдийн засгийн єсєлтийн vндсэн зvтгvvр болсон ба ихээхэн хэмжээний хуримтлалыг бий болгосон байна. Дэлхийн эдийн засгийн одоогийн єсєлтийн 80 шахам хувийг шинээр хєгжиж буй болон хєгжиж буй орнууд хангаж байгаа, шинээр хєгжиж буй орнуудын алт, валютын нєєц нь 5 500 тэрбум доллар болсон мэдээ байна. Тийм учраас дэлхийн санхvv, эдийн засгийн системийг єнєєгийн нєхцєлд нь тохируулан єєрчлєх, шинээр хєгжсєн, хєгжиж буй орнуудад зохих байх суурийг эзлэх бололцоог хангаж єгєх асуудал зvй ёсоор тавигдаж байна .

Гvйлгээнд бэлэн мєнгийг бvтээгдэхvvн, vйлчилгээг vйлдвэрлэхгvйгээр ийнхvv ихээр оруулах нь мєнгєний ханшийн уналтыг бий болгох нэг vндсэн нєхцєл болдог бєгєєд энэ нь нєгєє талаас улсын єрийн дарамтыг багасгах нэг vндэс болдог байна.

Дэлхийн санхvvгийн хямрал нь жирийн иргэдийн хувьд яаж тусаж байгааг одоо авч vзье. Юуны ємнє иргэдээс банканд хадгалуулсан мєнгийг улсын зvгээс баталгаа гаргаж єгч байна. Европын хэмжээнд иргэддээ аль банканд мєнгєє хадгалуулсан байхаас vл шалтгаалан иргэний хадгаламжийн 100 000 евронд улсын зvгээс баталгаа єгч байна. Харин иргэд єєрийн ихээхэн хэмжээний хуримтлалыг томоохон компанийн vнэт цаас авч хадгалдаг уламжлал Европ, Америкт тогтоод удсан. Vvний шалтгаан гэвэл, єрнєдєд банкны хадгаламжийн хvv нь vнэт цаасны ашгийн хэмжээнээс ямагт ариа доогуур явж ирсэнтэй холбоотой байна. Гэтэл дэлхийн санхvvгийн зах зээл дээр бэлэн мєнгєний хомсдол vvсч, vнэт цаасны vнэ ихээр унаснаас жирийн хувьцаа эзэмшигчид ихээхэн хохирсон байна. Эдийн засагчдын бичиж байгаагаар єрнєдийн орнуудын зах зээлд vнэт цаасны vнэ дунджаар 2008 он гарснаас хойш 50%-иар унасан бол, шинээр хєгжиж буй орнуудын зах зээл дээр 60% унасан ажээ. Ийнхvv vнэт цаасны vнэ унаснаас vvдсэн иргэдийн хохирлыг нєхєх боломжгvй vлджээ. Vvний дvнд vнэт цаасанд хуримлалаа оруулж байсан хvмvvс хуримтлалаа алдаж, ядуурсан гэж хэлж болох юм.

Энэхvv хямрал нь дэлхийн баячуудыг тойроогvй бєгєєд тэдний эзэмшдэг компанийн хувьцааны vнэ буурснаас хєрєнгийнх нь vнэлгээ буурч, бас хадгаламжид ч хохирол учруулсан байна. Саяхан интернетийн arabianbuziness.com-д бичсэнээр арабын 50 баян хvн нийт 25 тэрбум долларын хохирол хvлээсэн гэж бичжээ.

Санхvvгийн хямралын улмаас улсын єрийн дарамт єсч байгаа нь бодит зvйл бєгєєд тvvнийг хэзээ нэгэн цагт тєлж барагдуулах ёстой. Тvvнийг тєлж барагдуулах vндсэн 3 арга байдаг гэж эдийн засагчид vздэг ажээ. Улс єрєє тєлєхийн тулд юуны ємнє тєсвийн зардлыг, эн тэргvvнд боловсрол, эрvvл мэнд зэрэг нийгмийн салбарын зардлыг багасгах, эсхvл иргэд, компаниудаас хураах татвараа нэмэх замаар тєсвийн орлогын шинэ эх vvсвэрийг бий болгох, эсхvл инфляцийг нэмэгдvvлэх замаар бодитойгоор тєлєх мєнгєний хэмжээг багасгах арга зам болно.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны тєр, засгийн тэргvvн нарын 2008 оны 11 дvгээр сард Вашигтонд болсон уулзалтаар дэлхийн санхvv, эдийн засгийн хямралыг даван туулахад банк, санхvvгийн системийг ил тод болгож, олон улсын санхvvгийн зах зээлд vйлчлэх нэгдсэн журмыг бий болгож, мєрдvvлэх, хяналт тавих талаар тохиролцож, зарчмын шийдвэр гаргасан нь чухал ач холбогдолтой болов. Єєрєєр хэлбэл санхvvгийн хямралтай хамтаараа тэмцэж, хамтран ажиллах байж vндэсний эдийн засгаа аврахаар тохиролцсон тvvхэн шийдвэр болжээ. Цаашид энэ vйл явц vргэлжилж, 2009 оны 3 дугаар сарын 31-нд 20 орны удирдагчдын дараагийн уулзалтыг Лондонд хийж, хямралыг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тохиролцох ажээ. Авч хэрэгжvvлэх арга хэмжээний тєлєвлєгєєг уулзалтын наана нь сангийн сайд нарын хэмжээнд тохиролцох болно.

Дэлхийн санхvv, банкны системийг єєрчлєхдєє юуны ємнє Бреттен Буудын системийг буюу ОУВС, Дэлхийн Банкийг єєрчлєн шинэчлэх замаар хэрэгжvvлэхээр тєлєвлєж байна. Учир нь гэвэл, олон улсын санхvvгийн системд ОУВС-аас илvv энэ салбарт мэргэжсэн, судалгаа, мэдээлэл бvхий єєр байгууллага байхгvй байгаатай холбоотой байна. ОУВС нь дээр дурдсан чадваруудыг эзэмшиж байгаа боловч урьд ємнє тvvний эрх мэдлийн хэмжээ хангалтгvй байсан, хямралаас урьдчилан сэргийлэх vvрэг, бvтэц байгаагvй, тєсєв нь хангалтгvй байсан, эрх зvйн орчин нь дээрх асуудлаар тодорхойгvй байсан, ОУВС-д хийх єєрчлєлтийг Ж.Бушийн засгийн газар хоошлуулж байсан зэрэгтэй холбоотой байна. Мєн томоохон орнуудын тєв банкнуудын хамтын ажиллагааны албан ёсны бус механизм болох Санхvvгийн тогтвортой байдлын чуулга(Financial stability forum)-ыг єргєн ашиглахаар тохиролцжээ.

Дэлхийн санхvv, банкны системийн хямралыг гэтлэн давах талаар дэлхийн эдийн засагт нєлєє бvхий орнууд далайцтай арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлж байгаа боловч хямрал сvvлийн саруудад бодит эдийн засагт нєлєєлж, эдийн засгийн идэвхи буурч, vйлдвэрvvд олноор зогсож, ажилгvйдэл єсч байна. ОУВС-аас саяхан гаргасан судалгаагаар 2009 онд дэлхийн нийт худалдааны хэмжээ -2%-иар буурч, эдийн засгийн єсєлт дэлхийн хэмжээнд +2,4% байх бол, АНУ-ын эдийн засгийн єсєлт -0,5%, Европын Холбоо 0%, Япон +0,4%, харин шинээр эрчимтэй хєгжиж буй орнуудын єсєлт +5,7% байх болно гэжээ . Хvлээгдэж байгаа vр дvн нь юуны ємнє одоогийн хямралыг хэр зэрэг хурдан гэтлэн давах, дэлхийн эдийн засаг, санхvv, банкны системд нєлєє бvхий орнууд зvгээс хэр зэрэг vр ашигтай хамтран ажиллаж чадахаас шууд хамаарах болно. Read More......

Мах цусанд шингэсэн ид шид



''Зєн билгийн тулаан''-ы 3 дахь гарааны шалгарагсадын дунд Алексей Фад илт онцгой байлаа. Тайван єєртєє итгэлтэй олон тvмнийг бишрvvлсэн байдлаараа vзэгчдийг илэрхий дагуулж байлаа.

Эртний шившлэгийн дуу авиа, сахиуснууд, таяг, бэрээ, хэц хэнгэрэг энэ бvхнийг онгод дундах балар ойд бус орчин vеийн нєхцєлд хvн эзэмшиж байгаа нь ид шидийг мэдрvvлэх мэт. Алексей Фад єєрийн ид шидийн хvчээ хаанаас авч юунд зарцуулдаг талаар асууж ярилцлаа.

-Алексей, та зєгнєх, далдыг харах, шид хvчний дээд тэнгэрийн уран чадвараа хаанаас авсан бэ?
-Манай удамд 1654 оноос хойш хэдэн зууныг туршид нэг хvv тєрж байсан юм. Энэ нь аль нэгэн гэр бvлд хэд хэдэн vе удам дамжин зєвхєн ганц эрэгтэй хvvхэд тєрєх аваас тэр бvл хамгийн хvчтэй шидтэн болдог гэсэн эртний уламжлалын тод илэрхийлэл мєн. Миний элэнц эцэг маш хvчтэй шидтэн байлаа. Хvчирхэг том аж ахуй.баяр ёслолоор хэдэн зуун зочин хvлээн авдаг баян тансаг ордонтой байлаа. Vнэндээ хувьегал л биднийг ядууруулсан юм. Эцгийг минь баривчилж буудахад євєг эцэг маань гэр бvлтэйгээ. иргэний данны зугтагсдын дунд шургалан нэр овгоо єєрчилж, Донецк муж уруу зугтаж амжсан билээ. Євєг эцгий минь бурханы хишиг миний эцэгт уламжлан ирсэн боловч тэрбээр татгалзаж,тэгээд ч Сталины vе ирсэн нь юун ид шид мантай болсон л доо. Ингээд євєг эцэг маань намайг сонгосон. Намайг 4 настай байхаас эхлэн эрдмээ надад євлvvлж тодорхой шившлэг хийж дууссанаас хойш 3 хоноод бурханы орондоо морилсон. "Би чам дээр дахин ирнэ гэж эцсийн мєчид надад хэлээд явсан. Би одоохондоо ач хvvтэй болж амжаагvй байна. Гэвч миний хvv Роман Фадын гэр бvлд болзсон хугацаанд євєг эцгийг минь дууриасан хvv тєрнє гэдэгт эргэлзэхгvй байна. Тvvний сэтгэлд хvv хэдийн ирсэн гэдгийг би мэдэж байна.

-Хэдийд та шидтэн гэдгээ мэдэв? Тэр vеэ дурсан санадаг уу?
- Vнэндээ би анх єєрийн болон єрєєлийн том жижиг олон нохойтой харьцаж байснаа тод санаж байна.Намайг нохой хэзээ ч урж байсангvй. Харин ч дуулгавартай сонсож миний єгсєн бvх тушаалыг амаар тєдийгvй дотроо бодсоныг хvртэл биелvvлдэг байлаа. Ямар ч нохой намайг харангуутаа тайвширч, хэлснийг минь хийгээд эхэлдэг юм. Зєвхєн нохой ч бус бусад гэрийн тэжээмэл амьтадтай ч би ингэж харьцаж дадсан. Ер нь нvдний харцны хvч гэдэг бол жинхэнэ шидтэнийг бусдаас ялгах онцгой шинж тэмдэг мєн. Би хэзээч єєрийн танил нєхєд болон харилцагчийн нvд єєд ширтдэггvй, харсан ч 10 секундээс илvvгvй. Гэвч энэ бол хvний нvдний хорыг єєртєє авахгvй байх хангалттай урт хугацаа.

Харин "анхны" гэсэн таны асуултанд хариулахад нэгэн тохиолддыг саначихлаа. Намайг хvvхэд байхад манай эмээд тариа хийхээр сувилагч ирж билээ. Тэр манай байшингийн довжоон дээр тээглэн унаад шагайгаа булга гишгэчихсэн юм. Шагай нь учиргvй их хавдаж євчин орсон. Тэр эмэгтэй уйлж, хэрэв миний євєє байсан бол гараа хvргээд л илаарь болгочихгуй юу гэж vглэж байлаа. Би тэр эмэгтэйд дєхєж очоод хєлєє vзvvлэхгvй гэж гуйлаа. Намайг итгэл муутай харахад нь эмээ наадах чинь аль эрт євєєгийнхєє эрдмийг євлєсєн гэж хэллээ. Сувилагч эмэгтэй хєлєє сандал дээр тавьж надад харууллаа. Би хєхєрсєн газрыг нь илж эхлэхэд 10 мин дотор єнгє нь шарлаж, хавдар нь бууж євчин арилсан юм. Миний ийм чадвартайг манай гэрийнхэн, нэг ангийнхан найзууд бvгд мэддэг байсан нь хvvхдийн сониуч зангаар vе vе энэ эрдмээ vзvvлдэг байсаных юм.

-Тэгэхээр та хvvхэд байхаас л энэ шид чадлаа мэддэг байсан болохоор єєрийгєє бэлтгэдэг байсан гэсэн vг vv?
- Харин ч vгvй. Би дуртай vедээ, ялангуяа єєрчлєн байгуулалтын эхний vед энэ чадвар хvчээ ашиглаад бизнес болгож болох л байлаа. Нэг vгээр хэлбэл жирэлзэн єнгєрєх кино хальс адил бvх амьдралаа шидээрээ єєрчилж болно гэсэн vг л дээ. Гэвч би ингэхийг хvсээгvй юм. Харин ч бурханы энэ хишгийг хvмvvст туслах vйлсэд зориулахыг би хvссэн юм. Ингээд тэр цагаас хойш миний зєн билгийн суваг улам хvчирхэгжиж эхэлсэн. Эрэлт асуултын дагуу мэдээлэл ирэх хvрээлэл тогтсон. Би зєвхєн тvхайн мэдэх хvний тухай ярьж эхлээд асууж лавлахад хангалттай хариулт маш тvргэн ирдэг болсон. Заримдаа тэр мэддэггvй боловч тийм болох ёстой байжээ гэдгийг эцэст ойлгодог.

-Зєн бнлэгчдийн ажлын хамгийн хэцvv нь юу вэ?
-Хамгийн хvнд юм бол дээрээс ирэх мэдээллийн логик таслагдах явдал. Анх харахад учир утгагvй логик муутай байдагаа.Тиймээс ердийн логикийн vvднээс тайлбарлаад эхлэх юм бол маш амархан мухардалд орно.Vvний жишээ бол "зєн билгийн тулаан" байна. Би 3 туршилтыг аваагvй учир бол яг л тийм логикт хvргэх байсных юм. Харагдаж буй зургийн логик уялдааг таамаглахыг оролдох бус юуг харж буйгаа ярих хэрэгтэй юм.

-Vнэхээр тийм. Бусдын амьдрал хувь заяанд садаа болж буй асуудалд тун анхаарал болгоомжтой хандах ёстой. Тэгснээрээ сэтгэл ханамж, аз жаргалын мэдрэмжийг танд єгєх боломжтой юм. Алексей Фад хэмээх удамт шидтэн таны хувийн аз жаргал юу болох талаар?
-Миний гэр бvл ураг садан хvvхдvvд бvгд онгон шvтэгчид.Тиймээс тэдний аз жаргал гэвэл тун энгийн. Энэ нь гэр бvл, эрvvл мэнд, хангалуун амьдрал юм. Хэрэв энэ гурвын нэг нь дутах аваас ямар аз жаргал байхав дээ? Ийм єрєєсгєл байвал чи бусдад яаж туслаж чадахав. Чи єєрийнхєє асуудлыг шийдэж чадаагvй байж хэрхэн бусдын хэргийг бvтээх болж байна?
Би єнгєрєєсєн амьдралдаа баян, ядуу, vхэл, сэхэл бvгдийг vзсээн. Амьдралд хангалттай суралцлаа. Харин єдгєє сэтгэлийнхээ хvчирхэг чадвараар хvссэн юмандаа хvрч, хvссэн юмаа хийж чадаж байна. Энэ бол миний хєдєлмєрлєсний тєлєєх шагнал гэж би бодож байна. Ид шид гэдэг бол миний амьдрал, миний хувь тавилан юм. Read More......

Эрчvvдийг шалгаруулж хамгийн шилдгийг нь ханиа болго



Эмэгтэй хvн гэдэг байгалиас заяасан намба тєрх, єнгє зvсээрээ эрчvvдийн сэтгэлийг татаж тэдэнд аз жаргалыг бэлэглэдэг.

Гэтэл ихэнх бvсгvйчvvд ирээдvйн амьдралын ханиа єєрсдєє сонгож чаддаггvй. Учир нь аливаа зvйлд єр зєєлєн хандаж дасан зохицдог чанараасаа болж эмэгтэй хvн хэн нэгэн залуугийн сэтгэлээ нээсэн хайрын тvvхэнд уярч гэрлэлт хэмээх нэрийг зvvнэ. Єєрєєр хэлбэл ихэнх эмэгтэйчvvд жинхэнэ зvрх сэтгэлдээ нийцсэн хvнээ олохоосоо ємнє єєрийг нь хайрласан нэгэнтэй хайрласных нь тєлєє гэрлэдэг байна. Энэ нь маш харамсалтай сонсогдож байгаа хэдий ч vргэлж тохиолддог энгийн хэлбэр юм. Тиймээс єєрийгєє vнэлж дvгнэж чаддаг байх чадварыг эмэгтэй хvн болгон эзэмших ёстой. Аливаа зvйлд сэтгэл ханаж, болж байгаа дvр эсгэн явах шаардлага єнєє vеийн нийгэмд огт таарахгvй. Та єєртєє одоо байгаасаа илvv єндєр шаардлага тавьж тэр чинээгээрээ бусдыг дvгнэх хэрэгтэй.

ЄЄРИЙНХЄЄ ЗИНДААГ ДЭЭГVVРТ ТАВЬ
Бvсгvй та єєртєє бvх талаар сэтгэл хангалуун байж аливаа зvйлд бие даасан vзэл бодлоор ханддаг байх нь чухал. Ийм чадвартай бvсгvйд эрэгтэй хvн болгон халдаад байдаггvй. Тиймээс та єєрийнхєє хvсэл сонирхол, ирээдvйн амьдралынхаа аз жаргалыг бvрдvvлж чадахуйц єєрєєсєє нэг алхмаар илvv эрийг сонгох боломжтой болно. Ингэх нь таны амьдралд цаашид гарах хvндрэлvvдээс урьдчилан сэргийлж чадна. Учир нь та єєрєєсєє илvv ухаалаг хvнтэй гэрлэсэн болохоор наад зах нь гэр бvлийн жижиг асуудлууд аяндаа эвээ олдог болно. Ингэснээр танай гэр бvл ямар ч байсан явган хэрvvлээс ангид байх болно.

ГЭРЛЭЛТ СУГАЛАА БАЙХ ЁСГVЙ
Насан туршийнхаа ханийг сонгоно гэдэг сугалаанаас таардаг аз биш. Харин та одооноос эрчvvдийг бvх талаар нь шинжиж хооронд нь харьцуулаад тэр дундаас нь шалгарсан хамгийн шилдгийг сонгох хэрэгтэй. Энэ нь та эрчvvдийн ємнє шалгалт єгч сонгогдох биш харин єєрєє тэдний дундаас сонголтоо чєлєєтэй ухаалаг хий гэсэн vг юм. Vvний тулд та наад зах нь тухайн хvнийхээ vндэс гарал vvслийг нь сайтар судал. Амьдралынхаа ид сайхан vе дээрээ эмнэлэг рvv халуун савтай хоол бариад зєєгєєд байхааргvй эрvvл саруул эр хvн чухал болов уу. Тvvнчлэн шалгаж буй залуугаа уурлуулж уйлуулж, сэтгэлийг нь хєдєлгєхєєр vйлдэл хийх зэргээр турших хэрэгтэй. Энэ бvхнээс тэр хvнийг ямархуу зантай нэгэн болохыг нь тєвєггvй мэдэж болно. Тэр таны тєлєє байж энэ бvх шалгуурыг даван дурласан хэвээр байгаа бол "дажгvй" гэсэн ойлголт. Гэхдээ ихэнхдээ эрчvvд эмэгтэйчvvдийг єєрєєсєє доогуур тавьдаг учир ингэж намба алдах нь ховор байдаг. Тиймээс эрхэмсэг бvсгvй таны амьдралын хань болох хvн чинь энэ мэт шалгалтыг амжилттай давсаар байвал та хоёр хамтын амьдралдаа зовлон жаргалаа хуваалцаж чаддаг байх болно. Учир нь тэр таны ємнє уйлаад, дуулаад vзчихсэн нээлттэй хvн шvv дээ.

ТАНЫ АМЬДРАЛД ГЭРЛЭЛТ НЭГ Л БАЙХ ЁСТОЙ
Та бусдыг сайтар ажиж хамгийн шилдэг сонголтоо хийсэн тул таны амьдралд алдаа байх ёсгvй. Энэ нь таны гаргасан шийдвэрийн хариуцлага єндєр байгааг илтгэж байгаа юм. Учир нь єєрийн сонгосон ханиа амьдралын дундаас голж гоочилж эхлэвэл танаас vvдсэн муу vр дагаврууд цєєнгvй бий болохыг санаарай. Тэр тантай гэрлэхдээ шилдэг байсан, харин та тvvнийг єєрчилжээ гэж ойлго. Хvнд амьдралын хань ганц байх ёстой тєдийгvй юу ч болж єнгєрсєн тэвчиж чадах чадвар чухал. Энэ нь та єєрийн сонгосон аз жаргалтай амьдралаа хадгалж чадах арга юм. Ер нь эмэгтэй хvн хэдий ухаалаг сэргэлэн байлаа ч vргэлж нєхрєєсєє нэг алхмын дараа явах нь дээр байдаг. Vvнийг нєхрєє илvv ихээр хvндэтгэж харьц гэсэн vг юм. Учир нь гэр бvлийн утга учир бие биенээ хvндлэх чанар дээр тогтдог. Тиймээс эр хvнийг айл гэрийн тэргvvн хэмээн хvндэтгэж байх нь зvйтэй. Read More......

Төрийн туг буйраа сэлгэлээ



Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан энэ өдөр Төрийн есөн хөлт их цагаан тугийг шинээр ашиглалтад орж байгаа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Төрийн ордноос шилжүүлэн залах ёслол өнөөдөр боллоо.

Өргөөний их танхимд эх орны өнцөг булан бүрээс авчирсан рашаан ус, хөрс шорооны дээжийг хийж тусгайлан зассан гантиг сууринд төрийн тугийг байрлуулах үед их найрал хөгжимд бүрээ бишгүүр, бөмбөрийн дуу хадаж Төрийн дуулал эгшиглэхэд ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид хурайлан угтлаа.

Төрийн тугийг хүндэтгэн залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат байгууллагын тэргүүн нар, албаны бусад хүн есөн хөлт их цагаан тугандаа мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.

Төрийн тугийг хүндэтгэн залах ёслолын ажиллагаанд оролцсон төр, засгийн тэргүүн, хүндэт зочид дараа нь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний энэ их танхимд цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүн, Элчин сайд нарыг хүлээн авч уулзах, баримт бичигт гарын үсэг зурах, төрийн дээд шагнал гардуулах зэрэг ёслол хүндэтгэлийн гол арга хэмжээнүүд болж байх юм байна. Төрийн тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залснаар иргэд, олон түмэн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх, тэнд шинээр нээх гэж байгаа төрийн тэргүүн нарын музейг үзэж сонирхох зэрэг боломж нээгдэж байгаа ажээ. Read More......

Б.Обамагийн тангарагийн ёслолд хоёр сая хvн оролцоно



АНУ-ын 44 дэх Ерєнхийлєгч Барак Обамагийн тангараг єргєх ёслол энэ сарын 20-нд болно. Дэлхий дахины анхаарлыг татаж буй энэ vйл явдалд бэлтгэх ажил Вашингтон хотод ид єрнєж байна.

Тангараг єргєх ёслол 20-нд болох ч 17-ноос эхлэн бэлэг тэмдгийн чанартай янз бvрийн vйл ажиллагаанд Б.Обама оролцох юм байна. Тухайлбал, 18-нд АНУ-ын Ерєнхийлєгч асан Авраам Линкольиний дурсгалын цогцолборт хvндэтгэл vзvvлэх бол, дараа єдєр нь Мартин Лютер Кингийг дурсах ёслолд оролцох аж.


20 мянган ам.доллараар тасалбар авна
Харин 20-ны єдєр тангараг єргєх ёслол vдийн 11 цагт Цагаан Ордны ємнєх Капитол Хиллд эхлэх юм байна.
Хамгийн эхлээд дэд Ерєнхийлєгч Жое Байден, харин дараа нь Ерєнхийлєгч Барак Обама ард тvмнийхээ ємнє тангараг єргєнє. Б.Обамагийн тангараг єргєхдєє гараа тавих судар нь А.Линкольиний тангараг єргєхдєє ашиглаж байсан Библь байх гэнэ. Ерєнхийдєє АНУ-ын Ерєнхийлєгчийн тангараг нь уламжлал болсон нэг л vг байдаг аж. Тєрийн шинэ тэргvvн тангараг єргєсний дараа хуучин Ерєнхийлєгчийг vдэх ёслол болж, Цагаан ордонд vдийн зоог барьдаг байна. Шинэхэн Ерєнхийлєгч тангараг єргєсєн єдрєє сvмд очиж мєргєл vйлддэг ёс бий.
Энэхvv тvvхэн явдлын гэрч болохыг хvсвэл 20 мянган ам.доллараар тасалбар авч болно. Гэхдээ 250 мянган хvнд л тасалбар авах боломж олдоно.
Харин ёслолыг vзэх нийт хvмvvсийн тоо хоёроос гурван саяд хэлбэлзэнэ гэж зохион байгуулагчид тооцож буй юм. Тэгэхээр тасалбар авч чадаагvй vлдсэн хvмvvс vйл явдлыг арай холоос л харах болж байгаа юм.

Vзэгчид унадаг дугуй, шvхэртэй ирж болохгvй
Хэдийгээр ёслол 11 цагт эхлэх ч vзэгчдийг есєн цагт ирж байраа эзлэхийг зохион байгуулагчид анхааруулжээ. Хэрвээ 10 цагаас хойш ирвэл оруулахгvй гэнэ. Ёслолыг vзэхээр ирэхдээ юу авчрах бас юу авчирч болохгvй талаар нарийн зєвлємж гаргасан байна. АНУ-ын тусгай албанаас авчирахыг хориглосон зvйлсийн жагсаалтад мэдээж, тєрєл бvрийн зэвсгээс гадна том цvнх, тор, амьтан, согтууруулах ундаа, унадаг дугуй, шvхэр, сэрvvцvvлэгч, зурагт хуудас зэрэг багтжээ. Зохион байгуулагчид авч ирвэл зохих зvйлийг ч vзэгчдэд сануулсан байна. Vvнд, юуны ємнє иргэний vнэмлэхээ марталгvй авч ирэх хэрэгтэй. Бичиг баримтгvй бол мэдээж, хамгаалалтын албаныхан оруулахгvй. Мєн зээлийн карт, бэлэн мєнгєє авч гарах хэрэгтэй гэнэ. Учир нь, энэ тvvхэн ёслолд зориулсан бэлэг дурсгалын зvйл худалдахаас гадна, тєрєл бvрийн vйлчилгээ санал болгоно. Євлийн хvйтэнд гадаа олон цагаар зогсох учир дор хаяж халуун кофе авах мєнгєтэй ирэхийг сануулж буй нь энэ юм. Хамгийн хэрэгтэй бас нэг зvйл бол бие дулаацуулагч, гар халаагч гэнэ.

Яруу найраг, R&B хослуулна
Б.Обама тангарагийн ёслолдоо "Yale''-ийн их сургуулийн багш, яруу найрагч Элизабет Александрыг ирж, шvлгээ уншихыг урьсан байна.
Б.Обамагийн энэ єдєр хэлэх vг "Шинэ эрх чєлєє мэндэллээ" гэдэг уриатай байх гэнэ. Ёслолын vеэр Капитол Хиллд урлагийн vзvvлбэр тоглолтууд ар араасаа цуварна. Уламжлал ёсоор найрал дуучид дуулахаас гадна Бионсе Ноулез, Пафф Дади, Мэри Ж.Блайж, Стинг зэрэг орчин vеийн урлагийн одод ая дуугаа єргєх юм байна.

Баярын парадад Б.Обама лимузин хєлєглєнє
Тангарагийн ёслолын нэг чухал хэсэг бол баярын парад юм. Ойролцоогоор хоёр сая хvн оролцоно гэж тооцож буй парад Пенсильваний єргєн чєлєєнєєс Цагаан ордон хvртэл vргэлжилнэ. Б.Обама тангараг єргєх єдєр парадад оролцохдоо тусгай хvлэгтээ анх удаа тухлах аж.

АНУ-ын Тагнуулын алба шинэ Ерєнхийлєгчийнхєє тємєр хvлгийг єчигдєр олон нийтэд танилцуулсан юм. Б.Обамагийн хєлєглєх лимузиний гадаад єнгє тєрх нь танк, суудлын хєнгєн тэрэг, ачааны машины хосолмол шинж чанарыг агуулжээ. Мэдээж, хамгийн том гvрний нэгдvгээр хvн vйлчлvvлэх учраас сум vл нэвтрvvлэхээс эхлээд аюулгvй байдлыг дээд зэргээр хангажээ. Хаалганых нь зузаан гэхэд 20 гаруй см энэ лимузинг vйлдвэрлэсэн "Женерал Моторс"-ынхон бvтээгдэхvvнийхээ чанарын тухайд солир унасан ч яах ч vгvй хэмээн хошигножээ.

Тангарагийн ёслолд 21 сая ам.доллар хандивлажээ
Тангараг єргєх ёслолыг зєвхєн тєрєєс бус олон нийт ч сайн дураараа санхvvжvvлдэг аж. Ёслолын санхvv тєсєвт америкчууд олноороо хандив єргєж, аль хэдийнэ 21 сая ам.доллар босгожээ. Хандивлагчдын дотор жvжигчин Холле Берри, Стивен Спилберг, "Google", "Microsoft''-ын захирал гээд олон алдартны нэр багтжээ. Read More......