Хvн яагаад хурхирдаг вэ?

Хамар, хоолойн зам нь ямар нэг євчлєлгvй, эрvvл хvн унтаж байх vед хэл, хоолойн булчин болон хvvхэн хэл нь амьсгалын замын дээд хэсгийг нээлттэй байлгадаг бєгєєд vvгээр агаар амьсгалдаг байна.

Харин энэхvv булчин нь суларсан тохиолдолд амьсгалын замаар нэвтэрч буй агаарт саад болж, агаарыг тvгждэг. Дараагийн авсан амьсгал нь хоолойны булчингийн суларсан хэсгvvдэд чичиргээ буюу доргилт vvсгэснээс бидний хурхираа гэж нэрлэгддэг мєнєєх дуу чимээ vvсдэг аж. Судалгаанаас vзэхэд унтаж байхдаа хурхирдаг хvмvvсийн амьсгалах процесс нь хагас цагийн хугацаанд хамгийн багадаа 30 удаа тасалддаг. Харин зарим хvний хувьд нэг шєнийн дотор ойролцоогоор 600 удаа буюу 40 секунд тутамд тасалддаг гэнэ. Хэдийгээр хvний нас ахих тусам хоолойн хана болон хэлний булчин суларч улмаар хурхирдаг болдог ч сvvлийн vед залуучууд, хvvхдvvдийн дунд ч хурхирах нь нэмэгдэж байгаа аж.

Хамар, хоолойн замын эрхтнvvд ийнхvv суларч, гэмтдэг шалтгаан маш олон бєгєєд vндсэндээ анатомийн (ихэвчлэн тєрєлхийн болон євчлєл, гэмтлээс шалтгаалдаг) болон амьдралын хэв маягаас шалтгаалсан гэж ангилж болдог. Тухайлбал, хvvхэн хэл урт байх, бvйлсний булчирхай томрох, хамар дотор гєвдрvv ургах, хамар, хоолойн суваг нь тєрєлхийн нарийн байх, хамрын хана гэмтэх гэх мэт. Мєн таргалах, архины тєрлийн зvйл ихээр хэрэглэх, бамбай булчирхайн vйл ажиллагаа сулрах, тамхи татах, унтуулах эм, бэлдмэлvvдийг ихээр хэрэглэх, хангалттай нойр авахгvй, ядрах зэрэг шалтгаанууд хурхирахад ихээр нєлєєлдєг байна.

Хурхирахгvйн тулд юу анхаарах вэ?
Насанд хvрэгчдийн хувьд хурхирах нь хэвийн vзэгдэл мэт ойлгодог. Тэдний дийлэнх нь таргалсан юм уу, архи ууснаас болоод хурхирч байгаа юм. Харин хvvхэд тань хурхирч байвал энэ нь хvvхдийн эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєг аж. Хурхирч байгаа хvvхдvvдийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсонтой холбоотой хэмээн мэргэжилтнvvд дvгнэжээ. Унтаж буй хvvхэд хурхирч, удаан хугацаагаар vргэлжилж байгаа бол мэргэжлийн эмчид нэн даруй хандаарай. Мєн эмчид хандахаасаа ємнє хvvхдийнхээ єсєлт, бойжилтыг сайн анзаараарай. Ямар шалтгаан зовиур илэрч байгааг тайлбарлаж зєв оношлуулах нь чухал, Энэ нь амьсгалын замын євчлєлийн нэг тєрєл бєгєєд унтаж байх vед амьсгалыг боогдуулж биеийн эрvvл мэндэд ихээхэн хор учруулдаг.

Мєн олон тєрлийн євчнийг араасаа дагуулах аюултай гэнэ. Амьдралын хэв маягаас шалтгаалан хурхирч байгаа бол гэрийн нєхцєлд єєрсдийгєє эмчилж болох нь. Юуны ємнє биеийн жингээ бууруулах хэрэгтэй. Эмч эрдэмтдийн хийсэн судалгаагаар биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд амьсгалын замын эрхтнvvд эрvvл байх vзэгдэл 50 хувь буурдаг байна. Нойрны эмнээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь биеийг сулруулж, булчингийн vйл ажиллагааг сулруулдаг. Тамхи татах нь урт хугацаанд хоолойн болон мєгєєрсєн хоолойн vрэвсэл vvсгэдэг. Тиймээс олон жил тамхи татсан хvн ихэвчлэн хурхирдаг байна. Унтахаасаа ємнє спиртийн тєрлийн зvйл хэрэглэхгvй байх. Архи болон согтууруулах ундаа нь хоолойн булчингуудыг сулруулж хурхиралтыг нэмэгдvvлдэг. Тиймээс та дээрх зєвлєгєєг амьдралдаа хэрэгжvvлээд vзээрэй. Read More......

42.1 сая малтай болов

Мал тооллогын урьдчилсан дүнгээр энэ оны жилийн эцэст манай улсын малын тоо 42.1 сая толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос даруй 1.9 сая толгойгоор буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Урьдчилсан дүнгээр тэмээний тоо 261.8 мянга, адуу 2,1 сая, үхэр 2,4 сая, хонь 17.8 сая , ямаа 19.4 саяд хүрчээ.

Статистик тооноос сүргийн өсөлтийг ажиглахад тэмээ 1.2 мянга, үхэр 22.4 мянга, хонь 907.9 мянга, ямаа 1.1 сая толгойгоор тус тус өсч , харин адуу 117.1 мянгаар буурчээ. Сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийг авч үзвэл бодынх 0.6 -5.8 хувь байгаа бол ямаа 46.1 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх оныхтой харьцуулахад адуу, үхрийн сүрэгт эзлэх хувь 0.2-0.6 пунктээр буурч, хонь, ямааных 0.2-0.6 пунктээр өссөн гэсэн үг. Малын тоо Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод 14.2-466.7 мянган толгойгоор өсч, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Говьсүмбэр аймагт 31.6-249.8 мянган толгойгоор буурсан байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Завхан, Төв аймаг орсон бол бэлчээрт халтай ямаан сүргийн тоо 13 аймаг, нийслэлд өсч, найман аймагт буурсан байна. Түүнчлэн Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймаг 1.3-1.6 сая ямаагаар эхний тавд жагсчээ. Read More......

Жорж Бушийн хамгаалалт

Read More......

Бид яагаад сэтгэл зүйчдэд ханддаг вэ?

Энэ ертөнцөд эргэлзээтэй асуудлууд их олон байдаг. Хүүхэд байхаасаа л энэ их эргэлзээ бүрийн цаадах учир шалтгаан түүний хариултуудыг олох гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байж дээ. Юмс бүрийн нарийн учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэл хүүхэд бүрт л адилхан байдаг зүйл шиг. Харин бид насанд хүрсэн хойноо энэ их олон эргэлзээнийхээ нэгээхэн хэсгийг ч болов “ тайлж” чадсан болов уу? гээд бодохоор үгүй ч юм шиг. Ертөнцийг танин мэдэх гэсэн оролдлого хүүхэд наснаас насанд хүрэх үе хүртэл “эрийн цээнд хүрч ”эргэлзээ бүрийн “тайлал” тайлбарууд бэлэн байх мэт санаж явсан бодол санаанууд хүртэл одоо ч эргэлзсэн хэвээр.
Өөрийгөө олохгүй шахам байсан өсвөр нас хүн бүрийн ард үлдсэн ч үнэндээ өөрийгөө ч, өөрөөл бусдыг ч танин мэдэж чадсан гэх бодол, санаанууд нь бас л үнэнээс холуур явж байжээ. Сэтгэл зүйн энэ их зөрчил, бодол санааны асар их ялгаанууд нэг л мэдэхэд бид бүхнийг “би чухам хэн бэ? би яах гэж энэ хорвоод төрсөн юм бол..?” гэсэн олон олон асуултуудыг хариултгүй үлдээгээд өөрөө сэтгэлийн минь хаа нэгтээ, далдын далд нуугдчихаад бид бүхний оюун санааг зовооно.
Гудамжаар зөрж өнгөрөх хүмүүсийг харах зуураа ийн бодож суух... Тэд ч бас эдгээрийн нэгэн адил “ би........” гэсэн бодол тээж яваа болов уу? үгүй болов уу?
Бодол санаа бүрийн цаадах хоёрдмол агууллага бүр хүнийг 2 хэсэгт хуваан бие, сэтгэл нь энэ хоёрын алийг нь дагахаа шийдэж ядан зөв, буруу гэсэн хэмжүүрт сэтгэлээ дэнслэх бүрт зовлон ирэх...”Гэрлэх үү, болих уу? Яаж мөнгө олох вэ? Өөрийнхөөрөө явах уу? бусдын зөвлөгөөг дагах уу? ...” гэх мэтээр сонголт бүрээс зөвийг нь олохыг эрмэлзэн, эцсийн эцэст энэ бүхэн эргэлзээ болж улам улмаар даамжирсаар учраа олохгүй байх нь элбэг тохиолдох.
Хотжилт ихсэх тусам хүмүүс хоорондын харилцаа холдож, харилцаанд эргэлзээтэй, алдаатай зүйл гарах нь ихэсдэг. Энэ бол өнөөдрийн хувьд надад, харин маргаашийн хувьд танд ч тохиолдож болох асуудлын нэг нь. Магадгүй чадамжтай хүмүүст /өөрөө өөртөө катарсис хийж чаддаг хүнд / ийм асуудал тохиолдохгүй байхыг үгүйсгэх аргагүй ч массын хувьд энэ нь эсрэг үзэгдэл юм. Бид ийм нөхцөл байдалд хэнд хандах вэ?
Улс төрчдөд юм болов уу? Урлаг соёлынхонд юм болов уу? аль эсвэл хэн ч үүнийг хийх боломжгүй юм болов уу..?
Энэ бүх хариултыг эрж хайсаар хүмүүс хүмүүс дээрээ л ирдэг. Хүний асуудлыг хүнээс өөр хэн ч шийдвэрлэж чадахгүй. Бид энэ тохиолдолд / дээр зөвхөн нэг л жишээг дурьдсан болно /сэтгэлзүйчдэд хандах л хэрэгтэй. Амьдрал бүх юмсад таарсан бэлэн зүйлийг хүн бүрт бэлдэж өгдөггүй. Хэн нэгэн хүний хувьд хэзээ нэгэн цагт алдзаа гаргасан л байдаг. Харин түүнээсээ суралцаж өөрийгөө хөгжүүлсэн нь хэд байгаа бол? Биднийг амьдралын энэ олон бартаа, давааг туулахад хэн нэгний оролцоо, тусламж дэмжлэг зайлшгүй чухал байдаг. Их далайн хөл алдам уудам энэ их орон зайд хүний амьдралын бичсэн түүх түүнээс ч илүү гүн ул мөр үлдээдэг.
Бидний энэ их аялалыг зөв чиглүүлж, үнэнд ойртуулах хүмүүс бол сэтгэл судлаачид юм. Хүмүүс бид зөвхөн сайн сайхан, аз жаргалтай амьдрахыг л боддог. Харин бид өчүүхэн төдий зовлон гуниг, эргэлзээ, төөрөгдөлдөө бүдэрчихээд яаж босохоо мэдэхгүй дэмий л сэтгэлээ шаналгах нь цөөнгүй. Амьдралын аз жаргал, зовлон гэсэн дэнсийг тэнцвэржүүлэн барьж байхад асар их урам зориг, сэтгэлийн их тэнхээ, өргөн цар хүрээтэй сэтгэх, боломж бүрийг харах эрүүл саруул ухаарлыг хүмүүс бидэнд сэтгэл судлаачид л өгдөг. Ингэснээрээ тэр хүнд байх дотоод нөөц, боломж бололцоо, сонголтыг хийх тэр нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Эргэлзээ бүрийг сонголт хийх ямар нэгэн хувилбарууд хүлээж байдаг. Бид тэр боломжийг л алдалгүй олох хэрэгтэй.

Сэтгэл судлаач Г.Алтанзагас Read More......

ЯАДГАА АЛДСАН ТАРХИНУУД БУЮУ ....

Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага насны хүүхдийн сэтгэц оношилгоо юм. Сэтгэц оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог тул тайлбарлахыг хичээе.

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал,

4. Хүүхдийн хүсэл тэмүүлэл,

5. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байх, буруу зүйл, дадалд орж эхэлж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нэгэн сэтгүүлч найзаасаа өчигдөрхөн чих халууцмаар мэдээлэл сонслоо. Чих ч яахав халууцаад өнгөрөх л эд. Харин сэтгэл хөндүүрлэж, дотор давчидав.

ЕБС-ийн нэгэн сургуулийн 6 дугаар ангийн сурагчид спорт зааландаа /зал/ архи ууж, хэсэг хэсгээрээ секс хийсэн байх юм. Бид дүү нараа, хүүхдээ, бага байна, балчир байна гээд л суугаад байдаг. Тэд маань харин аль хэдийнэ "хийдгээ хийж", "том хүн" болдгоо болсон байх. Харамсалтайяа энэ байдал, гашуудалтайяа.

Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв дээр 3-8 насны хүүхдүүд өдөр ирэх тусам сэтгэл зүйн оношилгоо, судалгаа, зөвлөгөөнд хамрагдаж байна.Тухайлбал:

1. Зан төлөвийн өөрчлөлттэй /хэт их ууртай, аймхай, дуугай, түгшүүртэй гэх мэт/

2. Буруу зуршил /PC-нд дон, гадуур тэнэх, цаас идэх, хумсаа мэрэх гэх мэт /

3. Харилцааны бэрхшээл /Хамт олон, гэр бүл, аав, ээжтэйгээ ойлголцдоггүй/ гэсэн нилээд хэдэн бүлэгт хувааж үзэж болох юм.

Эрүүл Монгол Хүн Мега төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар манай залуучуудын /18-25 нас/ 80 гаруй хувь нь бэлгийн замаар дамжих халдвартай байна гэсэн дүгнэлт гарчээ.

Нэгэнт ийм байна гээд орхиж болохгүй асуудал. Нөгөө л 7 сарын сарын 1-ний жишээ бол бид хүнээр хүн хийгээгүйн тод гаргалгаа.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл.

Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ.

Мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн өмнөх болон сургуулийн бага дунд ангийн хүүхдүүдээ хандуулаарай эрхэм нөхдөө.

Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг Read More......

Энерги сордог хvмvvсийн нvд рvv нь битгий эгцэлж хар

Мууг бодож, муухайг сэтгэдэг хvн цєєнгvй байдаг. Тийм хvнтэй уулзахаар ажил бvтдэггvй гэж зарим нь ярьдаг. Энэ vнэхээр vнэн бололтой. Дургvй хvнтэйгээ уулзахаар тэр єдрийн ажил огт бvтэхгvй юм. Энэ энергитэй холбоотой юм уу?
Єєрийн асуудлыг бусдын энергийг “сорох” маягаар шийдвэрлэдэг хvмvvс байдаг. Vvнийг “энергийн вампир” ч гэдэг. Хамт ажилладаг хvн, хєрш найз нєхдийн дунд ч энергийн ванпир бий. Тэд хvмvvс хоорондын харьцаанаас энергийн эрч хvчээ сэлбэдэг онцлогтой. Ийм хvнтэй харьцахад шалтгаангvй бие євдєх, уур уцаартай болж ядарч сульдах шинж мэдрэгддэг. Хvнийг хамгаалж байдаг энергийн бvрхэвч унадгаас тэр юм. Тэдэнтэй харьцахдаа нvд рvv нь битгий эгцэлж хар. Сэтгэлзvйн хамгаалалт алдагдахад хvн анхаарлаа тєвлєрvvлж чадахаа больж, ажил тєрлєє явуулж чадахаа больдог. Тийм хvнтэй харьцах шаардлага гарвал, єєртєє шилэн аяга нємрvvлж байна гэж тєсєєлєх хэрэгтэй. Харин сэтгэлзvйн хамгаалалтыг сэргээхийн тулд халуун, хvйтэн устай шvршvvрт орох, єрєєндєє халгай, нарс модны мєчир тавих, хєгжилтэй, хэмнэл сайтай хєгжим сонсох, бvжиглэх, хоол хvнсэндээ халуун ногоо хэрэглэх зэрэг арга хэмжээ авах нь сайн нєлєє vзvvлдэг. Тvvнчлэн хvрээллээсээ энергийг сордог байж болзошгvй хvнийг тодруулж дараа нь тvvнтэй харьцахдаа болгоомжлох хэрэгтэй. Read More......

Хулгана 40 нас хvрлээ



1968 оны 12 дугаар сарын есєнд эрдэмтэн Дуглас ЭнгелбартСан-Франциско хотод компьютерын бага хурал дээр бусад шинэ бvтээлийн хамт хулганы хамгийн анхны загварыг vзvvлжээ. Уг тєхєєрємж нэн энгийн харагдаж байсан бєгєєд энэ нь компьютерын дэлгэцэн дээр курсорыг удирддаг нарийн утас бvхий жижигхэн дугуйнуудтай модон шоо байжээ. Тэр хулганыг гурван жилийн ємнє хийсэн. Тvvнийг компьютертай холбодог нарийн утас нь хулганы сvvлийг санагдуулж байсан учираас ийм нэрлэсэн байна. 1981 онд "Ксерокс" компани компьютерын "Эппл" системийн хамтаар хулганыг худалдаанд анх удаа гаргасан байна. Гэвч 1984 онд єєрийн "Макинтош" системийн хулгана vйлдвэрлэх патент худалдан авсан "Эппл" концернын ачаар жинхэнэ энэ тєхєєрєгч гарч ирсэн юм. "Майкрософт" компани хулганыг єєрийн "Виндоус" системд зориулан сонгож авсаны дараа хулгана худалдаанд олноороо гарчээ. Read More......

Хөрөнгийн зах зээлээр тоголмоор байна уу?

Бид өмнө нь Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбатыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гэрээсээ нэтэд ороод хямд бараа аваад үнэтэй зарж дундаас нь яаж ашиг олж байгааг харж байсан маөн глобал CEO нар энэ аргаар мөнгө мөнгө олох даалгавар амжилттай гүйцэтгэж байсныг ТВ-эр харж байсан билээ.

Харин та игнэж мөнгө олхыг хүсэж байгаа бол
http://www.avafx.com/Forex/

хаягаар ороод өөрийнхөө чадварыг сориод үзээрэй.

Таныг free demo эрх нээлгээд тоголж эхлэхийг зөвөлж байна.
Та 100-10,000 доллар болон евро-ийн эрхтэй эхэлж болно.
амжилт хүсье. Read More......

“ДЭЛХИЙН БИЗНЕС ИНКУБАТОРЫН ӨДӨР” ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ



“Дэлхийн Бизнес Инкубаторын өдөр”-т зориулсан нэгдсэн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркад 2008 оны 12-сарын 8-ны өдөр болж өнгөрлөө.

50 гаруй жилийн түүхтэй инкубаторын бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа “Дэлхийн бизнес инкубаторын өдөр” болгон тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бизнесийн инкубаторын үндэсний нэгдсэн холбоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулж, үзэсгэлэн гаргав.

“Дэлхийн бизнес инкубаторын өдөр”-ийн арга хэмжээнд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди “Инкубацийг хөгжүүлэхийн ач холбогдол, шаардлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, УИХ-ын гишүүн Д.Зоригт – “Жижиг бизнесийн хөгжүүлэх”-д дэмжлэг үзүүлэх талаар үг хэлж, санал бодлоо солилцлоо.

МТҮП-ын бизнесийн инкубатор болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 гаруй инкубаторууд, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүд бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар сурталчлан, танилцуулав
Монголын бизнес инкубаторын холбоо, Дэлхийн анхны бизнесийн инкубаторын өдрийг Монголд зохион байгуулах комисс, МТҮП-ын Мэдээллийн технологийн бизнес инкубаторыг Монгол улсад бизнес инкубацийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, тус салбарын бизнесийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Хүндэт өргөмжлөл” –өөр шагнав. Read More......

Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас

Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас, єєрт хэрэгтэй бvх мэдээллvvдээ нэг дороос олох боломжтой. Таны алтан цагийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.
MSN Encarta - MSN Encarta нь 4,500 гаруй Microsoft Encarta-н єгvvлэл ... http://encarta.msn.com/

Refdesk - Толь бичигнvvд, нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллvvд болон хайлтын системvvд http://www.refdesk.com/

HowStuffWorks - Яагаад газар хєдєлдєг вэ, яаж CD бичдэг вэ гэх мэт хар мянган яагаадыг эндээс асууж мэдэж аваарай. Компьютер электроник, автомашин, Шинжлэх ухаан, зугаа цэнгэл, болон хvмvvсийн тухай агуулга ихтэй. http://www.howstuffworks.com/

Canada's SchoolNet - Канадын засгийн газраас гаргасан сайт боловсролын байгууллагуулын сvvлийг vеийн мэдээ
http://www.schoolnet.ca/

Download.com - Энэ сайтыг мэдэхгvй хvн байхгvй байх, free юмуу shareware 1000 мянган программыг эндээс маш нарийн ялгалтаар vНЭГvЙ авч болно. Хаа газрын оюутанууд ядуу л байдаг баян нь ч гэсэн ядуу аашилдагаас хойш энэ сайтыг заавал мэдэх албатай
http://www.download.com/

Novelguide.com - Mark Twain- Huckleberry Finn, Fyodor Dostoyevsky - Notes from the Underground гэх мэт алдартай зохиолуудад хэн юу гэж анализдсан байна мєн зохиолчдын амьдрал уран бvтээлтэй эндээс танилцаарай
http://www.novelguide.com/

Math.com - За энэ ч тодорхой агуу Математикийн шинжлэх ухаан! Алгебр, Геометр, Тригонометр-н бодлоно дасгал онол. мєн багш нар эндээс хичээлийнхээ тєлєвлєгєєг хийж болох юм. Мєн математикийн хєгжилтэй бодлогууд тайлбарууд.
http://www.math.com/

Wolfram Mathworld - Математикийн 12600 ухагдахуунууд
http://mathworld.wolfram.com/

FreeTranslation - Sprechen Sie Deutsch? Англиас Хялбаршуулсан хятад руу эсвэл Францаас Англи руу гэх мэт шууд хєрвvvлэн орчуулна. дээд тал нь 1,800 vгтэй єгvvлбэр орчуулж чадна. Мєн хамгийн сайхан мэдээ нь Web URL-аа бичээд бvтэн хуудсаар нь орчуулах боломжтой
http://www.freetranslation.com/

Shakespeare Online - Дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын жvжиг болон шvлгийг олж уншихаас гадна алдартай зvйр цэцэн vгс байдаг.
http://www.shakespeare-online.com/

Science Made Simple - Шинжлэх ухааны сvvлийн vеийн мэдээ мэдээллийг уншиж, олон салбарын асуулт хариултыг унших ба гэрийн даалгавар бие даалтандаа энэ сайтнаас санаа авч болох юм байна
http://www.sciencemadesimple.com/ Read More......

ӨӨРИЙНХӨӨ ХОББИГ МЭРГЭЖЛЭЭ, МЭРГЭЖЛЭЭ ХОББИ БОЛГООРОЙ

Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм.

Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил бишээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог. Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эергээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог.

Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог. Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог.

Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/

1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт
2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага
3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг.

Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг. Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.

· Аливаа зүйлийг тооцоолох чадвар

· Авьяас чадвар

· Шийдвэр гаргалт

· Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж

· Темперамент /зан араншин/

· Хувь хүний хөгжлийн онцлог

· Хэрэгцээ

· Хүсэл сонирхол, хобби

· Сэдэл

· Чиг хандлага

· Зан төлөв

· Зоригийн үйлдэл

Танин мэдэхүйн үйл явц, үүнд дараах зүйлс ордог.

* Сэрэл
* Хүртэхүй /мэдэрхүй/
* Анхаарал
* Ой тогтоолт
* Зохион бодохуй
* Төсөөлөл
* Сэтгэхүй
* Хэл яриа ордог. Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой.

Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.

Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг

1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог.

2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог.

3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.

4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.

5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин.

Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стеоротип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг. Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй.

Тухайлбал: сэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё, цэвэрхэн хувцасладаг, сайхан эмэгтэй гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм.

Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, хоббигоо мэргэжлээ болгоорой, Read More......

“Entrepreneur-2008” энэ сарын 26-нд болно



Монголын үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ -аас зохион явуулдаг шилдэг аж ахуйн нэгж шалгаруулдаг “Entrepreneur-2008” арга хэмжээ энэ сарын 26-нд болно.

нэхүү арга хэмжээ нь тухайн жилдээ амжилт олсон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг үнэлэн дүгнэх, олон нийтэд сурталчилан таниулдгаараа онцлогтой юм. Тус байгууллагаас өнгөрсөн жилийг цэвэр үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж байсан бол энэ оныг компанийн нийгмийн хариуцлагыг дэмжих жил болгон зарласан.

Дээрх арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлуудыг түлхүү харгалзаж дүгнэх юм байна. Энэ сарын 15-ны дотор нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах бөгөөд шилдгүүдийг арга хэмжээ эхлэхээс дөрөв хоногийн өмнө зарлах аж.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд томоохон 30 гаруй компанийн захирал, МҮХАҮТ-ын удирдлагууд багтдаг ажээ. Read More......

МОНГОЛЧУУД ЛАМ ХУВРАГАТ БИШ СЭТГЭЛ СУДЛААЧДАД ХАНДАХ НЬ ИХЭСЧЭЭ

“..Амьдрал гэдэг тэр залуугийн хувьд шал утга учиргүй зүйл бай­лаа. Хэний төлөө, юуны тулд амьд­раад байгаагаа, тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө ойлгохоо больжээ. Ма­шин, байр бий. Дээрээс нь бусдын зовж олдог мөнгийг тэр гарынхаа салаагаар урсгадаг. Тэгсэн атал амьдрал түүнд хов хоосон юм шиг санагдах болж. Тиймээс тэр сэтгэл зүйчид хандахаар шийдэж. Түүний шийдвэр зөв байлаа. Сэтгэл зүйчид хандсанаар түүний бодол санаа бүгд өөрчлөгдөж. Одоо тэр амьд­ралд идэвхтэй нэгэн болж хувирсан байна. Энд өгүүлсэн залуу шиг амьд­ралд итгэдэггүй, өөрийгөө олохоо больчихсон хүмүүс зөндөө байдаг гэнэ.

Тэд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд хандсанаар өөртөө итгэх, амьдралд итгэх итгэлээ олдог юм байна. Тус төвийн сэтгэл зүйч Б.Ууганцэцэгтэй уулзаж ярилцсан юм. Хүмүүсийн дунд байдаг хэрнээ, бусдаас асууж чаддагүй олон аминчхан асуултад түүнээс хариулт авахыг хүслээ. Хэрэв та түүнтэй жич харилцахыг хүсвэл www.uugantsetseg.blog.banjig.net хаягаар хандаарай. Тус төв хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд дөрвөн жилийг үзжээ.

Энэ хугацаанд гурван настай балчраас 80 настай буурал хүртэл тэднийд хандсан байх юм. Тус төв сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, мөн сэтгэл зүйн оношилгоо хийдэг, сургалт явуулдаг, судалгаа хийдэг. Хэрэв танд бие хүн болоод гэр бүлийн асуудал үүсвэл лам хувраг гэж гүйхээсээ илүү сэтгэл зүйчид хандаад үзэхэд илүүдэх юун.

-Жаал хүүгээ хөтлөөд танай төвөөр үйлчлүүлээд гарч байгаа бүсгүйг харлаа. Гуравхан настай хүүд сэтгэл зүйн тусламж авах ямар шалтгаан байв аа?

-Тэр бүсгүй хүүхдийнхээ сэтгэл зүйг оношлуулаад гарсан юм. Хүүхэд нь их дуу цөөтэй юм байх. Аав нь гадаадад байгаа болохоор бэтгэрчихэж магадгүй гэж бодсон байна. Нэг үеэ бодоход монголчууд маань их боловсон, сэтгэл зүйчдийн үнэ цэнийг мэддэг болжээ. Манайхаар бага насны хүүхдүүд цөөнгүй үйлчлүүлдэг. Зарим хүмүүс хүүхдээ хэрээс хэтэртэл худлаа яриад байх юм гээд манай төвд ханддаг бол зарим нь хүүхэд нь бусдыг юмыг хулгайлаад байна эсвэл зүгээр л миний хүүхдийн сэтгэл зүй ямар байна гээд оношилгоо хийлгүүлэхийг хүсдэг.

-Сэтгэл зүйн оношилгоо гэж яг юуг хэлээд байгаа юм. Сэтгэлийг эрхтэн гэдэг ч бусад эрхтнийг бодвол хоосон зүйл болохоор оношилно гэхэд санаанд нэг л буухгүй байна?

-Сэтгэл зүйн оношилгоо бол их нарийн том арга зүй шүү дээ. Бусад эрхтнийг бол эхо, компьютерээр үзэж оношилж болно. Сэтгэл зүйг зүгээр л ярьж суугаад оношилчихдог гэж зарим хүмүүс боддог байж магадгүйь тийм бишээ. Тэр хүний тархи, оюун руу гүн гүнзгий нэвтэрч байж л оношилдог. Зарим хүн сэтгэл зүйчдэд хандахдаа шүдний өвчин сугалаад авчих юм шиг л ойлгодог. Тэгж ойлгож болохгүй. Сэтгэл зүй бол олон удаагийн, урт хугацааны эмчилгээ шаарддаг юм.

-Залуучууд хэр их ирж үйлчлүүлж байна?

-Нийгэм маань залууст маань их нөлөөлөөд байх шиг. Xавар намарт манай төвийн ачаалал эрс нэмэгдчихдэг. Өвөл, зун харьцангуй гайгүй. Улирал ч бас хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Залуус маань үлгэрлэн дууриах хүнгүй, зорилгогүй болжээ. Амьдрал утгагүй байна гэсэн залуус ирдэг. “Амьдрал ямар үед сайхан байдаг вэ” гэхээр “Сэтгэл санаа тайван, асуудалгүй үед” гэж хариулах нь элбэг. Тийм асуудалгүй амьдрал огтхон ч байдаггүй. Тэр асуудлаа өөрөө эвтэйхэн зохицуулаад өөртөө хүндрэл үүсгэхгүй байх нь чухал юм. Залуусын маань ихэнх нь байртай, том жиптэй болчихвол амьдрал нь утга учиртай болно гэж боддогоо нуудаггүй. Гэтэл тийм биш шүү дээ, амьдрал тэмүүлэлтэй, зорилготой байж л утга учиртай болдог. Ялангуяа наяад оны сүүлч, ерээд оны ихээр төрсөн залуучуудад ийм байдал их анзаарагдаад байдаг юм.

-Зарим хүүхэд том болохоороо хэт их мөнгөнд шунадаг. Энэ юунаас болдог юм бол?

-Сэтгэл зүйд дутуугийн мэдрэмж гэдэг нэг ойлголт байдаг юм. Хүн багадаа өмсөх зүүхээр дутвал том болоод хувцас хунар л худалдаж аваад байдаг. Мөнгөөр дутвал том болоод мөнгө л хураагаад байдаг юм. Гоё гутал өмсөх юмсан гэж багаасаа мөрөөдсөн хүүхэд том болохоороо гутал л цуглуулаад байдаг. Ер нь бол сэтгэл зүйн хувьд амьдрал дундуур дүүрэн байх ёстой гэдэг зарчим л хамгийн үнэн. Хэт хангалуун байдалд өссөн хүүхэд том болоод ямар нэгэн эрсдлийг даван туулах чадваргүй болдог. Тэгэхээр нөгөө талаас нь аваад үзэхэд бас дутуугийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор л амьдрал дундуур дүүрэн байх хэрэгтэй. Хүүхдээ тийм байлгах хэрэгтэй.

-Эцэг эх хүүхэд хоёрын харилцаанд сөрөг үзэгдэл гарах нь бий. Ялангуяа өсвөр насныхан эцэг эхдээ худлаа хэлэх нь цөөнгүй байдаг. Түүнээс болоод зөрчил үүсдэг шүү дээ.

-Хүүхдээ хайрлаад байна гээд хэт нялганах их буруу. Бас сайн хүн болгох гээд байнга загнаад, хатуулж, ширүүлээд байх нь зөв алхам биш. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ багаас нь мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм билээ. Зүгээр л нэг жишээ дурдахад 50 мянган төгрөг өгөөд “Сарынхаа хоол хүнсийг миний хүү цуглуулаарай” гээд үз л дээ. Тэр хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж яаж зовдгийг мэднэ. Бас хүүхэд чинь том итгэл дааж байгаагаа ойлгоно. Түүнээс бус чи үрчихэвээ энэ мөнгийг гэвэл хүүхэд заавал үрэхийг хүсдэг. Ялангуяа бага насныханд болохгүй, бүтэхгүй гэх үгийг эсрэгээр хүлээж авдаг. Яагаад болохгүй байгаа юм бол болгоод үзье гэж хэрэгт дурладаг. Худлаа ярихын тухайд их сонин л доо. Саяхан 20 гарсан залууг дагуулаад нэг ээж манайд хандсан юм. Хүүхэд нь аймшигтай худлаа ярьдаг болчихсон гэнэ. Практикаас харахад хүүхэд нэг л өдөр худлаа ярьчихдаг юм биш. Их багаар өмнө нь зөндөө ярьдаг байсан байж л таараа. Эцэг эх нь түүнийгээ анзааралгүй явж байгаад бүр “савных нь амсраар ус нь халиад” ирэхээр л мэдсэн хэрэг. Тэгэхээр эцэг эх хүүхдээ сонсдог байх хэрэгтэй. Хүүхдээ сонсоно гэдэг хамгийн том хүндлэл гэдгийг л ойлгоорой. Read More......

Авлигатай тэмцэе гэвэл тендерээ цэгцэлье

"Транпэрэнси Интернэшнл"-ээс гаргасан судалгаагаар 2007 онд нийт 180 орноос 99-рт жагсаж явсан Монгол Улсын авлигын индекс улам муудан, энэ онд 102-р байрт шилжиж, Ливан, Руанда зэрэг орнуудтай мєр зэрэгцэв.
Олон нийтийн санал бодлын судалгаанаас vзэхэд авлига нь ядуурал, мєнгєний ханшны уналт зэрэг ард олны сэтгэл санааг хамгийн их зовоож байгаа нийгмийн асуудлуудтай эн зэрэгцэж ирлээ. Авлигын эсрэг анхны хуулийг аль 1996 онд баталж, 2006 онд Авлигын эсрэг шинэ хуулиа шинэчлэн баталж, Авлигатай Тэмцэх Газар (2007 он) байгуулан, Авлигын эсрэг НVБ-ын конвенцид (2005 он) нэгдэн орсон Монгол оронд чухам яагаад авлигын нєхцєл байдал ийнхvv хvндэрч байнаа гэсэн асуулт гарч байна. Юманд учир, суманд гичэр гэж байдагсан. Учир нь юундаа байнаа гэсэн гайхашрал єєрийн эрхгvй тєрж, авлига гэдэг чинь тэмцээд дийлддэггvй, дайтаад дарагддаггvй айхтар эд юм болов уу гэж арга барагдана. Гэсэн атал єєр улс орнуудад авлигыг бууруулж, авлигачдыг хазаарлаж чадаж байна гэж сонсохоор бас ч тиймгvй мэт. Тэгэхээр асуудлын гогцоо єєр зvйлд байгаа нь илэрхий. Чухамдаа авлигатай тэмцэх улс тєрийн чин хvсэл зориг тєр, засагт дутаж байна. Сvvлийн жилvvдэд авлигын эсрэг авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээний олонхийг Монголын тєр єєрєє санаачлан хийсэн гэхээсээ олон улсын шахалт, шаардлагаар хийхэд хvрсэн гэвэл vнэнд дєхєж очно. Мянганы сорилын сан, гадаадын хандивлагч орнууд, олон улсын хамтын ажиллагааны болон банк санхvvгийн байгууллагуудын зvгээс авлигатай тэмцэх тухайд тодорхой алхмууд авч хэрэгжvvлэхгvй бол Монголд vзvvлэх зээл тусламж, хєрєнгє оруулалтыг хязгаарлахаас єєр замгvй болно гэсэн дохиог олонтой єгєх болсноос vvдэн олон жил гацсан Авлигын эсрэг хууль батлагдаж, Авлигатай тэмцэх газар байгуулагдсан нь нууц биш.

Гэвч дvргvйд хvчгvй гэдгийн vлгэрээр авлигын эсрэг тэмцлийн бодлого эрх зvйн орчныг сайжруулах, хэрэгжилтыг хvчлэх тал дээр тєр, засаг тун хойрго хандаж байна. Авлигын эсрэг НVБ-ын Конвенцийн 7-р бvлэгт заасанчлан Монгол Улс єєрийн холбогдох эрх зvйн орчныг дээрх конвенцид нийцvvлэн зохицуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэсэн хэдий ч 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталснаас єєр авлигын эсрэг дорвитой хууль эрх зvйн акт УИХ-ын гараас гараагvй хэвээр л байна. Эрvvгийн, Эрvvгийн байцаан шийтгэх, Иргэний, Захиргааны хариуцлагын тухай, Тєрийн албаны тухай, Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдах авах тухай, Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтын тухай, Тєрийн хяналт шалгалтын тухай, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай, Тєрийн нууцын тухай, Шvvхийн тухай, Аудитын тухай, Монгол Улсын Хvний Эрхийн Комиссын тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мєнгє угаах болон терроризмыг санхvvжvvлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг авлигын эсрэг тэмцлийн эрх зvйн орчин бvрдvvлдэг 20 гаруй хуулийг авлигын эсрэг vзэл санааны vvднээс шинэчлэх, нэмэлт єєрчлєлт оруулах асуудлууд хойш тавигдсаар байгаа юм. Авлигын эсрэг Vндэсний хєтєлбєр одоог хvртэл тєсєл хэвээр, тєрийн албан хаагчын ёс зvйн дvрмийн тухай, ашиг сонирхлын зєрчлийн тухай болон мэдээлэл авах эрх, эрх чєлєєний хуулиуд ч ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэгдэхгvй нь магад болжээ. Шинэ хууль байтугай ємнє нь баталсан хуулиудыг ашиг сонирхлын зєруилд идэгдсэн улс тєрчид элдэв арга шалтаг хэлэн гоочилж, авлигыг хязгаарласан заалтуудыг нь элдэв нэмэлт єєрчлєлт хийх нэрийн дор авч хаяж байна. Vvний сонгодог жишээ бол 2005 онд батлагдсан "Тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай" хуульд 2007 онд оруулсан нэмэлт єєрчлєлт юм. Энэ нэмэлт єєрчлєлтєєр "зураг тєсєл, барилга угсралт, тохируулгын ажлыг тvлхvvр гардуулах гэрээгээр бvхэлд нь тендер зарлах" боломжийг нээн єгч, "авто зам, эрчим хvчний тєсєл" -vvдийн гvйцэтгэгчийг шууд сонгох эрхийг захиалагчид олгожээ. Автозам, эрчим хvч зэрэг тєсвийн хєрєнгє оруулалтын хамгийн том салбарт тендер зарлахгvйгээр шууд гэрээ байгуулах эрхийг тєсвийг захиран зарцуулагч нарт олгосон нь шударга єрсєлдєєн, ил тод нээлттэй хэмнэлттэй байх зарчмыг vгvй болгож, авлига хээл хахууль гаарах нєхцлийг бvрдvvлсэн санаатай vйлдэл гэж нэрлэхээс єєр арга алга.

Тvvнчлэн тvлхvvр гардуулах гэрээ бол чухамдаа цєєхєн том компаниудын эрх ашигт vйлчилсэн заалт болсон бєгєєд зураг тєсєл, угсралт, тохируулга зэргийн аль нэгнээр нь дагнасан жижиг дунд компаниудыг зах зээлээс шахаж, монопольчлолыг дэмжсэн зvйл болжээ. Дээр дурдсан хуулийн нэмэлт єєрчлєлтийн сюрприз vvгээр дуусаагvй бєгєєд бvр гайхалтай нь "тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг хvлээн авсан шvvх энэ хуулийн 55.4.1-55.4.3-т зааснаас бусад тохиолдолд тєсвийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас гаргасан шийдвэрийг тvдгэлзvvлэхийг хориглоно" (7/56-р зvйлийн 3 дахь хэсэг) гэж шvvхийн vйлчлэх хvрээг хязгаарлан тvvний бvрэн эрхэд халдаж "танхайрчээ". Уг нь худалдан авах ажиллагааны энэхvv хууль Азийн Хєгжлийн Банк, Дэлхийн Банкны мэргэжлийн тусалцаатайгаар боловсруулагдаж, олон улсын жишигт нийцсэн, 2000 онд батлагдсан хуулийн олон арван цоорхойг нєхєж чадсан тун боломжийн хууль байлаа. Энэ хуулиар худалдан авах ажиллагааны vе шатуудад тавигдах шаардлагуудыг сайтар нарийвчилж, мэдээллийн технологийн цахим хэлбэрvvдийг нэвтрvvлэн вэб хуудас, мэдээллийн сан бий болгох, улсын хэмжээний тайлан мэдээг гаргах, ил тод хариуцлагын тогтолцоог чангатган, эргэж тайлагнах, гvйцэтгэлд хяналт тавих, мэргэжсэн боловсон хvчнээр хангах зэрэг заалтуудыг анх удаа оруулж єгсєн нь ихээхэн дэвшилттэй зvйл болсон юм.

Гэтэл 2007 оны нэмэлт єєрчлєлт дээрх хуулийн vйлчлэх хvрээг хязгаарлаж, улс орон нутгийн ємчийн хєрєнгє оруулалтын дийлэнх хувийг эзэлдэг барилга угсралт, зам гvvр, эрчим хvчний салбарт захиалагч буюу тєр засгийн эрх мэдэлтнvvдийг дураар дургих боломжийг нээжээ.
2008 онд эрчим хvчний салбарт улсын тєсєв болон Монгол Улсыг хєгжvvлэх сангаас 79.7 тэрбум тєгрєгийн барилга байгууламж, тєсєлд зарцуулж байгаа бол авто замын салбарт 103,8 тэрбумын тєсєл арга хэмжээг, барилгын салбарт 42.6 тэрбум тєгрєгийн нийт 58 тєсєл хэрэгжvvлэхээр тєлєвлєжээ.

Мєн овоо их мєнгє сонсогдож байгаа биз. Энэ мєнгєний дvнд орон нутгийн тєсєв, гадаадын зээл тусламж, тєрийн ємчит байгууллага компанийн худалдан авах ажиллагаанд зарцуулж байгаа хєрєнгийн хэмжээ ороогvй гэдгийг онцлон дурдья. Хуулийн нэмэлт єєрчлєлтийг зам барилгатай бизнесийн ашиг сонирхлоор холбоотой УИХ-ын хэдэн гишvvн санаачилсан бєгєєд vvнийхээ шалтгааныг тєндер шалгаруулах нь цаг их авч хугацаа алдахад хvргэж байна. Засгийн газрын хєрєнгє оруулалт цаг хугацаандаа хийгдэхгvй байна, vндэсний vйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй байна гэсэн "эх оронч" vгсээр халхавч болгон тайлбарлаж байсан юм. Олон улсын жишгээс харахад шууд гэрээ байгуулах, тvлхvvр гардуулах гэрээ зэрэг нь єрсєлдєєнийг хязгаарлан, авлигын эрсдэлийг эрс нэмэгдvvлдэг ажээ. Учир нь авлига бол тєрийн мєнгє, эрх мэдэл хоёрыг тойрон эргэлддэг бєгєєд энэ утгаараа тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаа буюу монголчууд бидний хэлж заншсанаар тендер бол авлигад єртєх хамгийн єндєр магадлалтай тєрийн vйлчилгээний нэг юм. Транспэрэнси Интэрнэшнл олон улсын байгууллагын судалгаагаар тендерт зарцуулагдаж байгаа нийт мєнгєн дvнгийн 10-30 хувь, харин хяналтын тогтолцоо сул Монгол шиг улс орны хувьд бvр 50 хvртэлх хувь авилгачдын халаасанд ордог гэж vзжээ.
Тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Нийгмийн Судалгааны Хvрээлэнгээс олон нийтийн дунд явуулсан судалгааны дvнгээс харахад нийт респондентын 77.5 хувь тендер авлигад ямар нэг байдлаар автсан хэмээн vзсэн бол дєнгєж 7.6 хувь нь автаагvй гэжээ.
2008 онд тєв, орон нутгийн тєсєв, Монгол Улсыг хєгжvvлэх сан зэрэг засгийн газрын тусгай сангууд, гадаадын зээл тусламж болон тєрийн ємчит байгууллага компаниудыг оруулаад наад зах нь нэг их наяд (нэг триллион) зєвхєн тєрийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаанд зарцуулагдахаар байна.

Тэгвэл 2008 онд ДНБ vнээрээ 5.929.8 тэрбум буюу зургаан их наяд орчим болно гэж vзвэл зургаан тєгрєг бvрийн нэгийг бид худалдан авах ажиллагаанд зарцуулж байна гэсэн vг юм. Харин vvний хэдэн хувь авлигачдын халаасыг дvvргэдэг бол гэсэн асуултанд хариулахад тvвэгтэй боловч дэдхийд хvлээн зєвшєєрєгдсєн Транспэрэнси Интернэшнл байгууллагын дvгнэлтэд тулгуурлан хамгийн даруухан тооцоо хийвэл наад зах нь нэг зуун тэрбум тєгрєгнєєс багагvй тоо гарах аж.
Энэ бол зєвхєн эдийн засгийн шууд хохирол. Хариуцлагагvй тендерийн vйл ажиллагаа мєнгєн дvнгээр илэрхийлэх аргагvй хохирлыг улс, олон нийтэд учруулж байгааг Шандын чиглэлийн болон Лvнгийн авто замын жишээ тодорхой харуулж байна. Шандын авто зам цагтаа баригдсан бол тээвэрлэлтийн болж саатсан олон арван барилгын обьект єдийд ашиглалтанд орж Лvнгийн замын тендер хуулийн дагуу хийгдсэн бол зуу зуун га газар талхлагдаж байгаль орчинд нєхєшгvй хохирол учрахгvй, харах орчин хязгаарлагдсанаас болж хvний алтан амь vрэгдэхгvй байсан нь тодорхой билээ. Худалдан авах ажиллагааны явцад зарцуулсан авлигын дvнг гvйцэтгэгч байгууллага гэрээний явцад чанар муутай ажил vйлчилгээ, бараа бvтээгдхvvн нийлvvлэх замаар нєхдєг тул хэрэглэгч болох татвар тєлєгчид мєнгєє авлигачдад алдаж нэг хохироод, чанаргvй бараа vйлчилгээ авч бас дахин хохироход хvрдэг аж. Чанаргvй авто зам, хэзээ ч нурж болзошгvй байшин барилга, аль дивангарын хоцрогдсон оношлогооны аппарат, эвдэрч хэмхрэхдээ амархан ширээ сандал, компьютер, байгаль орчинд хортой нєлєєтэй дулааны станц энэ бvхэн бол авлигад идэгдсэн худалдан авах ажиллагааны бодит vр дагавар байгаа юм.

Худалдан авах ажиллагаа буюу тендерийг шударга, ил тод, нээлттэй явуулж чадах юм бол дээрх хохирлоос урьдчилан сэргийлэхээр барахгvй нийт зарцуулагдаж байгаа мєнгєнєєс 55.7 тэрбум тєгрєгийг жил бvр хэмнэж чадна гэдгийг Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газраас тооцож гаргасан байдаг. Хэмнэлтийн зарчмаар ажиллаж хуруу хумсаа хуйхалж байж 2.5 тэрбум тєгрєг хэмнэхийг хичээж байгаа одоогийн Засгийн газарт энэ мєнгє илvvдэхгvй нь мэдээж. Vvний тулд худалдан авах ажиллагааны эрх зvйн орчныг шалдаа буухад хvргэсэн 2007 оны дээрх нэмэлт єєрчлєлтийг хvчингvй бологохоос гадна холбогдох тєрийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, шударга, ил тод, хэмнэлттэй, тэгш єрсєлдєєнийг хєхиvлэн дэмжиж чадах тогтолцоог тєлєвшvvлэхэд єнєєгийн институцчилэгдсэн байдал тохирохгvй болохыг судалгааны дvн харуулж байна. Єєрєєр хэлбэл, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар гэсэн статус, арав хvрэхгvй ажилтантайгаар дээрх зорилтыг хэрэгжvvлэх чадваргvй гэдэг нь харагддаг. Єнєєдєр Монгол Улсад тєрийн хєрєнгєєр бараа ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаа эрхлэх эрх бvхий 5000 гаруй субъект байдаг бєгєєд жилдээ 100.00 мянган худалдан авах ажиллагаа хийгдэж байгаа гэсэн судалгааны дvнд тулгуурлан тооцвол худалдан авах бодлого, зохицуулалтын нэг ажилтан єдєрт 55 орчим худалдан авах ажиллагааг хянах шаардлагатай болж байгаа юм.

Томоохон тендерийг тvvвэрлэн vзнэ гэж тооцсон тохиолдолд ч дээрх ачаалал багагvй хэвээр л vлдэж байгаа нь даахгvй нохой булууны яс хураана гэдгийн vлгэр болж байна. Тэгэхээр наад зах нь эл газрыг Засгийн газрын агентлагийн хэмжээнд аваачиж байж vр єгєєжтэй, хэмнэлттэй, шударга тендерийг явуулахыг шаардаж болно. Гэхдээ энэ бол худалдан авах ажиллагааг нэг гарт тєвлєрvvлнэ гэсэн vг огтхон биш бєгєєд харин тендерт тавих хяналтыг сайжруулж, мэргэжилтнvvдийн ур чадварыг дээшлvvлэх, бодлогыг оновчтой боловсруулах vvднээс хийх хэрэгтэй юм. МАХН, АН-ын хооронд энэ оны есдvгээр сарын 12 ний єдєр байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд худалдан авах тогтолцоог шинэчлэх, єєрчлєх гэсэн заалт орсон хийгээд Засгийн газар нь 2008-2012 онуудад баримтлах vйл ажиллагааны хєтєлбєртєє дэвшvvлсэн найман тэргvvлэх чиглэл, зорилтын нэгээр "Авлига, хvнд суртлаас ангид, хариуцлагатай улс тєрийн ардчилсан тогтолцоог хєгжvvлэх" явдал гэж дэвшvvлсэн єнєєдрийн нєхцєл байдалд авлигыг бууруулахын тулд тендерээ цэгцлэх талаар эрх баригчид шийдвэртэй бодлого хэрэгжvvлэх биз ээ гэсэн найдлага, горьдлогын єнгєн дээр цэглэе. Read More......

Албан бичиг боловсруулахад анхаарах хүчин зүйлс

Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.
Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.
Үүнд:
1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
2. Баримт бичгийн бүрдэл
3. Бүрдлүүдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдах аардлага
4. Албан бичгийн найруулагын үүрэг зэргийг анхаарах

1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын үйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог.
Үүнд:
- Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
- Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
- Баримт бичгүүдийг эмх цэгцтэй байлгах
- Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
- Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зөв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
- Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
- Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
- Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002

2. Баримт бичгийн бүрдэл

Дээр дурьдсан баримт бичгийн нэр төрлүүдийг үнэн зөв ялгаж тогтсон стандартын дагуу бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бүрдлүүдийг анхаарах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар “Бүрдэл” гэдэг нь баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм. Баримт бичгийн бүрдэлд дараах зүйлс хамаарна.
Бүрдэл
1. Төрийн сүлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэж үзэх албан ёсны тэмдэг бөгөөд мөнгөн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол улсын хууль, “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дүрсэлнэ. Төрийн сүлд, соёмбыг захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд, байгууллагын нэрийн дээр голлууж төвийн болон хажуугийн байрлалаар MNS 5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
2. Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн өөрийн салбарт нийцүүлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг байрлуулахдаа байгууллагын нэрийн дээр голлууж, “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу байрлуулна. Бэлгэдэл ба барааны тэмдгийг төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсанд давхар хэрэглэхгүй бөгөөд MNS5142:2002-т заасны дагуу хэвлэнэ.
3. Байгууллагын нэр аливаа албан газарт оноож өгсөн нэр. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ.
4. Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож өгсөн нэр. Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том үсгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар, сүлд соёмбоны дор бичнэ Зохион байгуулалтын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ. Албан бичигт баримт бичгийн нэрийг заахгүй.
5. Байгууллагын хаяг аливаа албан байгууллагын оршин буй газрын нэр, шуудангийн индекс, байрлаж байгаа байшин( гудамж, талбай), харилцах утасны дугаар( факсны дугаар, веб хуудасны хаяг) зэргийг хэлнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд төр захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хаягийг бичнэ.
6. Улсын бүртгэлийн дугаар тухайн байгууллагыг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэж олгосон дугаарыг хэлнэ. Хэвлэмэл хуудсны байгууллагын хаяг бүрдлийн дотор “УБД” гэсэн товчилсон үгээр бичиж, ард нь дугаарыг нь тавина.
7. Огноо нь баримт бичгийг зохиож үйлдсэн, хэлэлцэж баталсан ямар нэгэн албан тушаалтан гарын үсэг зурсан он, сар, өдөр. Огноог хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа, захирамжлалын баримт бичигт араб тоо хэрэглэнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд он, сар, өдөр гэсэн дарааллаар, цэгээр зааглан, араб тоогоор бичнэ. Хэрвээ гадаад хэлээр бичих бол өдөр, сар, он гэсэн дарааллаар бичнэ.
8. Баримт бичгийн бүртгэлийн дугаар зохион байгуулалтын нэгжийн индекс, бүртгэлийн дугаарыг хэлнэ. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дугаар гэсэн үгийн дараа, албан бичгийн хэвлэмэл хуудсанд № гэсэн тэмдгийн дараа гараар бичнэ.
9. Баримт бичиг үйлдсэн газрын нэр тухайн байгууллагын нэр ба хаягаар баримт бичиг хаана үйлдсэнийг тодорхойлох боломжгүй бол дээрх бүрдлийг хэрэглэнэ. Бичихдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийг баримтлана.
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл нь зөвхөн хариу шаардсан албан бичигт хамаарна. Хариу өгөх албан бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд араб тоогоор, гараар бичнэ.
11. Баримт бичгийн нууцлалын талаарх тэмдэглэл. Хэрвээ төрийн нууцад хамаарах бол эхний хуудсаны баруун дээд өнцөгт тусгай тэмдгээр, байгууллагын нууцад хамаарах бол “гарт нь, нууц, албан ажлын хэрэгцээнд ” гэсэн үсгийг хэрэглэн, эхний хуудасны баруун дээд өнцөгт бичнэ.
12. Харилцагч, харилцагч байгууллагын нэр, хаяг албан бичгийг харилцагч, харилцагч байгууллагууд болон тодорхой албан тушаалтанд хаяглаж явуулна. Хэрвээ албан бичгийг байгууллагын даргад хаяглаж байгаа бол, байгууллагын нэрийг албан тушаалтны нэртэй хамтатгаж бичнэ. Баримт бичгийг хоёроос дээш байгууллагад илгээх бол явуулах бичиг бүрт зөвхөн тухайн харилцагчийн нэр, хаягийг бичнэ.
13. Удирдлагын заалт Тухайн дээд албан тушаалтнаас гүйцэтгэгчид үүрэг болгосон албан даалгавар. Удирдлагын заалтыг аливаа албан бичигт харилцгчийн нэр хаягийн дор гараар бичнэ. Энэ нь өгч буй үүргийн утга, гүйцэтгэх ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна.
14. Тэргүү тухайн баримт бичгийн үндсэн агууллгыг илэрхийлсэн гарчиг. Тэргүү буюу гарчгийг нэг өгүүлбэрт багтаан үеэр таслахгүй бичнэ. Мөн голлуулан байрлуулж бүртгэлийн дугаарын дор бичнэ. Гадаадад явуулах албан бичигт тэргүү бичдэггүй.
15. Бичвэр тухайн баримт бичгийн үндсэн агуулгыг хэлнэ. Энэ нь уг баримт бичгийг зохион бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгаан ба санал дүгнэлт, шийдвэр хүсэлт, зөвлөмж гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бичвэрийг шаардлагатай үед бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хувааж тоо буюу үсгээр дугаарлаж болно. Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болно. Гадаадад явуулах баримт бичиг, факс, телекс, цахим шуудан, телетайпын мэдээний бичвэрийг хуудасны зүүн захаас шууд эхлэн бичдэг.
16. Хавсралттай тухай тэмдэглэл тухайн баримт бичигт тодруулга болгож хавсаргасан тэмдэглэл. Үүнийг баримт бичгийн бичвэрийн төгсгөлд мөрийн эхнээс бичнэ. Хэрэв тухайн баримт бичиг хэд хэдэн хавсралттай бол энэ тухай тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж эхний хуудасны баруун дээд хэсэгт бичнэ.
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл энэхүү тэмдэглэлийг өөр байгууллагад явуулсан бол бичвэрийн эцэст тэмдэглэнэ.
18. Гарын үсэг нь тухайн баримт бичгийг үйлдсэн этгээдийн баталж зурсан нэрийн товч хэлбэр. Гарын үсэг нь албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал зэргээс бүрдэнэ.Албан бичигт байгууллагын дарга, орлогч, зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурна. Хэд хэдэн албан тушаалтан гарын үсэг зурах тохиолдолд албан тушаалын дарааллын харгалзана.Гадаадын байгууллагатай харилцах албан бичигт гарын үсэг, гарын үсгийн тайлал, албан тушаалын нэр гэсэн дарааллаар бичнэ.
19. Тамга, тэмдэг нь засаг төрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг засаглах эрхийн баталгаа болох оноосон нэртэй сүлд бүхий тэмдэг. Тамга тэмдгйиг тухайн баримт бичгийг хуулийн хүчинтэй, жинхэнэ эх болохыг баталгаажуулах хэрэгтэй.
20. Баталсан тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж баталсан бол “БАТЛАВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Баталсан тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалын нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичдэг. Баталсан болон зөвшөөрсөн тухай тэмдэглэлийг тухайн баримт бичигт зэрэг хэрэглэсэн тохиолдолд “БАТЛАВ” бүрдлийг зүүн дээд хэсэгт байрлуулна.
21. Зөвшөөрсөн тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж зөвшөөрсөн бол “ЗӨВШӨӨРӨВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Зөвшөөрсөн тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалтны нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичнэ.
22. Санал өгсөн тухай тэмдэглэл нь санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна. Үүнийг тусгай хуудсанд, эсвэл баримт бичгийн ар талд буюу албан бичгийн үлдэж буй хувь дээр бичнэ.
23. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл тухайн баримт бичгийн хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулсан тэмдэглэл бөгөөд “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэглэл, албан тушаалтны нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо, тэмдэг зэргээс бүрдэнэ.
24. Баримт бичиг боловсруулалтын тухай тэмдэглэл тухайн баримт бичгийг хэрхэн боловсруулсан талаар бичсэн тэмдэглэл. Энэ нь баримт бичгийг боловсруулсан, хянасан ажилтны нэр, гарын үсэг, хувийн тоо зэргээс бүрдэнэ. Уг тэмдэглэгээг хуудасны зүүн талд бичнэ.
25. Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл тухайн байгууллага уг баримт бичгийг шийдвэрлэж, эцсийн дүгнэлтийг гаргасны дараа хөтлөх хэрэгт шилжүүлж энэ тухай зохих тэмдэглэл үйлдэнэ. Үүнд хариуцсан ажилтан, эсвэл зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурж огноог бичнэ. Тэмдэглээг хуудасны зүүн доод талд бичнэ.
26. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан бол зохих тэмдэглэгээг хийнэ. Энэхүү бүртгэлийн тэмдэгт бүртгэлийн дэс дугаар, хүлээн авсан он сар, өдөр, гарын үсэг зэрэг байна. Үүнийгэхний хуудасны ар талын зүүн доод талд тэмдэглэнэ.
27. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл тухайн мэдээллийг хялбархан хайж олохын тулд түүнд зориулж хадгалсан файлын нэр. Үүнийг эхний хуудасны баруун доод хэсэгт бичнэ.

Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10- дугаар бүрдлүүдийг ашиглана. Баримт бичгийг зохиож бүрдүүлэхэд 07, 08, 10, 11, 12, 13, 14, 15, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-дугаар бүрдлүүдийг ашиглана.

3. Баримт бичгийн бүрдлүүдийг хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдсан шаардлага

Албан бичгийг боловсруулахад зайлшгүй мөрдөгдөх нэг зүйл бол баримт бичгийн бүрдлийг хэвлэмэл хуудсанд зөв байрлуулах явдал юм.
1. Хэвлэмэл хуудас гэдэг нь тухайн албан байгууллагын ажлын онцлогт тохируулан улсын стандарт, тусгай зааврын дагуу үйлдэж урьдчилан боловсруулж бэлтгэсэн хуудас юм. Хэвлэмэл хуудасны үлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу үйлдэнэ.
2. Баримт бичгийн бүрдлүүдийг байрлуулахдаа Монгол улсын стандартад заасны дагуу дараах хоёр загвараар байрлуулна.
3. Төрийн сүлд соёмбыг хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ МУ-ын үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан сүлд ба соёмбоны хэмжээг чанд баримтлана. Төрийн сүлд ба соёмбо бүхий хэвлэмэл хуудсанд бэлэгдэл ба барааны тэмдгийг дүрсэлэхгүй.
4. Баримт бичгийг сайн чанарын цагаан өнгийн 80-90г/м2 нягтшилтай бичгийн цаасан дээр (MNS 1103-89 стандартын дагуу А3 (297:420 мм), А4 (210:297мм), A5 (148:210 мм) хэмжээтэй) үйлдэнэ.
5. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын, албан тушаалтны гэсэн хоёр төрөл байх бөгөөд байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын нэгжийн албан бичигт, харин албан тушаалтны хэвлэмэл хуудсыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.
6. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10-р бүрдлүүийг, удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь үндсэн 01, 04, 07, 08, 09- р бүрдлүүдийг, харин захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 03, 04, 07, 08, 09-р бүрдлүүдийг агуулсан байна.
7. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01-р бүрдлийг 03, 04-р бүрдлүүдийн дээд талд голлуулан байрлуулна.
8. Гадаадад явуулах албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03-р бүрдлийг англи хэлээр, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр бичих бөгөөд 05, 09-р бүрдлийг латин галигаар галиглаж тавина.

4. Албан бичгийн найруулгын үүрэг


Албан бичиг баримтыг боловсруулахад найруулгын үүрэг чухал ач холбогдолтой. Тиймээс ч албан бичгийн найруулгын үүрэг нь монгол хэлний найруулгазүйн шинжлэх ухааны ерөнхий зарчимтай үндсэндээ тохирдог. Албан бичгийн үйлдэхдээ тогтсон үг хэллэгийг зайлшгүй баримтлаж төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Албан бичиг нь найруулгын хувьд ямар нэгэн алдаа мадаггүй, товч тодорхой, ойлгомжтой, энгийн, өгүүлж буй зүйл нь утга төгөлдөр, албаны үг хэллэгийг хэрэглэсэн байх бөгөөд тогтсон стандартын дагуу бичнэ. Read More......

Дунд буюу 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог

Бидний сэтгэл зүйд нас нөлөөлдөг үү? Нас бидний сэтгэл зүйд нөлөөлдөг үү? гэсэн асуулттай цаг хугацаа улиран одох тусам хүмүүс илүү их тулгардаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нас хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг. Хүний насыг хэд хэдэн үечлэлүүдэд ангилахын зэрэгцээ нэг насны үечлэлээс нөгөөд шилжихэд сэтгэл зүй, физиологийн хувьд тухайн хүнд тодорхой өөрчлөлтүүд гардаг.
Бидний мэдэхээр 40 гарсан эр, 4 дарсан ат гэдэг. Монголчууд 40 гарч амьдрал эхэллээ, тэгширлээ гэж бэлэгдэн ярьдаг. Дунд насны “шилжилтийн үе” хэмээн нэрийддэг. Дунд нас эмэгтэй, эмэгтэй хүмүүст нөлөөлөх нөлөөллийн хувьд ижил байдаг ч эмэгтэйчүүд үүнийг илүү мэдрэгээр тусгаж авдаг. Ийм ч учраас дунд буюу 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, тэдний нийгмийн болон бусадтай харилцах харилцаа, тулгардаг асуудлын талаар хөндөхийг оролдлоо.
Энэ насны эмэгтэйчүүдэд бие махбодийн онцлогийг дагалдан сэтгэл санаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа,
- гэнэт сэтгэлээр унах,
- сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болох,
- өнгөрсөн амьдралдаа харамсах
- ирээдүйдээ итгэл багатай болж хувирах
- хэт хөөрөх, баярлах, гуних,
- эмэгтэй хүний сайн чанаруудаа гээсэн мэт сэтгэгдэл төрөх,
- хүүхэд төрүүлэхгүй болсон хэмээн уйтгарлах,
- ганцаардах, бусадтай харилцаж чадахаа больсон мэт санагдах өөрөөр хэлбэл: нийгмээс тусгаарлагдсан мэт өөрийгөө төсөөлөх зэрэг түр зуурын шинж илэрдэг.

Мөн энэ үед гэр бүлийн асуудлыг гардан шийдэх, үр хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгэх, нөхрийнхөө ажил албан тушаал дэвших, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй хэмээн боддог.
Өндөр настай болсон аав, ээждээ санаа тавьж, асрахын зэрэгцээ насанд хүрч, нийгмийн амьдралд идэвхитэй байр суурь эзэлж байгаа өөрийн хүүхдүүдээ анхаарал халамжаа нэгэн зэрэг үзүүлэх, зөв чиглүүлэх гээд тэдэнд маш их үүрэг хариуцлага оногддог. Үүндээ тэд зарим талаар сэтгэл дундуур байх нь элбэг тохиолддог. Гэр бүлийн амьдралын нэгэн хэвийн эсвэл тогтворгүй байдалтай байх явдал ажиглагддаг. Гэхдээ бүх эмэгтэйчүүдэд ийм явдал тохиолдоггүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ийм байдалтай нь холбоотойгоор “шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог байна. Энэ байдалд хүрэхэд дараах шалтгаанууд нөлөөлж болно.
- Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх,
- Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага,
- Гэр бүлийн байдал /амьдрал/,
- Нийгмийн орчин буюу ажил, мэргэжил, ажлын байрны стресс,
- Сэтгэл зүйн байдал, дарамт, түгшүүр,
- Бие бялдарын онцлог,
- сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл,
- Гэр бүл, ажил, ойр дотныхон, найз нөхдийн харилцаа,
- Цэвэршилт,
- Өөрийн үнэлэлтийн бодит байдлууд их хэмжээгээр нөлөөлдөг.
Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх
Хот болон орон нутгийн соёлын ялгаа улам бүр ихсэж байгаа энэ үед нийгмийн хөгжлөө дагаад хөдөөгөөс хотыг зорих гэр бүл, хүмүүсийн тоо ихсэж байна. Ялангуяа хөдөөгөөс хотод шилжин суурьшиж байгаа энэ насны эмэгтэйчүүд амьдралын орчин нь өөрчлөгдөж, түүнд дасан зохицоход нэлээд бэрхшээлтэй учирдаг. Энэ үйл явц нь хувь хүний сэтгэл зүйд болон нийгмийн сэтгэл зүйд олон арван өөрчлөлтүүдийг авчирдаг. Энэ байдал хувь хүн болгонд хүвийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад янз бүрээр нөлөөлдөг. Энэхүү амьдралын орчин, хэв, маягаас хамаараад сэтгэл зүйд эерэг, сөрөг хэрхэн нөлөөлөх нь эмэгтэйчүүдийн өөрсдийн сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж, өмнөө зорилготой, үзэл бодол болон өөрийн санаа сэтгэлээ барихаас гадна өөрийн сэтгэлийн мэдрэмж, сэтгэл догдлолоо тогтвортой түвшинд байлгахаас их зүйл хамаарна.
Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага
Нийгэмд эзлэх байр суурь нь өөрийнх нь хувьд бахархал хүндлэл болсон байхад зарим эмэгтэйчүүдийн хувьд өөр байдаг. Алдсан цаг хугацаа, боломжоо нөхөх гэж маш их эрч хүч, шаргуу байдал гаргах тохиолдол ч энэ насныханд нэлээдгүй тохиолддог. Мөн практикаас харахад нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага нь өндөрсөж, санхүүгийн асуудлаа бие даан шийдэх хэмжээнд очсон байдаг ч сэтгэл санааны хувьд бусдаас илүүтэйгээр хайр халамжийг хүсч сэтгэлийн дэмжлэг, ойлголцол гэх мэт сэтгэл зүйн маш олон хэрэгцээнүүд энэ насанд нууцлагпдмал байх нь элбэг байдаг. Ялангүяа эсрэг хүйстнээсээ илүү их хайр халамжийг хүсч байдаг. Энэ нөхцөл байдал нь нийгэмд эзлэх байр суурь тогтвортой байх боломжийг харуулж байна.
Гэр бүлийн байдал /амьдрал/
Энэ насны эмэгтэйүүдийн хувьд гэр бүлийн амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Ялангуяа үр хүүхэд, эр нөхөртэйгээ хамтран босгосон амьдрал маш их үнэ цэнэтэй байдгаас эр нөхрийн хайр халамж дунд насны эмэгтэйчүүдэд юу юунаас илүү чухал байдаг. Мөн энэ насанд хүүхдүүдийн амьдалын олон арван сонголтууд эцэг, эхчүүдийн сэтгэл санааг тогтворгүй болгох тохиолдол бий Read More......

УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮСИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА



Өнөөдөр 2008 оны 12-р сарын 01-ний өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас санаачлан тус паркын байранд буюу паркаас 50метрийн радиуст Утасгүй интернэтийн үйлчилгээг ард иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр тоног төхөөрөмжийг суурилуулж олон нийтэд зарлаж байна.

Оюутан сурагч, хүүхэд залуучууд, ямар ч хэрэглэгч тус Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр өөрийн зөөврийн компьютерээ авч ирэн утасгүй интернэтийг чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Энэхүү интернэтэд Wi-Fi 802.11b, 802.11g стандартын тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэрэглэгчид зөөврийн компьютер, эсвэл PCMCIA карт ашиглан холбогдоход л хангалттай.

Энэхүү үйлчилгээг авахдаа өөрийн компьютерийн Windows-ийн taskbar-т байгаа утасгvй интернэтийн icon цонх дээр хулганыхаа баруун товчийг дарж “view wireless networks” гэсэн сонголтыг хийнэ. Ингэснээр рор-uр menu танд боломжтой утасгvй сvлжээг харуулах бөгөөд тvvнийг сонгон сүлжээнд ажиллаж болно. Утасгvй интернэтийн сvлжээнд холбогдож буй хэрэглэгчид энэ vйлчилгээг vнэ төлбөргvй авах боломжтой юм.

Тус Паркад суурилуулж байгаа утасгүй интернет нь ард иргэдэд чиглэсэн хийхээр төлөвлөж байгаа нилээд ажлуудын зөвхөн эхлэл юм.

Цаашид бид оюутан сурагчид, хүүхэд залуучуудад зориулж мэдээллийн технологийн ололт амжилтыг ойлгуулан таниулах, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм. Read More......

СЭТГЭЛ СУДЛААЧИД ГЭЖ ХЭН БЭ?

Sain baitsagaana uu?

Setgel sudlaachid ch gsn hun gehdee bidnii yaridagaar MEDREL MUUTAI humuustei hariltsadag emchildeg gevel tom enduurel. Medreliin emch nar setgetsiin uvchitei humuustei hariltsaj tedend demjleg tuslaltsaa uzuuldeg. Harin setgel sudlaachid setgel zuin huvid tulgamdsan, asuudaltai bgaa, buhimdlaa yahaa medehgui bgaa eruul humuustei ajilladag.

Ene mergejil Mongold mash huchtei delgerch bgaa, 1992 ond hamgiin anh ene mergejleer MUIS elseilt avch 1996 ond tugsultuu hiisnees hoish Mongold nileedgui mergejliin setgel sudlaachid turun garsan bh yum. Baruunii orond bolon dotoodod suraltsaj tugsuud ajiiilaj bgaa humuusiin too 1000 orchim bolson gsn alban bus medee bdg. Humuus ene mergejliig oilgohgui, hundruulj oilgoh yavdal nileedgui bsn bolovch 2004 onoos haritsangui uur bolson. Ene n shine tutam tugsuj bgaa oyutnuud tednii niigemdee uzuulj bgaa hariu uldlees shuud hamaaraltai.

Odoogoor setgel sudlaach beltgej bgaa dotoodiin surguuliudaas duridval:

1. MUIS

2. MUBIS

3. Bolovsrol deed surguuli

4. Enh-Orchlon deed surguuliud bh yum.

2000 bolon tuunees umnuh onuudad ene angiig meddeggui uchraas hun barag songodoggui, songoson ch tsaashid ene chigleeree ajilladaggui bsn. Harin 2005-2008 onii MUIS-Niigmiin Shinjleh Uhaanii Surguuliin angiudin huviarlalt bolohd hamgiin turuund setgel sudlalin angiin huvaari duusdag, ene ch utgaaraa niigmiin uhaanii angiin oyutnuudaaas surlaga bolon yum /nom/ unshih, uuriiguu tsenegleh chadvartai oyutnuud bol manai salbarhan bdg gdgt bi ergelzdeggui.

Ene mergejliin huree busad mergejlees iluu telj hugjinu. Uchir n ene bol niigmin heregtsee shaardlaga. Read More......

СЭТГЭЛИЙН ТОЛЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ


“Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Х.Хандсүрэнгийн UPTOWN сэтгүүлийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна. “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төв нь 2004 онд байгуулагдсан бөгөөд бүх насны хүмүүст сэтгэл зүйн бүхий л үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.


Мэргэжлийн сэтгэл судлаачдад хүмүүс хэр их ханддаг вэ? Барууны өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй бага юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол


* Манай орны хувьд сэтгэл судлалын салбарын хөгжлийг аваад үзвэл барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй залуу шинжлэх ухаан л даа. Сүүлийн жилүүдэд манай оронд сэтгэл судлалын шинжлэх ухааны цар хүрээ нийгмийн олон салбаруудад хүрч ажиллах эхлэл тавиглаж байна. Мэргэжлийн сэтгэл судлалын байгууллагууд бие даан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүсийн сэтгэл зүйн төвд хандаж, зөвлөгөө авч байгаа байдал нийт хүн амыг хамарч чадахгүй байгаа ч мэргэжлийн сэтгэл судлаачдад хандах хандлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг практикаас харж болно. Сэтгэл судлаачдад хандагсдыг насны хувьд авч үзвэл 3-60 настай хүмүүс байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл манайд бүх насныхан ирж байна гэсэн үг юм л даа. Эдгээр хүмүүсийн 70 орчим хувийг оюутнууд, залуучууд, гэр бүлтэй хүмүүс эзэлж байна.


* Гэр бүлтэй хүмүүс сэтгэл зүйчид хандах нь шалтгаан нь яагаад дийлэнх хувийг эзэлж байна вэ?


* Зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дотор гэр бүлийн асуудлаар хандаж буй хүмүүс нийт зөвлөгөө авч байгаа хүмүүсийн 80 орчим хувийг эзэлдэг. Энэ үзүүлэлт ганцхан манай орны хувьд яригдаж байгаа зүйл бишээ. Барууны орнуудын практикаас харахад мөн л 80 орчим хувь нь гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйчдэд ханддаг гэсэн тоо бий. Гэр бүлийн хүрээнд хувь хүмүүст янз бүрийн асуудал тулгарч байдаг. Бухимдал, стресс, бие биентэйгээ үл ойлголцох байдал, хууран мэхлэлт, нэг нэгэндээ итгэхгүй байх, хүүхдийн асуудал, гэр бүлийн зөрчил, маргаан үүсэх гээд л маш олон асуудлууд байна. Эдгээр асуудлыг хэрхэн даван туулах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ байдлаас яаж гарах зэрэг асуудлуудаар сэтгэл судлаачид хандаж зөвлөгөө авах нь их байдаг.

* Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авахыг хүсэгчдийн дйилэнх нь эрчүүд байдаг уу, эсвэл эмэгтэйчүүд байдаг уу?

* Эхнэр нөхөр хоёр хамтдаа ирэх тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ханддаг. Цөөн тохиолдолд эрэгтэйчүүд ханддаг. Гэр бүлийн нэг гишүүн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авахаас илүү хоёул хамтдаа ирж зөвлөгөө авч асуудлаа шийдвэрлэх нь үр дүнтэй гэж хэлмээр байна.

* Тэгвэл тэдэнд сэтгэл судлаачид ямар тусламж, дэмжлэг үзүүлдэг юм бэ? Сэтгэл зүйн төвд хандлаа гээд асуудлаас ангижирч, сэтгэл нь амархан илааршиж чаддаг болов уу?

* Бид юуны өмнө сэтгэл судлаачдад хандах болсон шалтгаан, мөн чухам ямар асуудлаас болж энэ хүн ийм байдалд оров гэдгийг асууж судалж, ярилцсаны үндсэн дээр зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн мэдээллийн нууцыг хадгалах гэдэг бол сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах чухал нөхцөл юм. Ер нь гэр бүл болсон хүмүүс суусныхаа дараах гурав, дөрөв дэх жилдээ их тогтворгүй байдаг. Үүнийг хямралын үе гэдэг л дээ. Яг тийм үедээ байгаа гэр бүлүүд сэтгэл зүйчид их ханддаг. Харин бид тухайн гэр бүлд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, асуудалтай байгаа ганц хүнд биш хоёуланд нь, цаашлаад гэр бүлийн бусад гишүүнтэй уулзаж зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйн зөвлөгөө асуудлаасаа хамаараад тодорхой үе шаттай л даа.

* Бидний ярилцлагыг магадгүй гэр бүлийн асуудалтай байгаа хосууд уншиж байж болох. Тэгээд хэр үр дүнтэй байдаг талаар мэдэхийг хүсч байгаа байх?

* Гэр бүлд үүссэн асуудлыг гэр бүлийн гишүүдтэй ганц хоёр удаа уулзаад асуудлыг шийддэггүй. Тиймээс бид тэдгээр хүмүүстэй, тухайн гэр бүлтэй хамтарч ажилладаг. Цаашид асуудлаа яаж шийдэхэв, урам зоригтой, сэтгэл өөдрөг амьдрахын тулд юу хийж, яах ёстой вэ гэдгийг хамтарч зөвлөлддөг. Хэр үр дүнтэй байдаг вэ гэвэл харьцангуй ойлголт л доо. Ер нь бол цаг хугацаа болоод гэр бүлийн гишүүд, сэтгэл зүйчийн ур чадвар зэрэг олон зүйлээс хамаарна. Зөвлөгөө авчихаад хэсэг хугацааны дараа хямралаас бүрэн гарч болно. Тэгвэл тэр хүн дахиж сэтгэл зүйчид тухайн асуудлаар хандах шаардлагагүй болж байгаа юм. Харин хэсэг хугацаа өнгөрсөн ч яг л хэвэндээ байгаад байвал сэтгэл судлаачтай дахин хамтарч ажилладаг. Ямар нэг үр дүн, амжилтад хүртэл нь л хамт байж байдаг.

* Монгол гэр бүлийн онцлог мөн чанар гэж байна уу?

* Монгол гэр бүл нь орчин үеийн хийгээд уламжлалт хэв маягийг хадгалсан байдгаараа онцлогтой. Барууны орнууд болон бусад Азийн орнуудын гэр бүлийн онцлог хэв маягаас ялгаатай. Мөн түүнчлэн гэр бүл болох нас тухайн улс орон бүрт ялгаатай байх жишээтэй. Энэ байдлаас харахад монгол гэр бүлийн онцлог наснаас нь ихээхэн хамаарна. Залуу гэрийн бүлийн хэв маяг нэг өөр, суугаад олон жил болчихсон гэр бүл бас нэг ондоо гэх мэтчилэн. Үүсэж буй асуудал нь нас, хамт амьдарсан хугацаанаас хамаараад өөр өөр байх жишээтэй.

* Зөвлөгөө өгөхөөс өөрөөр хамтарч ажилладаг уу? Данц ганц зөвлөгөө өгдөг юм уу?

* Сэтгэл зүйн зөвлөгөөг тухайн гэр бүлд өгөхөөс гадна хувь хүн, бүлэг хамт олонд зориулсан группын ярилцлага хийж асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн гэр бүлд ярилцлага хийх, төрөл бүрийн үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх, сэтгэл зүйн дасгал тоглоом хийлгэх, гэр бүлийн уран баримал бүтээлгэх зэрэг олон арга техникийг хэрэглэдэг.


* Гадаадын улс орнуудад сэтгэл зүйчид нь мэргэжлээрээ төрөлжсөн байдаг. Хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, гэр бүлийн гэх мэтчилэн. Монголд гэр бүлийн сэтэл зүйгээр дагнасан сэтгэл судлаач байдаг уу?


* Барууны орнуудын хувьд сэтгэл зүйн чиглэлүүд төрөлжсөн байдаг. Тухайлбал, Гэр бүл, хосуудад зориулсан, мэргэжилтнүүд байдаг. Эсвэл зөвхөн өсвөр насны хүүхэдтэй ажилладаг гэхчилэн тодорхой чиглэлээр нарийн мэргэшидэг. Манайд орны хувьд мөн адил хүүхдийн, гэр бүлийн, бие хүний сэтгэл зүйн, спортын гээд дагнан судалж байгаа залуу сайн сайн судлаачид нэмэгдсээр байна.


* Ярилцлагын төгсгөлд танд өөр хэлэх зүйл байна уу?

* Асуудалгүй амьдрал гэж үгүй, Та амьдралд яаж хандана амьдрал Танд тэгж хандана. Сайхан амьдралыг гагцхүү Та өөрөө л бүтээх ёстой. Таны амьдралд ганцаараа болоод гэр бүлтэйгээ шийдэж чадахааргүй асуудал үүссэн бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Таны асуудлыг хуваалцаж, Танд туслахад бидний үүд үргэлж нээлттэй байх болно гэж хэлмээр байна. Read More......

Н.Саркози Далай ламтай уулзана



Хятад, Европын холбооны дээд хэмжээний уулзалт ирэх сарын 1-нд болох ёстой байв. Хятадын эрх баригчид эл уулзалтыг хойшлуулах бол­сон тухайгаа албан ёсоор өчигдөр мэдээлсэн байна. Ийм шийдвэр гаргах болсонд Хятадын тал Францын Ерөн­хийлөгч Н.Саркозиг буруут­гажээ. Елисейн ордны тэргүүн тэрбээр Хятад, Европын дээд хэмжээний уулзалтын дараа Буддын шашны тэргүүн XIY Далай ламтай уулзахаар тө­лөвлөөд байгаа аж. Ирэх сарын 6-нд болох уг уулзалт Польшид болох гэнэ. Харин Хятадын эрх баригчид Н.Сар­козиг Далай ламтай уулзахгүй байхыг гурван ч удаа албан ёсоор анхааруулсан байна. Энэ нь хоёр талын харил­цаанд муугаар нөлөөлөх та­лаар ч сануулж байсан аж. Харин Н.Саркози үүнийг үл харгалзан Буддын шашны тэргүүнтэй уулзахаар болжээ. Энэ талаар Францын Ерөн­хий­лөгчийн албан ёсны тө­лөөлөгч Люк Шатель ярихдаа "Н.Саркози төлөвлөгөө ёсоор XIY Далай ламтай уулзах болно" гэв.
Read More......

Монголчуудын дараагийн аюул дефляц

Дефляц vvсвэл инфляц хасах хувьд хvрч, барааны vнэ буурч, компаниудын ашиг багассанаар эдийн засгийн єсєлт саардаг
АНУ-ын эргэн тєлєгдєєгvй зээлээс vvсэлтэй Ази, Европыг хамарсан санхvvгийн "шуурга" Монголд хэрхэн нєлєєлєх вэ. Энэ асуултад эдийн засагчид єєр єєрийнхєєрєє хариулж байгаа.
Зэсийн vнэ долдугаар сард 8900 доллар хvрээд одоо 3500 "ногоон"-д дэнжигнэж тєсвийн орлого буурч буйгаар зарим нь тайлбарладаг. Эсгий туургатнаас авахуулаад Азийн бусад орны иргэдийн эгэл амьдралд зээлийн дампуурал ямар уршигтайг Дэлхийн банкныхан єчигдєр хэлэлцэв. Тус банкны Монгол, Хятадыг хариуцсан захирал Д.Доллар, Ази, Номхон далайн санхvvгийн хєгжлийн тєвийн ерєнхий захирлын орлогч Ян Жинлинг, Азийн менежментийн хvрээлэнгийн гvйцэтгэх захирал, доктор Фередерико М.Макаранас, Вьетнамын санхvvгийн сургалтын хvрээлэнгийн захирал Нгиен Ван Тао нар видео уулзалт хийв.

Сvvлийн саруудад Японы ажилгvйдлийн тєвшин єнгєрсєн 16 жилийн дунджаас давж, Хятадын арилжааны банкууд мєнгєний хомсдолд орж Тєвбанк нь хvvгээ бууруулахаас аргагvйд хvрсэн. Филлипиний гадаадад ажиллагсдын мєнгєн гуйвуулга татарч, харьд хєдєлмєр эрхлэгчдийн тоо эрс цєєрчээ. Вьетнамын арилжааны банкууд ч ялгаагvй тєрєєсєє санхvvжилт хvсч байна.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ОНД ХОЁР ХУВИАР ЄСНЄ
Дэлхийн банкны Монгол, Хятадыг хариуцсан захирал Д.Доллар ийм байр суурьтай байна. Тэрээр "Бид анх удаа ийм том санхvvгийн хямралтай нvvр туллаа. Зохицуулалттай хамтын ажиллагаа биднийг энэ хямралаас аварна" гэв. АНУ, Хятадын Засгийн газар эдийн засгаа аврах тєлєвлєгєє боловсруулж байгаа нь цэнхэр бємбєрцєгийн "хэтэвч" хоосрохоос хамгаална хэмээн Д.Доллар таамаглажээ. Эрх чєлєєний орны банкууд зээлийн хvvгээ эргэн бууруулж байгаа нь хямралыг дахин сэдрэхэд нєлєєлєх магадлалтайг бас vгvйсгээгvй. Хятадад Тєвбанк нь мєнгєний зєєлєн бодлого баримталж, арилжааны банкуудаа зээлжvvлсэн нь санхvvгийн шуургыг дахин дэгдэхэд хvргэхгvй гэсэн баталгаагvй гэж оролцогчдын зарим нь vзэж байлаа. Олон улсын валютын сангаас єнгєрсєн сарын эхээр ирэх оны эдийн засгийн єсєлтийг гурван хувь байна гэж урьдчилан мэдээлсэн. Хямрал савнаасаа хальж, Япон, Хятадын эдийн засаг саажиснаар эл єсєлт хоёр хувь, бvр тvvнээс ч багасах хандлагатай байгаа аж. Энэ єсєлт нь зєвхєн хєгжиж буй орнуудад хамаатай бєгєєд хєгжил буурай улсуудын хувьд хасах тэмдэг заах нь.

МОНГОЛД ЯДУУСТАА ЧИГЛЭСЭН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Манай орны жилийн инфляц єнгєрсєн сарын байдлаар 34 хувь хvрч, одоо эргээд буурч 24 хувь болсон. Харин ноён Д.Доллар "Монголд инфляц биш дефляц санаа зовоосон асуудал болж мэдэх нь" гэв. Энэ тохиолдолд бизнесvvд ашиггvй болж, vнэгvйдэх гэж тодорхойлдог. Тиймээс Засгийн газар vрэлгэн зарлагаа танаж, Тєвбанк мєнгєний бодлогодоо оновчтой шийдэл гаргах ёстой гэж тэд vзэж байна. Ингэснээр нийгмийн эмзэг бvлэгтээ чиглсэн, ядуучуудаа дэмжсэн арга хэмжээг хавтгайруулалгvй авч хэрэгжvvлэх шаардлагатайг бас сануулсан. Иен, ам.доллар, евро, юань гэсэн дєрвєн валютын ханшийг хэрхэн зохицуулалттай уян хатан тогтоохоос дэлхийн эдийн засгийн эрvvл мэнд шалтгаална гэж оролцогчид дvгнэв. Ялангуяа, Монголд валютын ханшийг уян хатан бодлогоор зохицуулдаг. Иймд шийдвэр нь оновчтой байх ёстой гэж бас vзэж байна. Read More......

Ирэх сард В.Путин Монголд айлчилна



Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, монголчуудын ганц "сүүтэй үнээ" нь болсон уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэлд ороод буй нь үнэн. Гэхдээ энэ үйлдвэрийнхэн ирэх арванхоёрдугаар сард 30 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэхээр зэхэж буй бөгөөд хэд хоногийн өмнө тус үйлдвэрийн удирдлагууд Москва хотноо айлчилж энэ талаар ярилцсан байна. Мөн энэ арга хэмжээний үеэр Оросын Ерөнхийлөгч асан,
одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путин манай оронд зочилж, "Эрдэнэт" үйлдвэрийн ойн арга хэмжээнд оролцохоор болсон нь олон хүнийг баярлуулж буй аж.

Ийнхүү зэсийн үнэ унаж, харийнхан Монголоос хөрөнгөө татахаар далдуурхан хэлэлцэж буй үед Оросын Ерөнхий сайд В.Путин "Эрдэнэт" үйлдвэрийг онцгойлон үзэж, ойн арга хэмжээнд оролцох болсон нь монголчуудын хувьд жинхэнэ аманд орсон шар тос хэмээн улс төр, эдийн засгийн ажиглагчид үзэж байна. Read More......

Тусгаар тогтнолоороо бахархана би

Єнєєдєр 2008 оны арван нэгдvгээр сарын 26-н. Ёстой л Монгол Улсыг Ази тивийн зvрхэнд нь, Америк тивийн чихэнд нь хvртэл зарласан єдєр. Тvvх сєхвєл одоогоос 84 жилийн тэртээх энэ єглєє vvр гэгээрэхvйд дотоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх нэрийг аваад байсан Нийслэл хvрээнд Монгол Улсын тvvхийн хуудсыг цоо шинээр эргvvлсэн нэгэн vйл явдал болсон юм.
18 єдєр тасралтгvй хуралдсан Улсын анхдугаар их хурал аргын тооллын 25-ны 16 цаг 17 минутад тухайн vеийн Монгол Улсын аймаг, хошуу, шавийг тєлєєлсєн 77 гишvvний 100 хувийн саналаар Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлав. Тэд улсынхаа нэрийг БНМАУ хэмээн товлосон байна. Тэр дороо Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарлаж болох байсан ч єєдлєн дэвжих, санаж сэдэхийн бэлгэдэл ургахын улаан нарыг хvлээсэн гэдэг. Ингэхэд тухайн vед Монгол гэж ямар улс байв XX зууны эхэнд дэлхийг тойрон хэрэн тэнэгч жуулчид Монгол Улс сєнєн мєхєж байгаа ард тvмэн хэмээн илэн далангvй тэмдэглэсэн байлаа. Басхvv 600 мянга гаруйхан хvн амтай энэ нvvдэлчин ард тvмний эрчvvдийн дийлэнх нь лам тул нєхєн vржихvйн хувьд цаашид "амьдарч" чадахгvй мєхєх тавилантай улс хэмээн тодорхойлж байсан нь гашуун боловч vнэн байсан юм. Яг л энэ хvнд цаг vед Монгол Улсын єнцєг булан бvрээс цуглаж ирсэн лам, хар, тайж, сэхээтэн гээд єргєн давхаргыг тєлєєлсєн 77 гмшvvн Vндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан нь чухамдаа монгол тvмний хєгжин бадрахын заяа тvшсэн хэрэг байлаа.

Дэлхий дахин ч монголын тусгаар тогтнолын мэдээг сонссон юм. Хэдийгээр тvvх гуйвж, дайвдаг, тэр байтугай хувьсгал гарч ємнєх тvvхээ арчдаг эмгэнэлт явдал монголыг тойроогvй ч єнєєдрийг хvртэл Он, цаг, минуттайгаа vлдсэн vнэн тvvх тэр болгон бий гэж vv. Тvvнийг батлав гэсэн шиг улс орнуудын цагтооллын бичигт Ардын хувьсгал ялсан єдрєєс илvvтэй БНМАУ-ыг зарлан тунхагласан єдрийг дурайтал тэмдэглэсэн байдаг. Басхvv эргэн харваас тэртээх 84 жилийн ємнє манай ухаант ард тvмний тєлєєлєгчид юуны учир маргаашийн ургахын улаан нарыг тосон хvлээсэнд нэгэн учир байжээ гэж бодогдоно. Єнєєдєр Монгол Улсыг газрын зураг дээр яаж ч будаад арилахгvйгээр баталгаажин vлджээ. Басхvv XX зууны эхэнд мєхєл сvйрлийг зєгнєєд байсан тэр таамаг ч тvvхийн нэгэн цагийн шар хуудас болон арилан хийсчээ. Хэдийгээр Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлалцсан гишvvдийн нэлээд нь єєрийн итгэж, мєрєєдєж явсан мєрєєдєлдєє хvрч амжилгvй хатуу бэрх цаазын дор толгой бєхийлгєсєн ч тэдний vйл хэрэг ариун байлаа. Тэр цагаас хойш Vндсэн хууль маань хэдэнтээ єєрчлєгдсєн ч vндсэн агуулга нь єнєє хэр хуучраагvй байна.

Он цагийн шалгуурыг давсаар л байна. Тvvний нэг баримт єнєєдрийн нийслэл Улаанбаатарын нэр. Тухайн vед Улсын анхдугаар их хурлын гишvvн Тэвэгт гэдэг хvн нийслэлээ "Монгол ардын намын Бээжин" хэмээн нэрлэе гэхэд нь Ерєнхий сайд агсан, Vндсэн хуулийн эх баригч Б.Цэрэндорж ''Хятад нэр байна сольё" хэмээн ярьж, зєвлєлдсєний эцэст Улаанбаатар нэрийг сонгосон тухай тэмдэглэл ч хадгалагдаж vлджээ. Энэчлэн Монгол Улсын анхдугаар хурал олон асуудлыг олон талаас нь харж хэлэлцсэн байдаг юм билээ. Єнєєдєр хvртэл нийслэлийн нэрийг солих тухай vе vе яригддаг ч солиогvй л яваа нь тухайн vед энэ асуудалд хичнээн ул суурьтай хандсаны гэрч гэлтэй. Тvvнчлэн амьдратын хуулиар Vндсэн хууль єєрчлєгдєвч анх баталсан хуулийн заалтууд шинэ нийгэмд хvрэх гэсэн зорилтууд єнєє хэр хуучраагvй. Улс орноо тухаглан зарлах нэг хэрэг. Тунхагласан тусгаар тогнтолоо бататгаж, улсынхаа нэр тєрийг єргєж явна гэдэг тvvнээс ч чухал асуудал аа. Хэдийгээр тvvхийн тvмэн нугачааг туулсан ч Монгол хvн Vндсэн хууль, тусгаар тогтнолоосоо урваж явсан удаагvй.

Тvvнийг батлах нэг баримт гэвэл 1940 оны бvх ард тvмний санал асуулгаар гадаадын гэрчvvдийг байлган байж монголчууд тусгаар тогтнолоо 100 хувь баталгаажуулсан юм. Цаашлаад дайн тулааны хvнд цаг vед ч, энх цагийн бvтээн байгуулалтад ч ганцхан тусгаар тогтнолынхоо тєлєє явж байна гэсэн нэг л бодлоор монгол хvн жигvvрлэн байсан нь бахархмаар. Тусгаар тогтнол гэсэн ойлголтод жижиг зvйл байдаггvй бололтой. Тухайлбат улаан тарианы тухай асуудал байна. Монголд арьс єнгєний євчин газар авч ёстой л мєнєєх улс vндэстэн сvйр ч мэдэх 1950-иад онд Намын тєв хорооны нарийн дарга агсан Дамба гуай Оросод айлчлахдаа коммунизмын орны удирдагчдаас айж ичилгvйгээр тусламж гуйсан гэдэг. Тухайн vед залуу удирдагч Ю.Цэдэнбал тvvнийг ичмээр зvйл гуйлаа гэж байсан ч ах нарын туслалцаатайгаар монголчууд євчнєєсєє салаад л авсан гэдэг. Хожим нь МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ЗХУ-аас мєн ч олон тусламж гуйсан даа. Тэрээр Дархан, Эрдэнэтээс аваад єєрийн алгаа чинээ нvvрээ улайлган байж Монголыг тусгаар тогтнолтой нь аваад л гарсан юм.

Єнєєдєр бид кирилл бичгийг шvvмжилдэг ч ЮНЕСКО-д бичиг vсэг vл мэдэх явдлыг бvрэн арилгасан улс хэмээн бvртгvvлээд авсан нь бас л гайхамшиг байлаа. Цаашлаад єнгєрсєн зуунд дэлхийн 101 дэх сансрын нисгэгчээр монголын малчин ардын хvv Ж.Гvррагчаа тодорсон нь бас л Монголын бахархаа байв. Тvvхийг, тэр дундаа улс орныхоо алдар нэрийг Монголын жирийн иргэд л авч явдаг. Тун саяхан Бээжингийн олимпоос 2.6 сая хvн амтай Монгол Улс хоёр аварга тєрvvлж, тєрийнхєє далбааг олимпийн тэнгэрт мандуулсан нь бас л туурга тусгаар улсын минь бахархап болсон. Шавилхан оюутан нас 3aлyy нас минь энэ л єдрvvдэд эргээд ирэх шиг санагдах юм. Хаа хол хvний нутаг, гvний газар тусгаар тогтнолынхоо баярыг ядуухан ч гэлээ сvртэйхэн тэмдэглэдэг баярт єдрvvд байнга л сэтгэлд уяатай явна Тэр єдєр бид тусгаар тогтносон Монгол Улсаараал бахархдаг байлаа.

Тэр байтугай vеийнхэн минь харь газар гэрлэлтээ батлуулчихаад Элчин сайдын яамдаа бvртгvvлдэгсэн. Тэр єдрvvд олон ч хvний зvрх сэтгэлд хоногшин vлдээ буй за. Єнєєдєр хvртэл улбаа нь хадгалагдан vлджээ. Эл эрхэм єдєр гэрлэлтээ батлуулах гэсэн залуусын цуваа vл тасарна. Магадгvй тэд хэзээ ч vл мартагдах энэ л єдрийг дурсахын тулд, ариун бат тусгаар тогтнолоо бэлгэдсэн энэ єдрийг мартахгvйн тулд хуримладаг. Энэчлэн тоочоод бай вал одоогоос 84 жилийн ємнє vvр гэгээрэх vед дэлхий дахинаа зарлан тунхагласан Монгол Улсын сvр хvчин их ээ. Ер тэгээд тусгаар тогтнолоороо бахархахгvй хэн байх вэ? Тэр дундаа Монгол улсын тусгаар тогнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан энэ єдрийн ачийг яахан мартах билээ. Тусгаар тогтнолоороо бахарна аа, би Read More......

Улс тунхагласны 84 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүх ард түмэндээ хандан хэлсэн үг



Эх орноороо ижилхэн овоглосон элгэн садан нийт ард иргэдээ,

Орчин цагийн хүмүүн төрөлхтний нийгмийн зохицуулалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийг монголчууд анх удаа баталж, туурга тусгаар Бүгд найрамдах улсаа даян дэлхийд зарлан тунхагласан онцгой тэмдэглэлт үйл явдлын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн баярыг тохиолдуулан эх орон нэгт ард түмэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхдугаар Үндсэн хуулиар манай улсын шинэ үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн шинжлэх ухааны суурь тавигдаж, нийгмийн харилцааг энэхүү гол хуулийн үзэл санаанд нийцүүлж төрөлжүүлэн зохицуулах их үйл хэрэг эхэлсэн түүхтэй. Хэдийгээр энэ хууль тухайн үеийн нийгмийн тогтолцоо, түүний үзэл суртлын нөлөө тусгагдсанаараа одоогийн ардчилсан нийгмийн үзэл онолоос олон зүйлээр ялгаатай боловч түүнээс хойших Үндсэн хуулиудын, түүний дотор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийн өвөг болох энэ хууль нь хууль цаазын цэгцтэй ойлголт, шударга ёсыг сахиулан хэрэгжүүлэх дагнасан тогтолцоо бүрдэж, шатлан хөгжихөд нэн чухал алхам болсон юм. Үүгээр Анхдугаар Үндсэн хуулийг баталсны нэгэн түүхэн ач холбогдлыг үнэлж болно.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсынхаа аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” гэж зааснаар монголчууд түүхийнхээ турш үе улируулан хэрэглэж ирсэн хаант засгийн ёсноос татгалзаж, бүх ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барьдаг нийгмийн байгууламжийг баталгаажуулсан байна. Энэ нь манай улсын төрийн үзэл, номлол, тогтолцоонд цоо шинэ үеийг авчирсан билээ. Хэдийгээр манай улсын төрт ёс наян жилээр биш найман зуунаар хэмжигдэх уламжлалтай ч орчин үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн хөгжлийн эх сурвалж чухамдаа 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхтэй билээ.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүх, түүний ач холбогдлын талаар урьд нь бид хангалттай ярьж, үнэлж цэгнэж ирсэн тул энэ удаа тэр болгоны талаар би давтан хэлэхийг хүсэхгүй байна. Харин хууль цаазны түүхэн тэмдэглэлт энэ өдөр хүний эрх ба хуулийг дээдлэн биелүүлэх ёсны талаар зарим зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийг дээдлэн биелүүлэх эрх зүйн ухамсар, сахилгын тухай ойлголт, уламжлал монголчуудын хувьд ихээхэн дээр үеэс түүхтэй. Гэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн батлан гаргасан төрөлжсөн хуулиудыг дагаж мөрдөх соёл мөн л 1924 оноос эхлэн тоологдоно гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойшхи 84 жилийн хугацаанд бид хууль ёсыг дээдлэн биелүүлэх талаар ахиц дэвшил гаргасан нь маргаангүй. Гэхдээ энэ ахиц дэвшил ард түмний хүлээсэн хүсэл, тавьсан шаардлагад бүрэн дүүрэн нийцэж байгаа юу, үгүй юу? гэдгээр амжилт ололтоо хэмжих учиртай.

Жинхэнэ ардчилал хариуцлагаас ангид байдаггүйг эрдэмтэд, судлаачид нэгэнт баталсан байдаг. Ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлсэн орны түүхэн замнал, хуримтлуулсан туршлага ч бас үүнийг амьдрал дээр нотолдог.

Хүний эрх, эрх чөлөө нь манай нийгмийн хамгийн үнэт зүйл бөгөөд үүнийг хуулиар баталгаажуулах талаар чамгүй амжилт олж анхдугаар Үндсэн хуулийнхаас хол дэвшил гаргасан гэдгээрээ бид өнөөдөр бахархдаг. Манай иргэд ч өөрийн эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрдэг болж, эрхээ эдлэх, түүнийхээ төлөө тэмцэх талаар ихээхэн туршлага суусныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол яахын аргагүй томоохон дэвшил мөн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүний эдлэх эрхтэй хамт үүсдэг үүрэг, түүнийг дагалддаг хариуцлагын талаар харьцангуй бага анхаарч, зөвхөн эрхийг магтан дуулах, тунхаглан тайлбарлах өрөөсгөл хандлагад автсанаар эргээд эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл нийгэмд бий болж байна. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөө хязгааргүй байдаггүй тухай манай иргэд хангалттай ойлголттой болж чадаагүй нь өөрийнхөө эрхийг бүрэн эдлэхэд ч, бусдын эрх зөрчигдөхгүй байх баталгааг хангахад ч аль алинд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Хязгааргүй эрх, эрх чөлөөний тунхаглал, итгэл үнэмшил даамжирсаар зөвхөн өөрийнхөө байр суурийг цорын ганц үнэн хэмээн тооцож, бусдад тулган хүлээлгэх хүчирхийллийн хандлага нийгэмд бий болсон нь иргэдийн санааг зовоож байна. Үүний хамгийн том илэрхийлэл нь энэ оны 7 дугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан, олныг цочоосон эмх замбараагүй явдал юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар иргэн бүрд олгосон онцгой чухал эрх юм. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо бусдын аюулгүй, амгалан тайван байдал, эрх, эрх чөлөөг зөрчихгүйгээр илэрхийлж, олон нийтэд хүргэсний төлөө хэн ч, ямар ч хариуцлага хүлээх учиргүй. Харин итгэл, үнэмшил, үзэл бодлоо гарцаагүй зөв хэмээн бусдынхаас дээгүүр тавьж, өөр үзэл бодолтой иргэдэд тулган хүлээлгэх, бүр цаашлаад үүнийхээ төлөө хүч хэрэглэх нь Үндсэн хуульт ёс, ардчиллын зарчмын аль алинд нь харш юм.

Туйлын эрх чөлөө гэж байдаггүй бөгөөд аливаа эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэсэн ардчиллын алтан дүрэм бий. Иймд эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх орчин үеийн хүмүүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн соёлыг нийгмийнхээ амьдралд хэвшүүлэн хэрэгжүүлэх амин чухал шаардлагтай болоод байна. Үүнийг хариуцлагатай ардчилал ч гэж нэрлэдэг. Товчхон хэлбэл хариуцлагатай ардчилал бол эрх чөлөө, хариуцлага хоёрын нийлбэр юм.

Гэхдээ хариуцлагын асуудал ганц иргэнд хамаатай биш. Төрийн тогтолцоо, үйл ажиллагаа иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ тэдний сэтгэл ханамжид тултал биелүүлэхүйц байх учиртай. Энэ бол төр, засгийн хариуцлага мөн. Төр, засаг энэхүү хариуцлагаа тэр бүр биелүүлж чадахгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Чанаргүй, хэрэгжих чадваргүй хууль баталдаг, хууль хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгаа талаарх иргэдийн шүүмжлэлийг төр, засгийн холбогдох байгууллагууд соргог хүлээн авч үйл ажиллагаандаа шинэчлэл хийх шаардлагатай байна. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх талаар хууль, хяналтын байгууллагууд ч ихээхэн анхаарах хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Үндсэн хуульт ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хуулийг дээдлэн, хариуцлагатай ардчиллыг эх орондоо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна. Үүний төлөө эвээ нэгтгэн, хүчээ нийлүүлж, Монгол Улсынхаа саруул сайхан ирээдүйн төлөө өөдрөг бадрангуй сэтгэлээр хамтран зүтгэхийг та бүхэндээ хандан уриалж байна.

Төр түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай. Read More......

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэм би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
/Д.Пүрэвдорж/

Өнөөдөр Бүгд найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдөр. Үе үеийн өвөг дээдэс минь Монгол эх орныхоо сөөм газрын төлөө ч алтан амь юугаан үл хайрлан тэмцэж, өдгөөгийн үр удам бидэндээ өвлүүүлэн үлдээжээ. Монгол эх орныхоо гал голомт юугаан эзэнгүй орхио нь үгүй өвөг дээдсийнхээ гавъяаг үл умартан, хойшдын удамдаа бахархан дуурсах түүхэн үүрэгтэй иргэд билээ бид.

Энэ өдөр “би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэдэг асуултыг Монгол хүн Та өөртөө тавиарай. Бусдаас бурууг хайж, бусдыг шүүмжлэн өөнтөглөхийнхөө оронд би юу хийж гэмээ нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, хойч үеийнхээ өмнө ам бардам өгүүлэх түүхийг бүтээх вэ гэдгийг бодоод нэг үзээрэй.

Жилд ганц л тохиох Монгол улс тунхагласны баярын энэ өдөр харийнхны шунаг халдлагыг цээжээрээ хаан зогссон баатарлаг өвөг дээдсээ бахархан дуурсаж, тэдний эр зориг, оюун ухаан, хатан тэвчээрийг дурсан санагалзъя. Үр хүүхэддээ тэдний түүхэн гавъяаг хүүрнэн өгүүлж, Монгол эх орноо гэсэн цохилох зүрх, тэмүүлэх сэтгэлийг төрүүлцгээе.

Монгол улс өнөөдөр ч, өнө мөнхөд ч оршин тогтносоор, өөдлөн дэвжсээр байх болно. Харин үүний тулд Монгол хүн бүрийн хүчин чармайлт туйлаас чухал гэдгийг юу юунаас илүү тунгаан бодоцгооё. Монгол орны голомт үүрд мандан бадраг.

Монгол хүн бүрт Бүгд Найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдрийн баярын мэндийг хүргэе. Read More......

Барилгын салбарт хямрал болно

“Байрны vнэ буурч, ам метр нь 600 ам.доллар болтол битгий ав” гэсэн нийтлэл хvмvvсийн дунд шуугиан тарьсан билээ. Ингээд нийтлэл бичсэн Д.Сvндийг олж уулзан ярилцлагын буландаа урилаа.
Яриагаа эхлээд таны хувь хvний талаарх танилцуулгаар эхлэх vv. Таныг програм хангамжийн инженер мэргэжилтэй гэж сонслоо. Энэ vнэн vv. Та хаана ажилладаг вэ?
- Жирийн л нэг тєрийн албан хаагч. Vvнээс илvv хэрэггvй биз дээ. Ямар сонгуульд нэр дэвших гэж байгаа биш. Харин мэргэжлийн хувьд програм хангамжийн инженер нь vнэн. Ер нь тэгээд миний тухай, ялангуяа мэргэжил энд нэг их сонин биш болохоор гол сэдэв рvvгээ оръё тэгэх vv.

-Монголын томоохон банкуудын нэг болох Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан: “Манай оронд хямрал байтугай уналтын ч шинж тэмдэг алга” гэж мэдэгдсэн байна шvv дээ. Таны єнцгєєс харвал барилгын салбарт уналт болно гээд байдаг. Та энэ дээр юу хэлмээр байна?
- Д.Баясгалан захирлын нийтлэлийг уншсан. Дэлхийн банк, санхvvгийн зах зээлийн хямрал Монголд шууд нєлєєлєхгvй, тvvнээс vvдэлтэй хямрал бидэнд vvсэхгvй гэж хэлсэн болохоос Монголын барилгын салбар хямрахгvй гэж хэлээгvй байна лээ. Харин: “Тєлбєрийн чадваргvй хvмvvст орон сууцны зээлийг ихээхэн хэмжээтэй олгож, тvvнийгээ vнэт цаас болгох замаар хєрєнгийн зах зээлд борлуулсан. Гол нь vvнээс vvдэлтэй хямрал бий болсон” гэж vзэж байна лээ. Энэ нь ил vзэгдэж байгаа процессыг л тайлбарлаж байгаа хэрэг. Харин vндсэн шалтгааныг нь би хувьдаа ингэж ойлгож байгаа. АНУ чинь Монгол биш шvv дээ бvх юм нь сvлжээнд орчихсон тєлбєрийн чадвартай vгvйг нь дорно тогтоочихно.

Хэн ямар орлого олж байгаа, ямар татвар тєлєєд, хэдий хэмжээний ашиг олох уу. Энэ нь байрны зээлийг тєлєхєд хангалттай юу гээд л дорно тооцоод гаргаад ирнэ. Тэгээд мэдсээр байж тєлбєрийн чадваргvй хvнд зээл єгдєг банк гэж байхгvй. Хэрэв тэгсэн бол дvрэм журмаа зєрчсєн гээд холбогдох этгээдvvд хуулийн хариуцлага хvлээж таарна. Харин vндсэн шалтгаан нь юу байсан гэхээр, АНУ хэтэрхий мєнгєний зєєлєн бодлого явуулсан хэрэг. АНУ дэлхийд маш тогтвортой, хэтэрхий найдвартай зах зээлтэй гэсэн ойлголттой тvvгээрээ дамжуулан хангалттай их хэмжээний мєнгийг бусад Улс ороноос биржээр дамжуулан татаж авсан байгаа юм. Энэ графикт Dow Jones Industrial Average буюу зах зээлийг тєлєєлхvйц 30 том компанийн дунджаар тодорхойлогддог, vндсэндээ vнэт цаасны зах зээлийн индикатор болсон индексийг vзvvлсэн байгаа.

Эндээс харахад 1982 оноос 2007 оныг хvртэл хувьцааны vнэ урт хугацаанд тогтмол єсєж, АНУ асар их хэмжээний мєнгє босгож байсан нь харагдана. Ингээд vнэт цаасны vнэ тогтмол єссєнєєр АНУ-ын мєнгєний хуримтлал ихсэн илvvдэл мєнгєтэй болоод ирлээ. Тvvнийгээ манайхан шиг зvгээр тараана гэж байхгvй. Банк, санхvvгийн байгууллагаар дамжуулан маш бага хvvтэй зээлийг их хэмжээгээр олгож эхэлсэн байна. Нийлvvлэлт тогтмол байсан, зэрэгцээд тєр засгаас зєв бодлого явуулж байсан нь инфляцийг хєєрєгдєхгvйгээр барьж байхад чухал нєлєє vзvvлжээ. Хvмvvс хямд хvvтэй зээлээр орон сууцыг зэрэг зэрэг худалдаж аваад ирэхээр эрэлт єсєж байрны vнэ бодит єсєлтєєс илvv хурдтай байнга єссєн бєгєєд 2005-2006 онд оргил цэгтээ хvрсэн. Энэ vед эрсдэлтэй тvвшний зээлдэгчдийн /subprime/ болон байрны зээлийн хvv /ARM, энэ нь олон индексvvдээс хамааралтай хэлбэлзэж байдаг/ єсч эхэлсэн ба сvvлдээ тухайн єссєн хvvгээр зээл аваад цалингаараа хvvг нь тогтмол тєлєх чадамжтай хvмvvс багасч эхэлсэн тул эрэлт буурчээ.

Vр дvнд нь байрны vнэ буцаад 2006-2007 онд аажим аажмаар буурсаар нєгєє банканд vнэлvvлэн барьцаанд тавьсан vнээс доош буугаад ирэхээр хэн зээлээ тєлєх вэ. Мэдээж зээлдэгчид тєлбєрийн чадваргvй болсон гэсэн шалтгаанаар зээлээ тєлж чадахгvй, барьцааны байрыг минь ав гэнэ биз дээ. Учир нь банкууд vл хєдлєх хєрєнгийн тасралтгvй єсєлтийг тооцон vл хєдлєх хєрєнгийн тухайн vеийн vнэнд нь бараг тулган зээл олгож байсан нь алдаа байж. Зээлдэгчид зээлээ тєлєхгvй болохоор банк барьцааны байраа зарах гэж оролдоно. Гэвч зах зээл дээрх ханш нь анхны vнэлсэн vнээс бага болчихсон байгаа тул банк алдагдалтай зарахаас єєр аргагvй болно. Банк хадгаламж эзэмшигчдийн хvvг тєлєх ёстой тул зарахгvй удах тусам илvv их алдагдал хvлээж таарна. Ингээд уралдаад зараад ирэхээр vл хєдлєх хєрєнгийн vнэ улам буурч банкуудын алдагдлын хэмжээ тэр хэрээр ихэслээ.

Vvний ємнє нь юу болсон гэхээр Д.Баясгалан захирлын хэлснээр анхдагч зээлдэгчдийн зээлийг vнэт цаас болгох замаар хєрєнгийн зах зээлд борлуулж, тvvнийг худалдан авсан нєхєр хэд хэдэн банкуудын зээлvvдийг дахин багцлан цааш нь хоёрдогч зах зээлд зарна. Тvvнийг нь єєр этгээд худалдан авч бас дахин багцлаад vнэт цаас болгоод цааш нь хєрєнгийн зах зээл, гадаад орнууд, хєрєнгє оруулалтын банкууд, тэтгэврийн сангуудад дахин зарж ашгаа олно. Vvнийг нь даатгалын компаниуд даатгана. Ингээд vндсэндээ маш том сvлжээ буюу нэг том саглагар мод vvссэн гэсэн vг. Ингээд модны vндэс нь муудах буюу vл хєдлєх хєрєнгийн чанаргvй зээл нь модыг бvхэлд нь ганхуулж, цаашлаад модны мєчир хvртлээ ганхаж байгаа хэрэг. Монголчуудын овоо босгоогvй бол шаазгай хаанаас суух вэ гэдгийн адилаар АНУ-ын vл хєдлєх хєрєнгийн зах зээл хямраагvй бол Дэлхийн банк, санхvvгийн зах зээл хямрахгvй байсан байх.

-Таны нийтлэлийг маш олон хvн уншиж, нийлээд хэсэг нь дэмжиж байхад, бvр эрс эсэргvvцэж байгаа хvмvvс ч байна. Програм хангамжийн инженер хvнд итгэх vv, Монгол банк болон арилжааны банкнуудын захиралуудад итгэх vv, ойлгомжтой биз дээ гэж зарим нь ярьж байна. Та vvнд ямар хариулт єгєх вэ?
- Манайханд нэг буруу ойлголт байдаг. Эдийн засгийн мэргэжилтэй хvн эдийн засгийн бодит байдлын тухай vнэн зєв ярна гэж, тэгээд бvр доктор профессор байвал бvр сайн. Тийм юм хаана ч байхгvй шvv дээ. Жишээ нь: Олон улсын vндсэн дамнасан хамгийн том корпорацийн нэг Майкрософтыг vvсгэн байгуулагч Билл Гэйтс vйлдлийн системийг хамгийн анх єєрєє зохиосон гэж бодож байна уу. Бас алдар хvндтэй том сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр тєгссєн гэж бодож байна уу. Vгvй шvv дээ.

Юу болсон гэхээр нэг А компаний зохиосон vйлдлийн системийг Билл анх харчхаад тухайн vеийн хамгийн том Интернэшнл бизнес машин компанид /IBM/ дээр очоод надад vйлдлийн систем байгаа, би та нарын хийх гэж байгаа персональ компьютерт тохирох хамгийн сайн vйлдлийн системийг зохиож чадна гэж итгvvлж чадаад гэрээ хvртэл байгуулсан байна. Дараа нь харин нєгєє А компаниас vйлдлийн системийг хямдхан vнээр авч єєрєє цааш хєгжvvлэн одоогийн виндоуз vйлдлийн системийг бий болгосон байх жишээтэй. Гэтэл эндээс харахад Билл сайн зохион бvтээгч биш, харин жинхэнэ бизнесмэн хvн байж шvv дээ. Тvvнтэй адил тухайн мэдээлэлд єєрийнхєє єнцгєєс харж дvгнэлт хийх замаар vнэн худлыг нь vнэлж цэгнэх хэрэгтэй.

Энэ даяарчлагдсан ертєнцєд та амьдарч л байгаа бол танд Монголын болон Дэлхийн эдийн засгийн нєхцєл байдал хамаатай л болж таарна. Тийм ч учраас би жирийн нэг иргэн єєрийнхєє эрх ашгийг хамгаалах гэж л ярьж байна. Миний эрх ашгийг хэн ч хамгаалахгvй байгаа учраас л тэр шvv дээ. Харин би та нартай адилхан ажилчин анги болохоор миний эрх ашиг та нартай давхцаж байна. Мэдээж єєрийн банкийг эсвэл єєрийн салбарыг тєлєєлж ярьж байгаа бол тодорхой зорилготой албан тушаалын хvрээндээ єєртєє ашигтай єнцгєєс ярих нь зvй ёсны хэрэг.

-Барилгын салбарт хямрал яагаад болох. Энэ нь бидэнд яаж нєлєєлєх вэ?
- Эхлээд би яагаад хямрал болдгийг энгийн жишээн дээр тайлбарлая. Таны ходоод яагаад хямардаг юм. Хамаагvй юм идэж уугаад, хоолны орц нь хэт алдагдахаар, жишээ нь сvvтэй цай, айраг хоёрыг хольж уугаад байвал ходоод хямарна. Хямарч байна гэдэг маань эрvvлжих гэж хичээж байгаа процесс юм. Єєрєєр хэлбэл хvн чинь дархлаатай тул єєрєє єєрийгєє эмчлэх гэж хичээж байгаа хэрэг. Тvvнтэй адил эдийн засаг чинь бас дархлаатай байна. Хєрєнгє нь хэт нэг салбар руу тєвлєрч эдийн засгийн бvтэц алдагдах, баялаг нь цєєхєн хvний гарт хэт хуримтлагдах зэрэг хэрээс хэтэрсэн vзэгдлvvд газар аваад эцэстээ тулахаар хямарч байна. Тєр засаг юу хийж байв. Зєв бодлого явуулж байв уу, vгvй юу гэж асуух байх. 1992 оноос хойш 2008 оныг хvртэл ядуурлын хэмжээ буурах биш бvр дундаж давхаргыг нь инфляциар дамжуулан ядуу давхарга руу чирж байна шvv дээ. Тєр засаг хичээсэн боловч vр дvн нь сєрєг гарснаар хангалттай муу дvн тавих болзол хангаад байгаа хэрэг.

Хямрал нь єєрєє эрvvлжvvлэх процесс учраас барилгын салбарын хямралаар хєрєнгийн дахин хуваарилалт хийх сайхан боломж зах зээлийн хуулийн дагуу гарч ирж байна. Тєр засгаас хамгийн тvрvvнд найдваргvй зээлийн барьцааг банкууд нь єєрсдєє дуудлагаар худалдах боломжийг олгосон хуулийг гаргах эсвэл одоогийн байгаа холбогдох хуулиудад єєрчлєлт оруулах хэрэгтэй. Банкуудад ийм боломж олгочихвол барилгын компаниуд зээлээ тєлж чадахгvй тохиолдолд банк шууд дуудлага худалдаанд оруулаад зарагдах vнээр нь зарна, дуудлагаар зараад эхлэхээр барилгын vнэ чинь жинхэнэ унаж єгнє биз дээ. Хэн хожихов ард иргэд л хожно. Хэдий хэмжээгээр хожихов хэдэн зуун тэрбумаар нь хожно. Энэ нь тэр том жийп машины тvлш шатахууны vнийг хэмнэх, яамдын тоог багасгах зэрэг зардал хэмнэхтэй харьцуулах аргагvй их том тоо. Тэгэхээр энэ хямралыг бид сайн зvйл гэж харах хэрэгтэй.

Харин тєр засгаас буруу бодлого явуулбал бvх салбарыг хамарсан жинхэнэ хямрал бий болгож мэднэ. Жишээ нь: тєгрєгийн ханш жоохон л унаж эхлэхэд бvх хvмvvс хадгаламжаа татаад доллар, евро болгож эхэлнэ. Ингэхээр гадаад валютын ханш єсєж тєгрєгийн ханш буурна. Гадаад валютыг гайгvй vнэтэй байгаа дээр нь авч чадаагvй хvмvvс нєгєє хєєсєрсєн барилга руу мєнгєє хийж хєєсийг бvр том болгоно. Томорсон хєєс хагарвал банкууд ганхаж зарим нь бvр дампуурч мэднэ. Ийм vр дvнд хvрэхгvйн тулд тєрєєс долларын ханшийг одоогийн байгаа тvвшингээс дээш огт гаргаж болохгvй. Дээрээс нь бvх банкуудын хадгаламжид тєрєєс баталгаа гаргаж єгєх хэрэгтэй.

Харин барилгын салбарын хувьд бол тэртэй тэргvй хvндээр хямарч олон компаниуд алдагдал хvлээнэ.
Vvнд тєр засаг оролцох ямар ч шаардлагагvй. Бидний халаасан дахь 100 тєгрєг инфляциас болж шууд 90, 80, 70 тєгрєгийн vнэлэмжтэй болж байхад тєр засаг юу хийж биднийг хамгаалсан юм. Тэрэнтэй адилхан зvгээр хараад л сууж байх хэрэгтэй. Барилгын компаниуд чинь сvvлийн хоёр жил хангалттай ашигтай ажилласан. Одоо эрсдэлээ vvрэх цаг нь болсон баймаар. Хэн их ашиг олсон нь тєдий хэмжээний татвараа ард тvмэндээ тєлєх ёстой. Энэ чинь зах зээлийн зарчим шvv дээ.

-Монгол Улсыг хєгжvvлэх сангийн хєрєнгийг арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад зээл олгох тал дээр ямар байр суурьтай байна?
Би ємнєх нийтлэлдээ бичсэн. Гал дээр тос нэмэхээр юу болох уу тийм л юм болно. Тэр 70, 80%-тай баригдсан байр нь vнийн хєєсєн дээр дэндvv єндєр єртєгтэй баригдсан байгаа юм. Жишээ нь ам метр нь 600-700 ам.долларын хооронд баригдсан гэвэл тєрийн мєнгийг нэмж оруулаад ам метр нь 800-900 ам.долларт барилга босно. Тэгээд орон сууцаа хэдээр зарах вэ. Одоо иймэрхvv vнэтэй байрууд зєндєє байгаа шvv дээ. Зарагдахгvй л байна. Авах чадамжтай хvмvvс бараг байхгvй. Цєєхєн хэдэн чадамжтай хvмvvс нь байрны vнэ унахыг мэдчихээд хvлээгээд байна. Тэгэхээр энэ байрны vнийн хєєсийг том болгосон хойно нь биш одоо л хаглах хэрэгтэй. Жишээ нь та 2 давхар дээрээс унавал хєл гар хугарах гэх мэт хєнгєн гэмтэж мэднэ. Харин 3, 4 давхар дээрээс унавал амьд vлдэх магадлал бага. Бидний сууж байгаа модны vндэс нь муудчихаад байгаа тул модноосоо бууж vндсээ эмчилчхээд модоо цааш нь ургуулах хэрэгтэй. Энгийн л логик. Харин 300 тэрбум тєгрєгийг хямарч байгаа салбарт оруулбал та бидний татвар тєлсєн мєнгє буцаж ирэхгvй жинхэнэ бантан болно.

-Тэр 70, 80% нь баригдаагvй барилгын цаана єчнєєн захиалагчийн эрх ашиг байгаа, тэднийг яах вэ гэж зарим хvмvvс асууж байна?
Тэрийг шийдэх зєндєє арга байгаа. Жишээ нь: иргэн Дорж 10-р хороололд баригдаж буй барилгад 80 ам метр талбайтай 3 єрєє байрыг нэг ам метрийг 1000 ам.доллараар тооцон 30%-ийн урьдчилгаа тєлбєр буюу 24,000 ам.доллар тєлсєн гэж бодъё. Ийм замаар гvйцэтгэгч хэд хэдэн хvний урьдчилгааг авснаар нийт байрны 30% нь зарагдсан гэж vзье. Тухайн дуусаагvй байрыг дуудлагаар худалдахдаа нєхцєл зааж єгч болно. Тухайлбал уг байрыг бvрэн дуусгаж ашиглалтад оруулах, мєн орон сууц захиалсан хvмvvсийн 30%-ийн хєрєнгийг тооцон барилгыг ашиглалтад ороход байрны нийт vнийн 30%-ийг авахгvй байхаар зааж єгч болно. Ийм нєхцєлтэй дуудлага худалдаагаар нєгєє байраа зарагдах vнээр нь зарна. Авах хvн нь мэдээж ямар vнээр авбал хэдийг нэмж оруулаад хэдээр зарж болохоо тооцож vзсэний vндсэн дээр авна.

Ингэж дуудлагаар худалдахад нэг ам метрийн vнийг бохироор 300 ам.долларт А компани худалдан авсан гэж vзье. Тус компани тухайн барилгыг бvрэн дуусгаад зах зээлийн зарагдах vнийг нь тооцоход байрны ам метрийн vнэ нь 600 ам.доллар гарчээ. Дуудлага худалдааны нєхцєлийн дагуу зах зээлийн vнээр буюу ам метрийг нь 600 ам.доллараар тооцон vлдэгдэл 70%-ийн тєлбєрийг Доржоос авч байранд нь оруулна.
Одоо Доржийн хэмнэлтийг тооцъё. 1000 ам.доллараар авах байрыг 600 ам.доллараар авч байгаа тул ам метрийн хэмнэлт нь 400 ам.доллар. Vvнийг 80 ам метрээр тооцвол 80 x 400=32,000 ам.доллар гарна. Vvнээс Доржийн урьдчилж тєлсєн 30%-ийг хасвал 32,000 х (100-30)% = 22,400 ам.долларын хэмнэлт гарч байх жишээтэй.

Ингээд Монголчууд бидний ярьдгаар сохорсон биш завшив гэгчээр барилга дуусаагvй нь харин нь ард иргэдэд ашигтай тусч байна. Vvнийг хэдэн зуун хvнээр тооцвол тэрбум тєгрєгєєр хэмжигдэх том тоо гарна. Хvмvvс асууж болох юм тэр анхны барилгын компани маш их алдагдал хvлээх нь байна гэж. Нэгэнт бизнес хийж байгаа бол зах зээлийн дvрмээр л хийх ёстой. Компаниуд нь эрэлт, нийлvvлэлтээ тооцохгvй бизнес хийж алдаад, алдагдлыг нь тєр засгаас татвар тєлєгчдийн мєнгєєр хаагаад байвал юу болох вэ.

-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд яаж нєлєєлєх, мєн АНУ-ын гаргасан 700 тэрбумын шийдвэрийг та юу гэж vзэж байна?
АНУ, Монгол Улс хоёрын ялгаа юу вэ. Хvмvvс тэд чинь маш их баян, бид чинь их ядуу, бас тэд чинь их єндєр боловсролтой Харвард энэ тэр тєгссєн, бид боловсролгvй гээд л зєн дєє юм ярих байх. Би хямралыг харж байгаа єнцгийн ялгааг нь хэлье. Тэд vл хєдлєх хєрєнгийн vнийн бодитой бус хэт єсєлт буюу хєєсрєлт нь хямралын эх vvсвэр болсон бєгєєд энэ нь бага дээрээ биш томорч байж хагарсан нь томоор хямрах гол шалтгаан болж гэдгийг ойлгочихоод эрvvлжих замаа хайж байхад манайхан алдаагаа ч ойлгохгvй vл хєдлєх хєрєнгийн vнийн хєєсийг улам том болгох гэж зvтгэх байна. Тэр 700 тэрбумын байлаутын талаар дvгнэлт хэлнэ гэвэл эхлээд хоёр орны эдийн засгийн ялгааг ярих ёстой юм. АНУ-д зах зээлийн эргэлтэд ордоггvй нэг ч хєрєнгє гэж байдаггvй. Тэд чинь байхгvй зэс, байхгvй алт, байхгvй vр тариаг хєрєнгийн зах зээл дэх vнийг нь ашиглан бодитой бус хийсвэрээр авч зарж ашиг хийж байдаг. Бараг хоосон юман дээр гэсэн vг.

Харин бидний байгаа жаахан хєрєнгєнд бараг ямар ч бvртгэл байхгvй. Доржийн хашаанд байгаа vхмэл хєрєнгєтэй адилхан. Доржийнх ч юм уу, Дулмаагийнх ч юм уу бvv мэд. Доржийн хєршvvд л хэнийх гэдгийг мэддэг байх. Бас бид ямар ч хариуцлага хvлээх чадамжгvй. Тэгэхээр яагаад ч бид хєрєнгийн биржийн зах дээр хєрєнгєє эргэлтэд оруулж ашиг олж чадахгvй байгаа юм. Жишээ нь нэг тэрбум хєрєнгє ашиглалтгvй нэг сар хэвтэж байна гэдэг бол банкны сарын дундаж хvv 1% гэвэл бид сард 10 сая тєгрєг зvгээр л алдаж байна гэсэн vг. Vvнийг алдагдсан боломжийг єртєг гэж vзэн эдийн засагт тооцдог бол Монголд хэн ч хэзээ ч алдагдсан боломжийн єртгийг тооцдоггvй. Тэгэхээр Монголчууд бид хєрєнгєє ашигладаггvй, хvний мєнгєєр ашиг хийнэ гэж бvр ч байхгvй. Харин АНУ-д бол єєрєє бусдын мєнгийг ашиглан компаниуд нь ашиг хийж, зах зээлд ноёлохын зэрэгцээ ард тvмэн нь чинээлэг сайхан амьдарч байна. Тэдний компаниуд нь vндэстэн дамнасан том акулууд, борлуулсан бараагаа бvх улсад зардаг жинхэнэ баялгийг бvтээгчид.

Харин АНУ-ын зах зээл хямарвал эдгээр компаниуд нь алдагдалд орж зах зээлд эзлэх байр сууриа алдахын зэрэгцээ АНУ-аас мєнгєний урсгал ганцхан єдрийн дотор гараад явчих бололцоотой. Тэгвэл юу болох вэ. АНУ дэлхийн зах зээл дээрх байр сууриа алдаж эхэлнэ. Цаашлаад дэлхийн банк, санхvvгийн зах зээл хямралд орох нь одоогийн зах зээлд ноёлогч АНУ-д ямар ч ашиггvй, тvvнээс тэд маш их алдагдал хvлээнэ. Тэгэхээр энэ зах зээлийг аварч гарахын тул АНУ юу ч хийхэд бэлэн байна. Жишээ нь 700 тэрбум ам.долларын байлаут тєлєвлєгєєг Конгресс нь батлахгvй буцаахад ганцхан єдрийн дотор АНУ-ын хєрєнгийн захын vнэт цаасны индекс унаж 1.2 триллион ам.долларын алдагдал хvлээж байх жишээтэй. Тиймээс эдийн засгаа аварч гарахын тулд бvх л боломжтой арга хэмжээг авч байна. Дэлхийн эдийн засаг Монгол улсад нєлєєлєхийн хувьд гэвэл, бид чинь бараг импортлогч орон.

Тэгэхээр дэлхийн банк, санхvvгийн хямралаар бидний импортолдог барааны vнэ буурч, бидэнд харин ч сайнаар нєлєєлж байна. Харин гадаадад байгаа Монголчууд маань ажилгvй болох эсвэл цалин нь буурах эрсдэл байгаа бєгєєд vvнийг байрны vнэ буурснаар нєхєж болох байх. Учир нь тэд ганц байр авах гэж олон жил гадаадад ажилладаг байсан бол байрны vнэ буурснаар энэ хугацааг багасгаж наашлуулах байх.
Мєн энэ эдийн засгийн уналт нь зэсийн vнийг 2 дахин бууруулж манай гадаад худалдааны алдагдлыг ихэсгэж байгаа боловч нєгєє талаар тєр засгийн vнийн єсєлтєєс олсон бэлэн мєнгийг сул тарааж инфляцийг хєєрєгдєн бидний дундчуудыг улам ядуурал руу чангаадгийг хязгаарлаж, мєн тєр засаг нь зардлаа хэмнэхээс єєр аргагvй байдалд хvргэж байна.

Харин бид тєгрєгийн доллартай харьцуулсан ханшийг тогтвортой барьж байх тохиолдолд Монголын зах зээлийн системийг эрvvлжvvлж эхлэх сайхан боломж гарна. Vл хєдлєх хєрєнгийн хєєс хагарах vед л жинхэнэ хямарч эхлэх бєгєєд зэрэгцээд эрvvлжих процесс бас эхэлнэ. Юмны vнэ байвал зохих хэмжээндээ хvрч буух vед л зах зээлд шинэ мєнгє оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ зєв оруулж ирэхгvй бол байдлыг бvр хямрааж мэднэ. Ингээд бодохоор хэрэв бид ухаантай байгаад бас одтой бол хамгийн том хямралаас хамгийн том эдийн засгийн системийн дэвшилт хийж гарч болох юм. Харин тєр засаг маань зєв л нvvх хэрэгтэй, зєв нvvж чадахгvй бол ядаж зvгээр хараад сууж байх хэрэгтэй, зах зээл нь єєрийнхєє дархлаагаар системээ зєв гольдролд нь оруулна байх. Иргэд маань харин хєєс хагарч байр байх ёстой vнэ дээрээ очтол нэг ч байр битгий аваарай Read More......